Jump to content

IKon

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

iKON ( сол.: 아이콘) — Өмнөд Солонгосын YG Entertainment-ийн 2015 онд гаргасан эрэгтэй хамтлаг юм. Энэ хамтлаг нь анх WIN: Who is Next гэх шоуны ‘’’’B Team’’’’ нэрээр оролцож байсан. Дараагаар нь 2014 онд Mix & Match телевизийн шоугаар iKON гэх хамтлагийн эдгээр 7 гишүүн ( Бобби, Жинан, Жүнэ, Юнхёон, Дунхёк,Ханбин, Чанү) тодорсон юм YG Entertainment-ийн үүсгэн байгуулагч Ян Хён Сог хэлэхдээ: “Энэ хамтлагийн нэрний утга учир нь "Солонгосын бэлэг тэмдэг" гэсэн утгатай бөгөөд одооноос iKON гэх болно” гэжээ. Тэд 2015оны 9 сарын 15-нд дэбүтээ хийсэн бөгөөд дэбүт дуу нь тэдний анхны студийн цомог ‘’WelCome Back’’-ийн анхны дижитал сингл ‘’My type’’ байсан юм. Тэдний анхны телевизийн амьд үзүүлбэр 2015 оны 10 сарын 15-нд SBS-ийн Inkigayo хөгжмийн нэвтрүүлэг байсан. 2016 оны 3 сар гэхэд тэдний цомог 270,000 болон дижитал цомог нь 4.5 сая зарагдсан байжээ.2019 оны 6-р сард ахлагч Би.Ая хамтлагаа орхисон.

. Хамтлагийн дуучин Жүнэ дэбүтээсээ өмнө 13 настай байхдаа SBS-ийн варетье нэвтрүүлэг болох Star King-д оролцож байсан. Тэр бас SBS-ийн K-Pop Star нэвтрүүлэгт 2011 онд оролцож байсан. 2011 оны 1 сарын 3-нд Би.Ая болон Жинхван YG Entertainment-д элсэн бэлтгэгдэгч болсон ба Бобби 7 хоногийн дараа орсон. Энэ 3 хамтдаа 1 жил бэлтгэгдсэн бөгөөд "Team B"-н үндэс суурь болсон. 2012 оны 4 сарын 18-нд Жүнэ болон Юүнхёон нар Team B-д орж, дараагаар нь Дунхёк шалгарч 6 дахь гишүүн болж 2012 оны 11 сарын 5-нд орсон.

WIN: Who Is Next нэвтрүүлэг

[засварлах | кодоор засварлах]

2013 онд Team B 6 гишүүнтэй болж, Mnet-н WIN: Who Is Next нэвтрүүлэгт оролцож "Team A"-тэй өрсөлдөн хэн дэбүтээ хийхээ үзсэн. Энэ программын үзүүлбэрүүд олон нийтэд нээлттэй, санал хүлээн авдаг байсан бөгөөд хэн ялагч болохоо үзэж байсан ч Team B нь Team A-д ялагдсан. Нэвтрүүлгийн үеэр Team B-н гишүүд "Just Another Boy" болон "Climax" гэх 2 сингл гаргаж байсан. 2013 оны 11 сарын 9-нд Team B-н гишүүд Тэян-ы ‘’Ringa Linga’’ клипийн арын бүжигчид хийж байсан.

Show Me The Money 3 нэвтрүүлэг

[засварлах | кодоор засварлах]

2014 онд гишүүн болох Бобби рэп тэмцээн болох Show Me The Money-н 3 дахь улиралд оролцож байсан бөгөөд энэ үеэрээ Mix & Match-д бас оролцож байсан. Бобби улирал дуустал явсаар ялагч нь болсон. Нэвтрүүлгийн үеэр Bobby соло уран бүтээлүүдээ гаргаж байсан нь дотоодын жагсаалтад амжилттай явж байсан. Бобби "L4L (Lookin' For Luv)", "연결고리#힙합 (YGGR#hiphop)", "가 (GO)", and "가드올리고 Bounce" (Raise Your Guard and Bounce) гэх дуунуудаа гаргаж байсан. 2014 оны 4 сарын 12-13-нд Team B Osaka Kyocera Dome-д болсон YG гэр бүлийн Япон дахь тоглолтод оролцсон.

Mix & Match нэвтрүүлэг

[засварлах | кодоор засварлах]

2014 оны 6 сард Team B телевизийн нэвтрүүлэг Mix & Match-д оролцсон. Энэ нэвтрүүлгээр хэн iKon гэх нэрэн дор гарч ирэхийг шийдэх байсан юм. Харин Бобби, Жинхван нар аль хэдийн хамтлагт орно гэж батлагдсан байсан ба Team B-ээс гадна шинэ бэлтгэгчид оруулуулахаар сонгогдсон нь: Жон Жин Хён, Ян Хун Сок болон Солонгосын телевизийн бяцхан жүжигчин байсан Жон Чан Ү нар байв. 150,000 фэн шувтаргын үзүүлбэрийг үзэн iKon-ы албан ёсны YG Entertainment-н блогт саналаа өгсөн. Шигшээд Team B болон Чанү нар шалгаран үлдсэн. Нэвтрүүлэг дуусан iKon-ы гишүүд солонгос, хятад, япон фэнүүдтэйгээ уулзсан байна. 2014 оны 8 сарын 12-нд ялагчдын дэбүт дуу болох "Empty"-н үгийг Би.Ая Бобби нар зохиосон. 2014 оны 10 сарын 18-нд Би.Ая Бобби нар Epik High-н ‘’Born Hater’’-д хамтарсан. Бобби Masta Wu болон Dok2-н "Come Here", Hi Suhyun-ы I’m Diffrent-д хамтарсан ба хоёулаа жагсаалтад өндөр үзүүлэлттэй байсан.

2015: Дэбүт болон Дахиад тавтай морил

[засварлах | кодоор засварлах]

YG Entertainment вэбсайтдаа 2015 оны 9 сарын 15-нд iKON-ы дэбүтийн тухай бичсэн юм. Энэ нь хамтлагийн дэбүт цомог болох Welcome Back-н тухай байсан ба энэ цомог нь 2 хэсэгтэй бөгөөд хэсэг бүр 6, нийлээд 12 дуутай юм. Эхний хагас цомог Debut Half Album-н 10 сарын 1-нд гарсан бол Debut Full Album-н 11 сарын 2-нд гарсан. Хамтлагийн ахлагч Би.Ая бүх дуунуудаа продюсэрлэсэн бөгөөд Би.Ая Бобби 2 дууных нь үгийг зохиосон. Дуучин Жүнэ "Rhythm Ta" гэх нэрийг өгсөн. 11 сарын 16-нд 2 дижитал сингл болох "Apology" ,"Anthem"-г гаргасан. "Apology"-н Gaon-н дижитал жагсаалтын 1-т 2015 оны 48 дахь долоо хоногт орсон. 12сарын 24нд "Dumb & Dumber", "What's Wrong?" болон "I Miss You So Bad" гэх 3н шинэ синглэ гарсан.

2016: Asia Tour болон Бобби-н соло дэбүт

[засварлах | кодоор засварлах]

2016 оны 3 сарын 17-нд YG Entertainment iKon-г Азиар аялан тоглолт хийлгүүлсэн. Тоглолт болсон орон: Тайвань, Хятад, Хонг Конг, Тайланд, Сингапур, Малайз болон Индонез. 5 сарын 30-нд хамтлаг "#WYD" ("What You Doing") гэх дараачийн синглээ гаргасан. Энэ нь iKon-ы цомог шинэчлэгдэх, Боббигийн ирэх соло дэбүтийн тухай зарласан явдал байв.

Тайзны нэрЖинхэнэ нэр Төрсөн он, сар, өдөр (нас) Төрсөн газар
Жинхван (진환) Ким Жинхван (김진환) 2 сарын 7, 1994 (32 настай)  Өмнөд Солонгос
Юүнхёон (윤형) Сун Юүн Хёон (송윤형) 2 сарын 8, 1995 (31 настай)  Өмнөд Солонгос
Бобби (바비) Бобби Ким (Bobby Kim) Ким Жи Вон (김지원) 12 сарын 21, 1995 (30 настай)  Өмнөд Солонгос
Дунхёк (동혁) Ким Дун Хёк (김동혁) 1 сарын 3, 1997 (29 настай)  Өмнөд Солонгос
Жүнэ (주네) Кү Жүн Хуй (구준회) 3 сарын 31, 1997 (29 настай)  Өмнөд Солонгос
Чанү (찬우) Жон Чан Ү (정찬우) 2 сарын 1, 1998 (28 настай)  Өмнөд Солонгос