Jump to content

Цзи гүнж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
гүнж
Цзи гүнж
Цзи буюу Елена Петровна Унгерн-Штернберг
Төрсөн1900 он
Бээжин хот
Нас барсантодорхойгүй
Үндэстэнманж
Юугаараа алдаршсанМанжийн хааны гүнж, бароны эхнэр
Төрөлх хотБээжин хот
Хэргэмгүнж
ШүтлэгЗагалмайн шашин
Шашны бүлэгОртодокс шашин
Эхнэр (нөхөр)Барон Унгерн фон Штернбергийн эхнэр
ХамаатанМанж Чин улс болон Манж-Го улсын эзэн хаан ПҮ-И, Хайлаарын захирагч, генерал Чжан Куйву
External images
«Цзи гүнж» (баруун эсвэл зүүн талд, энэ нь мэдэгдэхгүй)

Цзи гүнж нь Манжийн Чин улсын хааны гүнж байсан гэж Барон Унгернтай холбоотой мэдээллүүдэд байдаг бодит хувь хүн. Эдгээрийг батлах баталгаа нь Бароноос хятадад байгаа өөрийн сайн түнш хятад генералд бичсэн захидлууд бөгөөд эдгээрт үүнийг батлах бичиглэлүүд байдаг. Барон Унгерн нь 1919 оны зун Бээжинд очсоны дараа Цзи гүнжтэй гэрлэсэн бөгөөд Оросын Үнэн алдартны шашины дагуу гүнж өөрийн нэрийг слав гаралтай Елена Петровна нэрээр солисон байна. Зарим баримтаар Харбины сүмд гэж байдаг. Энэ гүнжтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээ нь 1941 онд Манж-го улсын хаан Пүигийн Чанчүнь хотын ордонд амьдарч байсан гэдэг мэдээ байна.