Jump to content

Эрвин Шрёдингер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Эрвин Шредингер-с чиглүүлэгдэв)
Эрвин Шрёдингер
Эрвин Шредингер 1933 онд
Төрсөн1887 оны 8-р сарын 12
Австри-Унгар, Вена
Нас барсан1961 оны 1-р сарын 4
Австри-Унгар, Вена
ҮндэстэнАвстри, дараачаар нь Ирланд
Төгссөн сургуульВенийн Их Сургууль
Юугаараа алдаршсанШредингерийн тэгшитгэл
Шредингерийн муур
Шредингерийн арга
Шредингерийн зураг
Шредингер-Ньютоны тэгшитгэл
ШагналФизикээрх Нобелийн Шагнал (1933)
Гарын үсэг

1887—1961 оны хооронд 74 жил амьдарсан Австрийн онолч, нэрт физикч, квант механикийг үндэслэгчийн нэг Эрвин Шрёдингер (Герман: Erwin Schrödinger) Вена хотод төржээ. Математикч болох авьяас билэг нь багаасаа тодорсон Э. Шрёдингер Венийн их сургуулийг төгсөөд 1900—1938 онд Вена, Йен, Бреслау, Цюрихийн их сургууль, Штутгартын техникийн дээд сургуулийн профессор болж, 1927—1938 онд Берлин, Оксфорд, Грацийн их сургуульд багшилж, 1941—1955 онд Дублин дахь тулгуур судалгааны хүрээлэнг удирдаж байв.[1]

Эрвин Шрёдингерийн эрдэм шинжилгээний гол бүтээлүүд нь статистик физик, квант онол, квант механик, харьцангуйн ерөнхий онолын салбарт хамаарагддаг. 1926 онд Де Бройлийн электрон бол долгионы ба корпускул чанартай гэсэн санаан дээр тулгуурлан квант механикийн математик үндэс болсон дифференциал тэгшитгэлийг гаргажээ. Энэ тэгшитгэлийг «Шрёдингерийн тэгшитгэл» гэдэг. Микро биетийн төлөвийг тайлбарлахдаа Э. Шрёдингер долгионы функц гэдэг ойлголтыг физикт анх удаа оруулсан нь сонгодог механикт Ньютоны хуулиудын гүйцэтгэсэн үүрэг шиг атомын зүй тогтлыг тайлбарлахад чухал нөлөө үзүүлсэн билээ.[1]

Э. Шрёдингер төрөлх Австридаа залуу насаа, амьдралынхаа сүүлийн 4 жилийг өнгөрүүлсэн бөгөөд бусад хугацаанд Герман, Швейцар, Англи зэрэг гадаад оронд байжээ. Тэрээр харьцангуйн ерөнхий онолын зарим асуудлыг боловсруулснаас гадна физик орны тухай нэгдмэл онол бий болгох замыг эрж олохыг оролдож байв. Мөн мезоны онол, термодинамик, элекродинамикийн асуудлаар судалгаа явуулж үр дүнд хүрчээ.[1]

Э. Шрёдингер сонирхолтой гүн санаа бүхий «Амьдралыг физикийн үзлийн үүднээс үзэхүй» гэдэг номдоо шинжлэн судлагчдын анхаарлыг татсан тэнцвэрт бус термодинамик кинетикийн нарийн асуудлуудыг хөндсөн нь түүний сэтгэн бодох өргөн цар хүрээг гэрчилнэ.[1]

Атомын онолыг хөгжүүлж, долгионы буюу квант механикийн үндсийг тавилцсаны учир Э. Шрёдингерт 1933 онд Нобелийн шагнал олгожээ.[1]

 Commons: Erwin Schrödinger – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 «Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь». III боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988