Эрдэнэбаатар хунтайж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Эрдэнэбаатар хунтайж
Хаан
Хаанчлал ?-1671
Бүтэн нэр Сэнгэ хан
Өмнөх ?
Удаах ?
Эцэг ?
Улс Зүүнгар

Эрдэнэбаатар хунтайж ( онд нас барсан) нь Цорос овогтны тэргүүн, Зүүнгарын хаант улсыг үндэслэгч бөгөөд Халхын Цогт хунтайжийг устгасан хүн юм.

Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” буюу өнөөгийн Тачван хотд Монгол ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх, Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш, Гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон ажээ. Энэ чуулганаар "Их цааз” хэмээх 120 зүйл бүхий хуулийг батлажээ. Их цаазын гол үзэл санаа нь, Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд, түүний эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхрааны үүрэг хариуцлага болгох, Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж, шашны нөлөөн дор Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх, Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ нэгтгэх зэрэг гол асуудлуудыг хуульчлан өгчээ.