Родни Стаки

Родни Норвелл Стаки (Англи: Rodney Norvell Stuckey, 1986 оны дөрөвдүгээр сарын 21-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн мэрэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Индиана Пэйсерс» багт хамгаалагчаар тоглодог.

НБА[засварлах | кодоор засварлах]

Родни үндсэндээ хамгаалалтын байрлалд тоглодог бөгөөд гол төлөв холбон тоглогчийн ажлыг хийдэг. Зүүн Вашингтоны их сургуулиас 2007 онд драфтлагдаж Детройт Пистонс багт элссэн. 2008 оны тавдугаар сарын 13-нд НБА-гийн холимог шинэ оддын II багт багтаах санал асуулгыг тэргүүлсэн билээ.[1] 40 оноо бол түүний нэг тоглолтод авсан дээд оноо юм.

2014 оны долоодугаар сарын 21-нд «Индиана Пэйсерс» багтай нэгдсэн.[2]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Durant, Horford Headline T-Mobile All-Rookie Team
  2. "Pacers Sign Rodney Stuckey". NBA.com. July 21, 2014. Retrieved July 21, 2014.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Родни Стаки – Викимедиа зураг, бичлэг, дууны сан