Jump to content

Газар хөдлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1963-1998 оны хооронд тохиолдсон газар хөдлөлтийн эпицентрүүд
Газар хөдлөлтийн Эпицентр (голомт) ба Гипоцентр.

Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа хөрсөнд эвдрэлд гарч ан цав үүсдэг. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхжих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами бюу далайн шуурга үүснэ.

Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийллийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн (ихэвчлэн газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхжилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрийн эгц дээр, газрын гадаргуу дээрх цэгийг эпицентр гэнэ.

Газар хөдлөлтийн шалтгаан

[засварлах | кодоор засварлах]
Хагарлын төрөл

Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.

Плитийн трансформ ба конвергент заагууд нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ.

Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнх нь хагарал үүсгэх, хагарлын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.

Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Газар хөдлөлт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.