Хоэль Кэмпбелл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хоэль Кэмпбелл
Joel Campbell'14.JPG
Кэмпбелл Коста-Рикийн шигшээд гоолын баяраа тэмдэглэж байна (2014 оны ДАШТ)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХоэль Натаниэл Кэмпбелл Сэмуэлс
Төрсөн огноо1992 оны 6 сарын 26 (1992-06-26) (27 настай)
Төрсөн газарКоста-Рика, Сан Хосе
Өндөр1.78 м
БайрлалДовтлогч / жигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАрсенал
Өсвөрийн баг
2004–2009Саприсса
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2009–2011Саприсса2(0)
2011Пунтаренас
(зээл)
5(0)
2011–Арсенал0(0)
2011–2012Лорьян
(зээл)
25(3)
2012–2013Реал Бетис
(зээл)
28(2)
2013–2014Олимпиакос
(зээл)
32(8)
Шигшээ баг
2008–2009Коста Рика (17-)9(8)
2010–2011Коста Рика (20-)13(10)
2011–Коста-Рика36(10)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 13.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 14

Хоэль Натаниэл Кэмпбелл Сэмуэлс (исп. Joel Nathaniel Campbell Samuels, 1992 оны зургаадугаар сарын 26-нд Сан Хосе хотод төрсөн) — Коста Рикагийн хөлбөмбөгчин бөгөөд Арсенал болон Коста-Рикийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Кэмпбелл улсынхаа лигийн Саприссагаас 2011 оны долоодугаар сарын 28-нд Арсеналд элссэн.[1][2] Удалгүй францын Лорьян руу Жиль Сюнютай хамт зээлэгдэн[3] аравдугаар сарын 1-нд Валансьентай тулахад (2:0) анхны гоолоо оруулсан юм.[4] Боломжийн тоглолттойгоо харуулсан түүнийг испанийн лигийн Реал Бетис 2012 оны долоодугаар сарын 6-нд мөн зээлэв.[5] Харин 2013 оны зун грекийн Олимпиакостой зээлийн 1 жилийн гэрээ байгуулжээ.[6] Энд 2014 оны хоёрдугаар сарын 25-нд Аваргуудын лигт Манчестер Юнайтедийг ялахад (2:0) гоолдсон байдаг.[7]

Шигшээ[засварлах | edit source]

Шигшээд анх 2011 онд дуудагдсан Хоэль Кэмпбелл 2014 оны ДАШТ-ийг гайхалтай эхлүүлэн зургаадугаар сарын 14-нд Уругвайтай тулахад (3:1) гоол[8] болон оновчтой дамжуулалтыг (Маркос Уреньяд) хийсэн.

Амжилт[засварлах | edit source]

Олимпиакос
Коста Рики
  • Төв Америкийн цомын түрүү: 2013
  • Өмнөд, Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын 20 хүртэл насны дэд аварга: 2011
Хувийн
  • Өмнөд, Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын 20 хүртэл насны АШТ-ий мэргэн бууч: 2011 (6 бөмбөг)

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]


Загвар:2011 оны Америкийн цомд Коста-Рикийн хөлбөмбөгийн шигшээ