Jump to content

Стивен Рид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Стивен Рид
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСтивен Жон Рид[1]
Төрсөн огноо1981 оны 3 сарын 10 (1981-03-10) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)[1]
Төрсөн газарАнгли, Лондон
Өндөр1.85 м
Байрлалбаруун хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБернли
Дугаар18
Өсвөрийн баг
000?–1998Миллуолл
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2003Миллуолл139(18)
2003–2010Блэкберн Роверс113(6)
2009Куинз Парк Рейнжерс
(зээл)
2(0)
2010Вест Бромвич
(зээл)
10(1)
2010–2014Вест Бромвич82(3)
2014–Бернли0(0)
Шигшээ баг
1997–1998Англи (16-)2(0)
2001–2003Ирланд (21-)3(0)
2001–2008Ирланд23(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 22.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 22

Стивен Жон Рид (Англи: Steven John Reid, 1981 оны гуравдугаар сарын 10-нд Английн Лондон хотод төрсөн) — Ирландын хөлбөмбөгчин бөгөөд Бернлид тоглодог.

Лондон хотын Кингстон апон Темс бород төрж өссөн Рид Миллуолл багийн бүрэлдэхүүнд 17 настайдаа буюу 1997 онд элсэж 1997–98 оны улиралд гараанд гарч байв. Хоёрдугаар дивизээс 2000–01 оны улиралд баг түүхэн амжилт үзүүлэн нэгдүгээр дивизэд дэвших үед Рид өөрийн чадварлаг ид үзүүлж байв. Тэрээр 34 орчим метрээс Норвич Сити багийн хаалганд гоол оруулж байв.[2] Рид энэ үед Ирландын шигшээ багт дуудагданы сацуу 2003 оны долоон сард Блэкберн Роверс багт 1.85 сая фунт стерлингийн гэрээгээр иржээ.

Блэкбернд тэрээр гайхалтай хүчтэй цохидог цохилтоо мөн л удаа дараа хийж байсан ба онцолбол 2005-06 оны Премьер лигийн Уиган Атлетик багийн эсрэг тоглолтонд булангаас ирсэн бөмбөгийг 29 метрийн зайнаас агаар дээр нь цохин гоёмсог гоол оруулан арван хоёр сарын Онцлох гоолын эзнээр тодорч байна. 2006 оны тавдугаар сарын 2-нд Рид 2006–07 оны УЕФА-гийн цомын тэмцээнд Челси багийг 1–0 харьцаагаар ялахад хожлын гоолыг оруулсан юм.[3]

2006-07 оны улиралд Рид шөрмөсний гэмтэл авч[4] 2008–09 оны улирлыг хүртэл гараанд гараагүй байж байгаад 2008–09 оны улиралд өвдөгний бэртэл авч байв.[5]

Куинз Парк Рейнжерс багт Рид 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд зээллэгээр ирж[6] 2010 оны гуравдугаар сарын 5-нд Вест Бромвич Альбион багтай гэрээ байгуулсан[7] ч зээллэгээр тоглох хугацаа нь дуусаагүй тул Куинзэд нэг сар тогложээ.[8] Альбионд анхны гоолоо Ковентри Сити багийн эсрэг тоглолтонд 2010 оны гуравдугаар сарын 24-нд оруулжээ.[9]

Рид Вест Бромвич Альбионоос 2014 онд татгалзан Бернлитэй нэг жилээр гэрээлэв.[10]

Ирландын шигшээ багт тэрээр ээж нь Ирланд гаралтай хүн байсан тул тоглохоор болж байсан ба 2002 оны ДАШТ-д оролцож байсан ба ахлагчын туузыг Нидерландын шигшээ багийн эсрэг 2006 оны наймдугаар сарын 16-ны нөхөрсөг тоглолтонд зүүж байв.[11]

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (ed) (2008). The PFA Footballers' Who's Who 2008–09. Mainstream. ISBN 978-1-84596-324-8. {{cite book}}: |first= has generic name (help)
  2. "Millwall 4–0 Norwich". BBC Sport. 11 August 2001. Татаж авсан: 27 October 2009.
  3. "Blackburn 1–0 Chelsea". BBC Sport. 2 May 2006. Татаж авсан: 27 October 2009.
  4. Blackburn's Reid out for season
  5. Injured Reid out for the season
  6. "Reid signs for QPR on loan". Blackburn Rovers F.C. 19 November 2009. Татаж авсан: 19 November 2009.
  7. "Reid completes Baggies loan move". TEAMtalk. 5 March 2010. Татаж авсан: 5 March 2010.
  8. "Reid has mixed feelings on debut". West Bromwich Albion F.C. 8 March 2010. Татаж авсан: 8 March 2010.
  9. "West Brom 1–0 Coventry". BBC Sport. 24 March 2010. Татаж авсан: 27 March 2010.
  10. "Archive copy". Archived from the original on 2014-07-12. Татаж авсан: 2014-07-25.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  11. [1]


Загвар:2002 оны ДАШТ-д Ирландын хөлбөмбөгийн шигшээ