Jump to content

Дагвадоржийн Мэндбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дагвадоржийн Мэндбаяр
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1944 оны 11 сарын 8 (1944-11-08) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлжүжигчин
НөхөрПүрэвдоржийн Цэрэндагва
Жүжигчний танилцуулга
Төрөлтайз (жүжиг), дэлгэц (УСК)
Танил үе1960-аад он — одоо
ТеатрУлсын драмын эрдмийн театр
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын ардын жүжигчин (2005)
Монгол улсын гавьяат жүжигчин (1981)
Монгол улсын хөдөлмөрийн баатар (2023)

Дагвадоржийн Мэндбаяр (Ховд аймгийн Манхан суманд 1944 оны 11-р сарын 8-нд төрсөн)— Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар тайз, дэлгэцийн жүжигчин.

Д.Мэнбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд эцэг Дагвадорж, эх Өлзийхишиг нарын хоёр дахь охин болж мэндэлсэн байна.

Түүнийг 2 настайд буюу 1946 онд эцэг, эх хоёрын амьдрал тусдаа болж ахынхаа хамт эцгээ дагаад Улаанбаатар хотод нүүж иржээ. Эцэг нь Төмөр замд ажилд орж 1951 онд Зүүнхараа хотод дараа нь 1953 Улаанбаатар хотод ирээд 3-р дунд сургуульд орж байжээ.

Тэрээр 1957 онд 7-р ангид байхдаа ангийн монгол, уран зохиолын багш Дэндэв “Муурын байшин” гэдэг жүжиг "баян муур-ын дүрд тоглож анх урлагт хөл тавьсан гэж дурсжээ.

1959 оны намар сургууль дээр нь Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэн гуай, Нямын Цэгмид гуай, Буриадаас хамгийн анх Монголд ирж кино урлагийн жүжигчнийг бэлтгэх сургуулийг байгуулах гэж ирсэн Сүндэрьяа нар ирсэн. Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж хүүхэд шалгаруулахад Д.Мэндбаярыг сонгож авчээ.

Тэрээр Багшийн дээд сургуульд 9-р ангиасаа шууд орж дөрвөн жил сураад 1963 онд төгсөөд театрт жүжигчнээр томилогдож байжээ.

Д.Мэндбаяр Пүрэвдоржийн Цэрэндагватай анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон байна.

Д.Мэндбаяр Театрын тайзан дээр үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжигт дүр бүтээсэн. 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тоглосон байна. Энэ хугацаанд театраас томилолт аваад хөдөө орон нутгаар ч их олон удаа явсан юм.

Мөн тэрээр дэлгэцийн олон бүтээлд тоглосон. Үүнд: “Тунгалаг тамир” киноны Чимэгээ, “Энэ хүүхнүүд үү” киноны Должин, “Мандухай сэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа, "Гарьд магнай" киноны хатан, "Үхэж үл болно Чингис хаан" киноны Хуагчин эмгэн, "Цагаан дуганы гэгээ" кинонд Дилов хутагтын эхийн дүр зэрэг олон дүр бүтээжээ.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол үндэстэнд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.