Раротонгын гэрээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

██ Раротонгын гэрээнд гарын үсэг зурж, соёрхон баталсан орнууд

Раротонгын гэрээ (англ. Treaty of Rarotonga) нь Өмнөд Номхон далайд цөмийн зэвсэггүй бүсийг бий болгосон Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ (англ. South Pacific Nuclear Free Zone Treaty)-ний нийтэд түгсэн нэр юм. Тус гэрээ ёсоор бүсийн хил дотор цөмийн зэвсгийг хэрэглэх, турших, байршуулахыг хоригложээ[1][2][3].

Уг гэрээг өмнөд Номхон далайн Австрали, Баруун Самоа, Вануату, Кирибати, Күүкийн арлууд, Науру, Ниуэ, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Фижи, Шинэ Зеланд улсууд Раротонга арал дээр (Күүкийн арлуудын нийслэл байдаг) 1985 оны 8 сарын 6-нд байгуулж, хожим тус бүрдээ соёрхон баталсан ажээ.

Микронезийн Холбооны Улс, Маршаллын арлууд болон Палау улсууд гэрээнд нэгдэн ороогүй байгаа ч ирээдүйд уг гэрээнд нэгдэн орох эрхтэй юм[4].

Гэрээнд нэгдэн орсон улсууд, нутаг дэвсгэрүүд[засварлах | edit source]

Улс Гарын үсэг зурсан Соёрхон баталсан
Flag of Australia.svg Австрал 1985-08-06 1986-12-11
Flag of the Cook Islands.svg Күүкийн арлууд 1985-08-06 1985-10-28
Flag of Fiji.svg Фижи 1985-08-06 1985-10-04
Flag of Kiribati.svg Кирибати 1985-08-06 1986-10-28
Flag of Nauru.svg Науру 1986-07-17 1987-05-13
Flag of New Zealand.svg Шинэ Зеланд 1985-08-06 1986-11-13
Flag of Niue.svg Ниуэ 1985-08-06 1986-05-12
Flag of Papua New Guinea.svg Папуа-Шинэ Гвиней 1985-09-16 1989-09-15
Flag of Samoa.svg Самоа 1985-08-06 1986-10-20
Flag of the Solomon Islands.svg Соломоны арлууд 1987-05-29 1989-01-27
Flag of Tonga.svg Тонга 1996-07-02 2000-12-18
Flag of Tuvalu.svg Тувалу 1985-08-06 1986-01-16
Flag of Vanuatu.svg Вануату 1995-09-16 1996-02-09
Нутаг дэвсгэр Улс
Flag of Christmas Island.svg Зул Сарын Арал Flag of Australia.svg Австрал
Flag of the Cocos (Keeling) Islands.svg Кокос (Кийлинг) Арлууд Flag of Australia.svg Австрал
Хард ба Макдональд арлууд Flag of Australia.svg Австрал
Flag of Norfolk Island.svg Норфолк Арал Flag of Australia.svg Австрал
Flag of Tokelau.svg Токелау Flag of New Zealand.svg Шинэ Зеланд
Flag of French Polynesia.svg Францын Полинез Flag of France.svg Франц
Flag of France.svg Шинэ Каледони Flag of France.svg Франц
Flag of France.svg Уоллис ба Футуна Flag of France.svg Франц
Flag of the Pitcairn Islands.svg Питкэрн Flag of the United Kingdom.svg Их Британи
Flag of American Samoa.svg Америкийн Самоа Flag of the United States.svg Америк

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]