Jump to content

Слав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Слав угсаатан-с чиглүүлэгдэв)
  Өрнөд Славууд
  Дорнод Славууд
  Өмнөд Славууд
1848 оны Прагийн их хурлаар батлагдсан Нармай Слав туг

Слав (өөрөөр бас славян) хэмээн нэрлэгдэх Энэтхэг-Европ язгуурын Слав хэлний бүлгийн төрөлх хэлтэн ард түмнийг Славууд гэдэг. 2010 оны байдлаар 315-340 сая Слав хүн байна. Голдуу Зүүн Европт тархан суурьшсан боловч бас цөөн хувь нь Төв Ази, Умард Азид суурьшдаг. Дотроо Дорнод Слав (олон хүн амтайгаар нь дараалуулвал Орос, Украин, Беларусь), Өрнөд Слав (Польш, Чех, Словак), Өмнөд Слав (Серби, Болгар, Хорват, Босни ба Херцеговин, Словени, Македон, Монтенегро) гэж гурав салбарладаг.

Өнөө үед дэлхий дахинд 300 сая орчим Слав болон Слав гаралт хүн байдаг гэж үздэг. Эдгээрийн талаас илүү хувь нь болох гурван салаа гэвэл 140 сая нь Орос, 60 сая нь Польш, 50 сая нь Украйнчууд юм. Мөн 11 сая Чех, 10.5 сая Серб, 10 сая Болгар, 10 сая Беларусь, 8 сая Хорват, 7 сая Словак, 3 сая Босни, 3 сая Македон, 2.5 сая Словен, 700 мянган Черногорчууд байдаг.

Ихэнх Слав хүмүүс 6-10-р зууны хооронд Христийн шашинтан болцгоожээ. Тэр дундаа Дорнод Славууд Үнэн алдартны, Өрнөд Славууд Католик урсгалыг дагадаг бол Өмнөд Славууд дээрх хоёр урсгал холилдон байдаг. Харин Босничуудын дийлэнх нь Ислам шүтлэгтэй, Чехүүдийн дийлэнх нь шашин эс шүтдэг байна. Энэ хоёр шашны хил хязгаар түүхэн явцдаа өнөөгийн Днепр мөрөнгөөр хуваагдаж ирсэн гэж хэлж болно.

Хэлээ ямар үсгээр тэмдэглэдэг нь шашны урсгалаас хамаардаг. Түүхийн явцад үнэн алдартны шашинтай хэсэг нь Кирилл үсэг, католик шашинтай нь Латин үсэг хэрэглэдэг болжээ.

File:Migration of Serbs2.png File:Migration of Serbs1.png File:Great serb migration.png XIII-XVII зуун