Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-52

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Аргон

Аргон нь химийн элемент, атомын дугаар нь 18, химийн тэмдэглэгээ нь Ar. Аргон нь үелэх системийн 18-р бүлэг буюу инертийн хийн бүлгийн гуравдахь элемент бөгөөд Дэлхийн агаар мандлын 0.93%-ийг эзлэнэ. Дэлхий дээр хамгийн өргөн тархалттай инерт хий юм. Аргоны электрон үүлний хамгийн гадна орбит электроноор бүрэн дүүргэгдсэн байдаг тул хамгийн тогтвортой, өөр элементүүдтэй химийн холбоо үүсгэдэггүй болно.

Аргон нь хүчилтөрөгчийн хийтэй ойролцоо хэмжээтэй, харин азотоос 2.5 дахин ихээр усанд уусна. Аргон нь өнгө, үнэр, амтгүй. Хий болон шингэн төлөвт хоргүй элемент. Аргон нь ямарч нөхцөлд инерт шинжтэй, өрөөний температурт тогтвортой нэгдэл үүсгэхгүй.

Аргон нь хэдийгээр инерт хий боловч, Хелсинкийн Их сургуулийн лабораторид аргоныг фтор ба устөрөгчтэй нэгдүүлэн аргон гидрофлюорид (HArF) метастэбл нэгдлийг гарган авсан байна.

Хэвийн нөхцөлд аргон нь HArF нэгдэл үүсгэхгүй боловч, аргон нь мөн усны молекулийн латиссд (lattice) урхилагдан клатрат үүсгэж болно. Аргон агуулсан ионууд болон өдөөгдсөн төвшний комплексууд, жишээлбэл ArH+, ArF байдгийг тогтоосон байна. Онолын тооцоололоор хэд хэдэн төрлийн аргон агуулсан тогтвортой нэгдлүүд байж болох боловч, одоогоор эдгээр нэгдлүүдийг гарган авч чадаагүй байна. (бүрэн эхээр унших)