Jump to content

Рабиндранат Таагүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1913
Хүртсэн салбар: Уран зохиол
Шалтгаан:

Рабиндранат Таагүр (Англи: Rabindranath Tagore, Бенгал хэл: রবীন্দ্রনাথ ঠাকুর, रवीन्द्रनाथ टगोर (ठाकुर), 1861 оны 5 сарын 7 - 1941 оны 8 сарын 7) нь Энэтхэгийн яруу найрагч, сэтгэгч.

Энэтхэг, Бангладешийн төрийн дууллын үг, аяыг зохиосон бөгөөд Висва Бхаратын их сургуулийг үндэслэсэн.

Тэрээ Английн колони байсан Энэтхэгийн Бенгал мужийн Калькутта (одоогийн Колката)-д нэр хүнд бүхий Таагүрийн гэр бүлд 7 хүүгийн отгон нь болон мэндэлжээ.

Бага наснаасаа шүлэг зохиох авъяас нь илэрч байсан ч барууны маягийн боловсрол олгох системд дасан зохицсонгүй, 3 ч сургууль хаяжээ. 1878 онд 17 настайдаа Англид очиж, Лондоны их сургууль коллеж (UCL)-д жил хагас суралцсан боловч төгсч чадаагүй байна. Гэхдээ энэ хугацаанд барууны яруу найраг, соёлтой танилцаж, яруу найрагчийнхаа хувьд өсч торнижээ.

1901 онд Пата Бхавана сургууль (одоогийн Висва Бхаратын их сургууль)-ийг байгуулав.

1909 онд бенгал хэлээр бичсэн шүлгийн цоморлиг "Гитанжали"-гаа өөрөө англи хэл рүү орчуулан гаргасан нь орчуулгын өмнөх үгийг тэрлэсэн Уильям Йейтст ихэд магтагдаж үнэлэгдсэн аж.

1913 онд Азичуудаас анх удаа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 1914 онд Английн засгийн газраас рыцарь цолоор шагнагдсан байна.

Тэрээр Махатма Ганди нарын эхлүүлсэн Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг талархан дэмжиж, Ромен Ролан, Альберт Эйнштейн нарын дэлхийн хэмжээний цуутнуудтай нөхөрлөж явсан юм. Мөн Германы физикч, Нобелийн шагналт Вернер Хайзенбергт дорны философийг зааж байсан гэдэг.

 Commons: Rabindranath Tagore – Викимедиа дуу дүрсний сан