Жош Макробертс

Жош Макробертс (Англи: Josh McRoberts), 1987 оны хоёрдугаар сарын 28-нд Индиана мужийн Индианаполис хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Майами Хит багт төв болон хүчний довтлогчийн байрлалд тоглодог. Макробертс 2007 онд драфтын №37 сонголтоор Портленд Трэйл Блэйзерс багт элсэж байв.

Намтрын товчоон[засварлах | кодоор засварлах]

Дьюкийн их сургуульд Макробертс 8.7 оноо, 5.3 бөмбөг авалт, 1.5 дамжуулалт, 1.3 хаалт тавьж, 60 хувийн шидэлтээр улирлыг тэргүүлжээ.[1]

2007 оны гуравдугаар сарын 22-нд драфтаар сонгогдож, Портленд Трэйл Блэйзерс багт элссэн.[2]

2008 оны зургаадугаар сарын 26-нд Индиана Пэйсерс багт элссэн.[3]

2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лос-Анжелес Лейкерс багтай хоёр жилийн гэрээг 6 сая доллараар байгуулав.[4]

2012 оны наймдугаар сарын 10-нд Орландо Мэжик багт элссэн.[5]

2013 оны хоёрдугаар сарын 21-нд Шарлотт Бобкэтс багт элссэн.[6] 2014 оны гуравдугаар сарын 28-нд Орландо Мэжикт ялагдахад Макробертс хувийн дээд 24 оноог авчээ.

2014 оны долоодугаар сарын 14-нд Майами Хит[7] багтай дөрвөн жилийн гэрээг 23 сая доллараар байгуулав.[8]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Josh McRoberts". GoDuke.com. Retrieved 2007-03-14.
  2. "Duke sophomore McRoberts eligible for NBA draft". Associated Press. Retrieved 2007-03-22.
  3. "Pacers announce two trades; acquire seven players". NBA.com. 2008-07-09. Retrieved 2013-02-22.
  4. "Lakers Sign Josh McRoberts". NBA.com. 2011-12-14. Retrieved 2013-02-22.
  5. "Magic Acquire Six Players, Five Draft Picks in Howard Trade". NBA.com. 2012-08-10. Retrieved 2013-02-23.
  6. "Bobcats Acquire Josh McRoberts from Orlando". NBA.com. 2013-02-23. Retrieved 2013-02-22.
  7. HEAT Signs Josh McRoberts
  8. Josh McRoberts Verbally Commits To Four-Year, $23M Deal With Heat

Холбоос[засварлах | кодоор засварлах]