Jump to content

Беларусь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Белорус-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Беларусь Улс
Төрийн дуулал: 
Дзяржаўны гімн Рэспублікі Беларусь (Беларусь)
Государственный гимн Республики Беларусь (Орос)
"Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн дуулал"
 Беларусь улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Минск
53°55′N 27°33′E / 53.917°N 27.550°E / 53.917; 27.550
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
Угсаатны бүлгүүд
(2019)[1]
Шашин
(2020)[2]
  • 7.8% Шашингүй
  • 1.2% бусад
Ард түмний нэршилБеларусьчууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар дарангуйлал)[3][4]
Александр Лукашенко[a]
Роман Головченко[7]
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Бүгд Найрамдах Улсын Зөвлөл
Төлөөлөгчдийн танхим
Үүсгэн байгуулалт
882
3 сарын 25, 1918
1 сарын 1, 1919
7 сарын 31, 1920
7 сарын 27, 1990
8 сарын 25, 1991
9 сарын 19, 1991
3 сарын 15, 1994
12 сарын 8, 1999
Газар нутаг
• Нийт
207,595 км2 (84)
• Усны эзлэх талбай (%)
1.4% (2.830 km2 or 30,460,000 sq ft)b
Хүн ам
• 2022 тооцоо
9,255,524[8] (96)
• Нягтаршил
45.8/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$201.97 тэрбум[9] (73)
• Нэг хүнд ноогдох
$21,710[9] (71)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$79.7 тэрбум[9] (74)
• Нэг хүнд ноогдох
$8,570[9] (82)
ОТББИ (2019)  25.3[10]
бага
ХХИ (2021) 0.808[11]
маш өндөр · 60
Мөнгөний нэгжБеларусь рубль (BYN)
Цагийн бүсUTC+3 (MSK[12])
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбауун
Утасны томьёо+375
Домэйн нэр
Вэбсайт
belarus.by
1997 map of Belarus

Беларусь (Беларусь: Беларусь; Орос: Беларусь, Белоруссия), албан ёсоор Бүгд Найрамдах Беларусь Улс нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм. Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украин, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск; бусад томоохон хотуудыг дурьдвал, Брест, Гродно, Гомель, Могилёв, Витебск. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан[14] бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн.

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ[15]. Беларусийн парламент өөрийн тусгаар байдлаа 1990 оны 7 сарын 27-нд зарласан бөгөөд ЗХУ задарснаар 1991 оны 8 сарын 25-нд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгджээ. 1994 оноос тус улсын ерөнхийлөгчөөр Александр Лукашенко ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байгаа.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[16]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

  1. 2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэд хэдэн улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөөгүй юм.[5][6]
  1. "Belarus in figures 2021" (PDF). National Statistical Committee of the Republic of Belarus. 2021. Архивласан (PDF) огноо 2022-10-09.
  2. "Generations and Gender Survey, 2020 Belarus Wave 1". ggpsurvey.ined.fr. Archived from the original on 16 October 2022. Татаж авсан: 2019-08-25.
  3. "Belarus". CIA World Factbook. Татаж авсан: 16 October 2022.
  4. John R. Short (25 August 2021). Geopolitics: Making Sense of a Changing World. Rowman & Littlefield. pp. 163–. ISBN 978-1-5381-3540-2. OCLC 1249714156.
  5. "Belarus leader Lukashenko holds secret inauguration amid continuing protests". france24.com. 23 September 2020.
  6. "Belarus: Mass protests after Lukashenko secretly sworn in". BBC News. 23 September 2020. Several EU countries and the US say they do not recognise Mr Lukashenko as the legitimate president of Belarus.
  7. "Lukashenko appoints new government". eng.belta.by. 19 August 2020.
  8. "Population at the beginning of 2022". belstat.gov.by.
  9. 9.0 9.1 9.2 9.3 "IMF DataMapper". www.imf.org. Татаж авсан: 2022-12-17.
  10. "GINI index (World Bank estimate) – Belarus". World Bank. Татаж авсан: 12 August 2021.
  11. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  12. "Time Zone & Clock Changes in Minsk, Belarus". timeanddate.com.
  13. "Icann Адобрыла Заяўку Беларусі На Дэлегаванне Дамена Першага Ўзроўню З Падтрымкай Алфавітаў Нацыянальных Моў.Бел". Татаж авсан: 26 August 2014.
  14. "Беларусь: Боломж бололцооны цонх (66-р хуудасны 15-р хүснэгт)" (PDF) (англи хэлээр хэлээр). Нэгдсэн Үндэстний Байгууллага.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  15. Axell, Albert (2002). Оросын Баатрууд, 1941–45. Carroll & Graf Publishers. p. 247. ISBN 078671011X. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  16. "Беларусийн тухай - Хүн ам". НҮБ-ын Беларусь дахь салбар. 2003. Татаж авсан: 5 сарын 30. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)