Өлзийтөмөр хаан
- «Өлзийт Төмөр хаан» үгийг энд холбон амарчлав. «Төмөр өлзийт хаан»-д мөн хамаарна.
Өлзийтөмөр хаан | |
---|---|
Монгол улсын хаан | |
Хаанчлал | 1408-1412 |
Төрсөн огноо | 1379 |
Өнгөрсөн огноо | 1412 |
Өмнөх | Өрөгтөмөр хаан |
Удаах | Дэлбэг хаан |
Эцэг | Элбэг нигүүлсэгч хаан |
Эх | Хөвгүүндэй хатан[1] |
Улс | Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Буяншири (самгарди хэлээр: प्रज्ञाश्री) |
Өлзийтөмөр хаан (зарим монгол сурвалжд Улуйтөмөр[2][3], хятад сурвалжд Буяншир (本雅失里)[4]) нь 1379 онд Элбэг нигүүлсэгч хааны хүү болон мэндэлжээ. Хаан ширээний тэмцлийн улмаас 1400 оны орчимд Самарканд хотод очиж Доголон Төмөрийн ивээлд амьдарч байсан. Зүүн Монголын Аругтай тайш, өөрийн Өрөгтөмөр хааныг хөөн явуулж, оронд нь түүнийг залан ирж Монголын хаан болгожээ.
Өлзийтөмөр хааныг хэдэн жил хаан суусан тухай хоёр төрлийн үзэл байдаг.
- 17-р зуунд бичигдсэн Саган сэцэний Эрдэнийн товч, Их Шар тууж зэрэг зохиолд Өлзийтөмөр хааныг "хорин таван насанаа харагчин хонин жил (1403) хаан ор сууж, найман жил болоод, цагаан бар жилд (1410) халивай"[5][6] гэдэг. Энэ баримтаар 1403-1410 онд хаан ширээнд сууж, Өрөгтөмөр нэртэй хаан байгаагүй гэж үзэхэд хүрнэ.
- Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч зэрэг монголын эртний ном сударт "хан ор сууж, гурван он болж барс жилээ (1410 он) халив"[2][3], хятадын Мин улсын судар зэрэг баримтаар "Аругтай Гүйличийг хороож, Буняширийг Бышбалыкт хаан ор суулгав...Буняшир ойрадын Махмуд зэрэгт алагдав"[4] гэсэн нь 1408-1412 онд болж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Намтар
1379 онд Элбэг нигүүлсэгч хаан болон Хөвгүүндэй хатан нарын хөвгүүн болж төржээ.
Мин улстай дайтсан нь
[засварлах | кодоор засварлах]1408 онд хаан болсны дараа Мин улсын Юнлө хаан захидал илгээж, дагаж орохыг тулган шаардсан байдаг. Харин Буяншир хаан элчийг хороожээ. Энэ явдлаар шалтаглан 1410 онд Юнлө хаан 100,000 цэргийг илгээхэд бут цохижээ. Харин 1411-1412 онд Юнлө хаан өөрийн биеээр 500,000 их цэргийг удирдан, монгол нутагт орж ирээд харилцан байлдахад Буяншир хаан ялагдаад, цөөн цэргийн хамт Самарканд руу зугтах замдаа Батула чинсангийн цэргүүдийн гарт тэнгэр болсон. Ингээд түүнд байсан Юань улсын их хааны тамга Ойрдын Батула чинсан-гийн гарт орсон. Өлзийтөмөр хааны дараа Батула Дэлбэг хаан болгон дэмжиж, Аругтай тайшийг Хэрлэн гол хүртэл хөөн нэхэн, Мин улсын Юнлө хааны 100,000 цэрэгт Туул голын Тэрэлжийн орчим бут цохиулсан. Үүний дараа Батула чинсан Дэлбэг хааныг хороосон.
Ойрад, Зүүн Монгол хоёрын сөргөлдөөн
[засварлах | кодоор засварлах]Зарим сурвалжид Дөрвөн Ойрадуудын дэмжиж байсан хануудыг хүлээн зөвшөөрөөгүй тул Зүүн Монголын Адай хааныг хаан ширээг залгамжлагчаар сонгосон байдаг.
Өмнөх Өрөгтөмөр хаан |
Монголын Их Хаан 1408-1412 |
Дараах Дэлбэг хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.106
- ↑ 2.0 2.1 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 239.
- ↑ 3.0 3.1 Хаадын үндсэн хураангуй Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 84.
- ↑ 4.0 4.1 Н, Урангуа (2015). Мин Улсын Түүх: Татарын шастир. Улаанбаатар: Битпресс. pp. 21–22.
- ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 107.
- ↑ Шар тууж. Translated by Ц, Шагдарсүрэн (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 62.