Үгэчи хашиха

Үгэчи хашиха (Тунгус хэл нь “Үхэрчин ноён”, Мөнхтөмөр гэж бас нэрлэдэг) бол Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улсын үеийн Ойрадын толгойлогч. Тэр Торгууд угсааных.

Элбэг нигүүлсэгч хаан бэрийнхээ гоо үзэсгэлэнд татагдаж, хүү Харгуцаг дүүрэн хунтайжийг хороож түүний гэргий Өлзийт хун гоо бэйжийг гэргий болгон авчээ. Гэвч Өлзийт хун гоо бэйж нөхрийнхөө өсийг авахын тулд энэ хэрэгт оролцсон Ойрадын Хуухай Даюу гэгчийг Элбэг хаанд гүтгэж хилсээр хороолгов. Үүндээ гэмшсэн Элбэг хаан Хуухай даюу-гийн хүү Батула-д Ойрадын эзэн Үгэчи хашихагийн хамтаар Ойрадыг захирах эрх олгож, өөрийн охин Самур гэгчийг түүнд гэргий болгон өгчээ.

Өөрийн нь эрх мэдлийг хассан явдалд Үгэчи хашиха ихэд дургүйцэн хилэгнэж, Элбэг хааныг хороогоод, Өлзийт хун гоо бэйжийг авч асарчээ. Өлзийт хун гоо бэйж түүнд очихдоо жирэмсэн байсан агаад түүнээс төрсөн хүүг Ажай гэж нэрлэжээ.

Ийнхүү Үгэчи хашиха Монгол улсын ихэнхийг мэдэлдээ оруулсан боловч хаан ширээнд суугаагүй ажээ. Гэсэн хэдий ч Үгэчи хашиха нэлээд эрх мэдэлтэй байсан бололтой. Тэрээр 1415 онд Ойрадын нэгэн толгойлогч Батула чинсанг хороосон гэж монгол сурвалжид тэмдэглэсэн байдаг. Гэвч удалгүй Үгэчи хашиха нас барж, түүний хүү Эсэхү суужээ.