Тайна Лоуренс

Тайна Лоуренс
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ЯмайкаЯмайка Ямайка
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тайна Лоуренс
Төрсөн огноо 1975 оны 9 сарын 17
Төрсөн газар Ямайка, Спэниш Таун
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Сидней 2000 Эмэгтэй 100м
Мөнгө Сидней 2000 Эмэгтэй 4x100м буухиа
Алт Афин 2004 Эмэгтэй 4x100м буухиа

Тайна Лоуренс (Англи: Tayna Lawrence, 1975 оны 9 сарын 17-нд төрсөн) нь Ямайкын хөнгөн атлетикч эмэгтэй юм. Тэрээр Афины олимпоос 4x100м-ийн буухиа уралдаанд алтан медаль хүртсэн багийн гишүүн байв.

Лоуренс АНУ-ын Флорида муж улсын Майами дахь Флоридагийн Олон Улсын Их Сургуулийг дүүргэжээ.

Хувийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

Огноо Төрөл Газар Хугацаа
2002 оны 8 сарын 30 100 м Бельги, Брюссель 10.93
2000 оны 5 сарын 1 200 м Франц, Пуант-а-Питр 22.84

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Газар Байр Төрөл
2000 Зуны олимп Австрали, Сидней 3* 100 м
2000 Зуны олимп Австрали, Сидней 2 4x100 м
2002 ОУХАХ-ны Дэлхийн цом Испани, Мадрид 2 100 м
2002 ОУХАХ-ны Гран при Франц, Парис 3 100 м
2004 Зуны олимп Грек, Афин 1 4x100 м

* Тус төрөлд тэргүүлсэн, АНУ-ын тамирчин Марион Жонс 2007 оны 10 сард медалиудаа хураалгаж, удаалсан Грекийн тамирчин Екатерини Таноу ч бас олимпийн дараа 2 жилээр эрхээ хасуулсан. Уг төрөлд тамирчдын эзэлсэн байрыг огшоох эсэх асуудал шийдэгдээгүй байгаа.

Видео бичлэгүүд[засварлах | кодоор засварлах]