Папп Ласло

Папп Ласло

Бокс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Папп Ласло
Төрсөн огноо 1926 оны 3 сарын 25 (1926-03-25)
Төрсөн газар Унгар, Будапешт
Нас барсан огноо October 16, 2003(2003-10-16) (77 насалсан)
Нас барсан газар Унгар, Будапешт
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 1948 73 кг
Алт Хельсинки 1952 71 кг
Алт Мельбурн 1956 71 кг
Европын АШТ
Алт Осло 1949 73 кг
Алт Милан 1951 71 кг

Папп Ласло (Унгар: Papp László, 1926 оны 3 сарын 25 – 2003 оны 10 сарын 16) нь Будапештэд төрсөн, Унгарын боксчин байв. Солгой өрөлттэй тэрээр Лондоны 1948, Хельсинкийн 1952, Мельбурны 1956 оны зуны олимпуудад дараалан түрүүлж, орчин үеийн олимпийн түүхэнд гурав дараалан аваргалсан анхны боксчин болжээ. Папп 2003 онд төрөлх Будапештдээ нас нөгчсөн.

Сонирхогчдын бокс[засварлах | кодоор засварлах]

Олимпод 3, Европын АШТ-д 2 удаа түрүүлсэн Папп 55 тулаандаа өрсөлдөгчөө дөнгөж эхний үед хүнд цохилтоор ялж байсан түүхтэй.

Олимпийн наадам[засварлах | кодоор засварлах]

1948 Лондон (Их Британи)

1952 Хельсинки (Финланд)

1956 Мельбурн (Австрали)

Мэргэжлийн бокс[засварлах | кодоор засварлах]

Гартаа бэртэлтэй ч Папп 1957 онд мэргэжлийн бокст шилжиж, дунд жингийн ангилал дахь чансаа нь хурдан өсч байлаа. Унгар улс эв хамт дэглэмт улс байсан тул мэргэжлийн спорт зөвшөөрөгддөггүй байсан бөгөөд Папп тулаандаа бэлтгэхийн тулд Вена орох хэрэг гардаг байв. 1964 онд Папп дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрх авч, гэрээндээ гарын үсэг зураад байтал Унгарын коммунист удирдагчид виз олгоогүйн улмаас уг тоглолт болоогүйгээр зогсохгүй, дахиж мэргэжлийн боксын дэвжээн дээр тулалдаж чадаагүй юм.

Ийнхүү Папп мэргэжлийн боксын рингнээ 27 ялж, 2 тэнцэж, нэг ч ялагдалгүйгээр замналаа өндөрлөсөн бөгөөд 25 ялалтынхаа 15-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Папп 2001 онд Олон Улсын Боксын Алдрын Танхимын гишүүн болсон. 1989 онд Дэлхийн Боксын Зөвлөлийн ерөнхийлөгч Хосе Сулайман Паппад "Бүх цаг үеийн сонирхогчдын болон мэргэжлийн шилдэг боксчин" өргөмжлөл, Дэлхийн Боксын Зөвлөлийн хүндэт аварга цол хүртээжээ.

Түүний нэрэмжит Будапештийн Спортын Ордонд Унгарын хоккейн үндэсний шигшээ баг тоглолтоо хийдгээс гадна концерт зэрэг арга хэмжээнүүд зохиогддог.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]