Jump to content

С-300

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
C-300-гийн пуужин харвагч

С-300 (НАТО-гийн нэр: SA-10 Grumble) бол 1978 онд ЗХУ-ийн НПО Алмаз үйлдвэрт бүтээгдсэн холын зайн агаарын довтолгооноос хамгаалах зенитийн систем юм. Энэхүү зэвсэг нь 1980-аад оноос социалист системийн орнууд, Дорнод Европын 20 гаруй улсуудын энэ төрлийн гол зэвсэглэл болсон. Агаарын байг устгах техникийн үзүүлэлт нь загвараасаа шалтгаалж 5-250 км байдаг.

С-300 нь 1978 онд эцсийн туршилтыг давж, Зөвлөлтийн зэвсэглэлд шилжснээс хойш олон туршилт, хөгжүүлэлтийн дүнд С-300П, С-300Ф, С-300В гэсэн үндсэн гурван төрлийн хувилбар, тэднээс салаалсан 20 гаруй загвар, хувилбарууд бүтээгдсэн.

  1. С-300П: 1978 онд анх зохиогдсон хувилбар бөгөөд С-75, С-125 агаарын довтолгооноос хамгаалах системээр сольсон. Нэг системд дөрвөн пуужин харвагч, радар, удирдлагын машин, цэнэглэгч машинаас бүрдэж, нэг системийн харвах пуужингийн тоо 48 байна.
    1. С-300ПТ: Тус хувилбар нь 1978 оны анхны загварын нэг. 75 км хүртлэх зайд агаарын байг устгах хүчтэй. Зэвсэглэлд оруулсны дараа С-300ПТ1/ПТ-1А гэсэн загваруудыг үйлдэн туршсан.
    2. С-300ПС: 1982 онд Зөвлөлтийн зэвсэглэлд оруулсан зөөврийн хувилбар.
    3. С-300ПМ/ПМУ: 1989 онд туршигдаж дууссан хувилбар.
    4. С-300ПМ1: 1993 онд Оросын зэвсэглэлд орсон, С-300ПМУ-ын сайжруулсан хувилбар. НАТО-гийн нэр нь "SA-10D Grumble". Экспортын хувилбарын нэр нь С-300ПМУ1.
    5. С-300ПМ2: 1997 онд Оросын зэвсэглэлд орсон шинэчилсэн хувилбар. 200 км хүртлэх зайд агаарын байг устгах чадалтай. Экспортын хувилбарын нэр нь С-300ПМУ2.
    6. С-300ПМ3/С-400
    7. Хунчи-9/15/18: Хятадууд 1993 онд Оросоос худалдан авсан С-300ПМУ1, 2008 онд авсан С-300ПМУ2-ийг дууриалган хийсэн хятад хувилбарууд.
    8. КН-06: Хойд Солонгосын боловсруулсан хувилбар.
  2. С-300В: 1983 онд сайжруулсан хувилбар. С-300В1/В2/ВМ/ВМ1/ВМ2/В4 гэсэн туршилтын загвар гаргаснаас С-300ВМ загварыг 2013 онд Оросын зэвсэглэлд хүлээн авсан.
    1. С-300В:
    2. С-300В4:
    3. С-300ВМ: 2000-аад онд сайжруулсан хувилбар.
  3. С-300Ф: 1983 онд тэнгисийн цэргийн хүчинд зориулж, усан онгоцонд суурьлуулсан хувилбар. Агаарын бай устгах алслалт нь 5-75 км, өндөр нь 25-27000 м
    1. С-300ФМ: 1990 онд сайжруулсан хувилбар. 5-150 км хүртлэх зай, 25-27000 м-ын өндөрт агаарын бай устгах чадалтай.

Системийн үндсэн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны нэр С-300ПТ/ПС С-300Ф С-300ПМУ С-300ПМУ1 С-300ПМУ2 С-300В С-300ВМ
Алслалт, км аэродинамикын бай 5-75 5-90/150 5—90 5—150 3—200 5-100 200 (250)
баллистик бай 35 хүртэл 40 хүртэл 5—40 40 хүртэл 40
Өндөр, км аэродинамикын бай 0,025—27 0,025—27 0,025—27 0,01—27 0,01—27 0,025-30 0,025—30
баллистик бай (?) (?) 2—25 1-25 1—30
Хамгийн өндөр хурд, м/с 1300 хүртэл 2100 хүртэл 1150-1300 2800 хүртэл 2800 хүртэл 1100 4500 (баллистик бай устгах үед)
Пуужингийн хамгийн өндөр хурд м/с 3000 хүртэл 2000 (?) 1900 3000 2600
Харвах пуужингийн тоо 96 12 12 12 72 48 48
Нэгэн зэрэг устгах байны тоо 48 6 6 6 36 24 24
Пуужингийн масс, кг 1400-1800 1660-1900 1400—1600 (?) 330-1900 (?)
Цэнэгт хошууны жин, кг 140-180 130-180 150 (?) 180 150 (?)
Системийн хөдөлгүүр асаах хугацаа, секунд 5 3—5 3—5 3 40 1,5
Байлдааны бэлэн байдалд оруулах хугацаа, минут 5-90 5 5 5 5 5
Хөдлөх байдал Дугуйт өөрөө явагч Гинжит өөрөө явагч
Нэр НАТО-гийн нэр Үүрэг, зориулалт Үйлчлэх алслалт, км Ашигласан систем
36Д6 Tin Shield Бай илрүүлэх, тодорхойлж хянах 200 С-300П
35Д6 (СТ-68УМ) Tin Shield B Бай илрүүлэх, тодорхойлж хянах 175 С-300ПМУ
5Н66М Clam Shell Нам өндрийн хэмжигч С-300П
76Н6 Clam Shell Нам өндрийн хэмжигч 120 С-300ПМУ
64Н6 Big Bird 300 С-300ПМУ1
96Л6Е Өндөрийн хэмжигч 300 С-300ПМУ1
9С15МТ(В) Bill Board 250 С-300В
9С19М2 High Screen 175 С-300В
МР-700 «Фрегат» Top Steer Далайн бай хянах 300 С-300Ф
МР-800 «Восход» Top Pair Далайн бай хянах 200 С-300Ф

Пуужингийн төрөл

[засварлах | кодоор засварлах]
Нэр Ашиглаж эхлэсэн он Алслалт, км Дээд хурд, м/c Урт, м Диаметр, мм Масс, кг Цэнэгт хошууны масс, кг Ашигласан систем
5В55К (В-500К) /5В55КД 1978 47 2000 7,25 508 1480—1500 133 С-300П
5В55Р (В-500Р) /5В55РМ 1984 75—90 2000 хүртэл 7,25 508 1664—1665 130—133 С-300ПТ
5В55С 1992 47 1700 7 450 С-300ПТ
5В55У 1992 150 2000 7 450 1470 133 С-300ПТ
48Н6E 1992 150 2100 7,5 519 1800—1900 143—145 С-300ПМ
48Н6Е2 1992 200 2100 7,5 519 1800—1900 150 С-300ПМУ2
9М82 1984 100 2500 9,91 1215 5800 150 С-300В
9М83 1984 75 1800 7,89 915 3500 150 С-300В
9М83МЕ 1990 200 С-300ВМ
9М96Е1 40 900 330 24 С-300ПМУ1
9М96Е2 120 1000 240 420 24 С-300ПМУ2

Хэрэглэгч улсууд

[засварлах | кодоор засварлах]
Хөх нь одоо хүртэл ашигладаг улсууд, Улаан нь өмнө ашиглаж байсан улсууд
  • Орос: С-300-гийн бүх загвар, хувилбарын 2000 гаруй систем байснаас 2008 оноос С-300П/ПТ, 2013 оноос С-300ПС хувилбаруудыг зэвсэглэлээсээ хасч эхлэсэн. Сансар-Агаарын цэргийн хүчинд 20 дивизион (160 харвах суурь) С-300ПС, 19 дивизион С-300ПМ1/ПМ2 болон бусад хувилбар байгаа бол, Тэнгисийн цэрэгт 5 дивизион С-300ПС, 8 дивизион С-300ПМ1/ПМ2 болон бусад хувилбарууд байгаа.
  • Азербайжан: 2011 онд 2 дивизион С-300ПМУ2 худалдан авсан.
  • Алжир: 4 дивизион С-300ПМУ2-тэй
  • Армени: Зөвлөлтийн үеийн С-300ПТ/ПС хувилбаруудыг ашигладаг.
  • Белорус: 6 дивизион С-300 ПС-тэй
  • Болгар: 2 дивизион С-300ПМУ-тэй
  • Грек:
  • Вьетнам: 2009 онд 2 дивизион С-300ПМУ1 худалдан авсан.
  • Венесуэл: 2012 онд 2 дивизион Антей-2500 худалдан авсан.
  • Египет: 2015 онд 4 дивизион С-300ВМ "Антей-2500" загварын системийг худалдан авах 1 тэрбум долларын гэрээ хийж, 2017 онд хүлээн авсан.
  • Иран: 2016 онд 4 дивизион С-300ПМУ2 худалдан авсан.
  • Казахстан: 10 дивизион С-300ПС-тэй
  • Кипр:
  • Хойд Солонгос: С-300-гийн дууриамал КН-06 гэдэг системийг ашигладаг.
  • Хятад: 1993 онд С-300ПМУ1, 2008 онд С-300ПМУ2 зэргийг худалдан авч, өөрсдийн
  • Сири: 2018 онд 3 дивизион С-300ПМ худалдан авсан.
  • Украйн: Орос-Украйны дайнаас өмнө С-300ПТ/ПС/ПМУ/В1 загварын 30 гаруй дивизион системүүд байсан.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]