Тогтох (Ляо ван)
Тогтох (хятадаар: 脱脱, пиньинь: Tuō tuō) (?-1328) нь Чингис хааны дүү Тэмүгэ отчигины удмын хиад боржигин овгийн язгууртан.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]1316 онд Буянт хааны зарлигаар Тогтохыг Ляо ван (遼王) цолоор өргөмжлөв.[1] 1323 онд Есөнтөмөр жинь ванг хаанд өргөмжлөгдсний дараа, тэрээр өөрийн ойр төрлийн ах дүүс, тэдний хатад, хөвүүд 100 гаруй хүнийг алж, адуу мал тоносон[2] хэрэг гарчээ. 1324 оны 2 сарын цагаан бич өдөр, хянан байцаагч түшмэл Фү Яньчи, Ли Жябинь нарын айлтгалд: "ляо ван Тогтох нь улс орны самууныг далимдуулж, өөрийн ураг төрлөө алж хороож, бузар үйл үйлджээ. Түүний цол зэргийг хураан авч, садан төрлийн өөр хүнд нь шилжүүлэхийг хүсч байна"[1] гэсэн утгатай бичиг өргөн барьжээ. Мөн оны 5 сарын улаан гахай өдөр, хянан байцаагч түшмэд Дун Пэннан, Лю Цян, Бян Су, Му Ван, Шабан нар, Тогтох болон түүний хамсаатан пинжан түшмэл Наймантай, сюаньхуй хүрээлэнгийн захирагч Төмөрбуха, жаньши түшмэл Түмэндарь нарыг хууль зөрчиж, хүний амийг бүрэлгэн алсан тул яллаж өгөхийг хүссэн[1] хэдий ч Есөнтөмөр хаан түүний хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тогтох нь энэ үеэс их хааны ойрын хүрээлэлд багтаж, эрх мэдэл нь өссөн. 1326 оны 7 сард ляо вангийн эзэмшилд байдаг Өэлүн эхийн орд (太母月也倫宮), зүрчидийн хот сууриныг сэргээн засах мөнгө гуйсныг зөвшөөрөлгүй орхижээ.[3] 1328 оны 1 сард Тогтох ванд 5000 ембүү мөнгө шагнав.[3] 1328 оны намар Есөнтөмөр хаан тэнгэрт хальсны дараа, Дайду хотод Элтөмөр ноён, Раднашири ван нар төрийн эргэлт хийж, Хүлэг хааны хоёрдугаар хүү Тугтөмөрийг хаанд өргөмжлөв. Мөн үүнтэй зэрэгцэн Шанду хотод балчир хунтайж Аригибаг хаанд өргөмжлөн нэгэн зэрэг хоёр хаантай болж, хоёр талын цэргүүд 8 сараас 11 сарын хооронд байлдав. 1328 оны 11 сард Хасарын угсааны Ци ван Уругтөмөр нарын удирдсан цэргүүд Шанду хотыг бүслэн байлдаж, удалгүй эзэлсэн. Энэ тулаанд Тогтох ван алуулсан. Тугтөмөр хааны тал ялсны дараа хятад түшмэд Отчигины угсааны вангийн эрхийг хурааж, цөллөгт явуулан, газар эзэмшил нутгийг нь хураан төв засгийн газарт нэгтгэхийг гуйж байсан ч, эдгээр саналыг хүлээж авалгүй Тогтохын хөвүүн Янаширид ляо ван цолыг залгамжлуулав. Юань улс мөхөх үеэр Янашири вангийн хөвгүүн Ажашири нь 1389 онд Мин улсад бууж өгсний дараа түүний захирсан нутагт нь Тайнин харуулыг байгуулсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Хуланц өвөө: Тэмүгэ отчигин
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 "Юань улсын судар: 108-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.
- ↑ "Юань улсын судар: 175-р дэвтэр, Жан Гүйгийн шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.
- ↑ 3.0 3.1 "Юань улсын судар: 30-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.
- ↑ 4.0 4.1 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1 (2 ed.). Улаанбаатар. p. 199.
- ↑ 5.0 5.1 "Юань улсын судар- 107-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.
- ↑ "Юань улсын судар: 32-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.