Jump to content

Шовтгоралаг нугас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шовтгоралаг нугас
Эрэгчин, эмэгчин (зүүн-баруун) Callⓘ
Эрэгчин, эмэгчин (зүүн-баруун)
Call
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Anseriformes
Овог: Нугасныхан
Төрөл: Anas, Нугас
Зүйл: A. acuta
Латин нэр
Anas acuta
Карл Линней, 1758
Цайвар ногоон - үрждэг Цэнхэр- өвөлждөг Хар ногоон - бүтэн жил Red X - Vagrant
Цайвар ногоон - үрждэг
Цэнхэр- өвөлждөг
Хар ногоон - бүтэн жил
Red X - Vagrant
Ижил утгатай нэршил

Dafila acuta

Эрэгчин

Шовтгоралаг нугас , (Anas acuta) , урьд Шовтгор алаг нугас гэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу бөгөөд нилээд түгээмэл таарна. Энэхүү нугас нь Европ, Азийн хойд хэсэг болон Хойд Америкт нутагладаг. Өвлийн улиралд нүүдэллэн өмнө зүгийн дулаан орныг зоридог.

Хос

Шовтгоралаг нугас нь томхон нугас ба урт, үзүүртэй сүүл нь онцлог юм. Эрэгчин нь саарал, бор, цагаан өнгө тод ялгарсан зүстэй бол эмэгчин нь цайвар бордуу нэг янзын өнгөтэй, богино сүүлтэй байна.

Тэд 59-76 см урт, 450-1360 гр жинтэй. Хошуу нь хөхдүү өнгөтэй, хөл нь хөх саарал байна. Шовтгоралаг нугас хуурай газар алхахдаа чадмаг болно.


Энэхүү нугас нь Евразийн хойд хэсэг, Польш , Монгол, Канад, Аляска , АНУ гэх мэт улсын нутагт амьдарна. Өвөл болоход Панам, хойд Сахарын цөлийн бүс, халуун дулаан уур амьсгалтай Өмнөд Азируу нүүдэллэдэг аж. Цөөн тооны нугас Номхон далайн зарим арлуудад өвөлжинө.


Шовтгоралаг нугас 1 нас хүрээд нас бие гүйцдэг. 4-6 сард үржлийн улирал бөгөөд хуурай газар өвс ургамлаар халхалсан үүр засаж, 7-8 цайвар шаргал өндөг гаргадаг. Өндөгний хэмжээ нь 55x38 мм ба 45 гр орчим жинтэй. Эмэгчин нь ганцаар 22-24 хоног өндгөө дарна.

Хамгийн урт насалсан шовтгоралаг нугас 27 нас 5 сартай байжээ.

Anas acuta
Anas acuta

Тэд голдуу үдэш, шөнөөр хоол тэжээл хайн ургамлын үр, өвс, усны ургамал зэрэг иддэг. Үржлийн үедээ шавьж, нялцгай биетэн түлхүү иднэ.

 Commons: Anas acuta – Викимедиа дуу дүрсний сан