Диего Форлан
Диего Форлан | ||
Хувийн мэдээлэл | ||
---|---|---|
Бүтэн нэр | Диего Мартин Форлан Коразо | |
Төрсөн огноо | 1979 оны 5 сарын 19 | |
Төрсөн газар | Монтевидео, Уругвай | |
Тоглодог байрлал | довтлогч | |
Клубын мэдээлэл | ||
Одоогийн клуб | Атлетико Мадрид | |
Дугаар | 7 | |
Тоглосон клубууд | ||
Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
1998 - 2002 2002-2004 2004-2007 2007- |
Индепендьенте Манчестер Юнайтед Вильярреал Атлетико Мадрид |
80(37)
63(10) 127(59) 157(89) |
Үндэсний шигшээ | ||
2002 - | Уругвай | 69(29)
‡ Шинэчилсэн нь |
Диего Мартин Форлан Коразо (Испани: Diego Martín Forlán Corazo) нь 1979 оны тавдугаар сарын 19 - нд төрсөн Уругвайн хөлбөмбөгчин ба одоогоор Испанийн Ла-Лигийн Атлетико Мадрид клуб болон Уругвайн шигшээ багийн довтлогчоор тоглодог хөлбөмбөгчин юм. Тэр 2010 оны ДАШТ-д шилдэг тоглолтыг үзүүлж Алтан бөмбөг шагналын эзэн[1], Испанийн хөлбөмбөгийн мэргэн буучдын Пичичи Трофи болон Европын Алтан шаахайн эзнээр тус бүр хоёр удаа тодорч байв.
Форлан хөлбөмбөгчний гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний эцэг Пабло Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1966, 1974 оны ДАШТ-д оролцож байсан бол өвөө Хуан Карлос Коразо нь Аргентиний Индепендьенте клубт тоглодог байжээ.[2] Форлан өвөөгийнхөө тоглодог байсан тус клубээс гараагаа эхэлсэн ба тэндээсээ алдарт Манчестер Юнайтед клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан юм. Примиер лигт хоёр жил тоглоод Испанийн Вильярреал клубт очсон билээ.
Испанид очоод анхныхаа улиралаа 25 гоол оруулж Пичичи Трофи шагналын эзэн болсон түүхтэй. Вильярреалаас Атлетико Мадрид клуб рүү шилжин дахин Пичичи Трофи шагналыг хүртэж, Роналдогоос хойшхи хоёр удаа хүртсэн хоёр дахь тохиолдол болсон юм.
Форлан улсаа төлөөлөн олон улсын 69 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан юм. Япон, Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан 2002 оны ДАШТ-д нэг гоол, 2010 оны ДАШТ-д зохион байгуулагч орон Өмнөд Африкийн багтай тоглоход хоёр, дөрөвний нэг шигшээд Гана, хагас шигшээд Голланд, гуравдугаар байрын төлөөх тоглолтонд Германтай тоглоход тус тус нэг, нийт таван гоол оруулсан Шилдэг тоглогч юм.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Диего Уругвайн шигшээ багийн тоглогч Пабло Форланы хүү юм. Бага насандаа теннис тоглодог байж байгаад гэр бүлийн уламжлалаа даган хөлбөмбөгийн спортоор хичээлэх болсон юм. Тэр 1998 оноос Өмнөд Америкийн сайн клубүүдийн нэг Аргентиний Индепендьенте клубт тоглох болж, улмаар тэнд мэргэн бууч нэртэй байжээ. 2002 оны нэгдүгээр сард Английн Манчестер Юнайтед клубт 6.9 сая паундаар очсон түүхтэй.
Манчестер Юнайтед
[засварлах | кодоор засварлах]Тус клуб дэх анхны гараа нь 2002 оны нэгдүгээр сарын 18-нд Болтон клубтэй хийсэн тоглолт байсан бөгөөд есдүгээр сарын 18-нд Аваргуудын лигийн Маккаби Хайфа клубт хийсэн тоглолт хүртэл гоол оруулж чадаагүй байв. Найман сарын туршид 27 тоглолтонд гоол оруулж чадаагүй Форлан клубтээ Диего Биртлес хочтой байсан нь сонирхолтой. Өмнө нь Манчестер Юнайтед клубт Гарри Биртлес хэмээх довтлогч ийм тоглолтыг үзүүлж байсныг егөөдөн ийн хоч өгчээ.
Форланы 95 тоглолтонд 17 гоол оруулсан амжилт нь багийн анд Руд ван Нистелройн 210 тоглолтонд 150 гоол оруулсан амжилттай харьцуулахад чамлалттай байсан тул улаан чөтгөрүүдийн эгнээнд сайн тоглолт илүү сайн тоглолтыг үзүүлэх шаардлага байнга тавигдаж байгаад сүүлд нь түүнийг Уэйн Рунигээр сэлгэсэн юм.
Вильярреал
[засварлах | кодоор засварлах]2004 оны наймдугаар сарын 21-нээс Вильярреал клубт алба хашихаар болж 2004-05 оны улиралд 25 гоол оруулж Пичичи Трофи шагнал хүртсэн юм. Мөн Европын холбооны Алтан шаахайн эзнээр Терри Анригийн хамт тодорсон юм. 2006-07 оны улиралд түүний амжилт тогтмолжиж улирлын мэргэн буучдын жагсаалтад дээгүүр жагсах болсон юм.
Атлетико Мадрид
[засварлах | кодоор засварлах]2007 оны зургадугаар сараас Вильярреал клубийн мөнгөний сан багассантай холбогдуулан Хуан Роман Рикелми, Форлан нарыг солилцооны цонхоор зарлаж, Атлетико Мадрид клуб шилдэг тоглогч Фернандо Торресоо Ливерпүүлд алдсаны дараахан Форланыг 21 сая еврогоор худалдан авсан юм.
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]Баг | Улирад | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бусад[3] | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Индепендьенте | 1998-99 | 2 | 0 | – | – | 0 | 0 | – | 2 | 0 | |||
1999-00 | 24 | 7 | – | – | 0 | 0 | – | 24 | 7 | ||||
2000-01 | 36 | 18 | – | – | 6 | 2 | – | 42 | 20 | ||||
2001-02 | 18 | 12 | – | – | 5 | 1 | – | 23 | 13 | ||||
Бүгд | 80 | 37 | – | – | 11 | 3 | – | 91 | 40 | ||||
Манчестер Юнайтед | 2001–02 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 0 |
2002–03 | 25 | 6 | 2 | 0 | 5 | 2 | 13 | 1 | 0 | 0 | 45 | 9 | |
2003–04 | 24 | 4 | 2 | 1 | 1 | 1 | 4 | 2 | 1 | 0 | 32 | 8 | |
2004–05 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Бүгд | 63 | 10 | 4 | 1 | 6 | 3 | 23 | 3 | 2 | 0 | 98 | 17 | |
Вильярреал | 2004–05 | 38 | 25 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 38 | 25 | |
2005–06 | 32 | 10 | 2 | 0 | – | 13 | 3 | 0 | 0 | 47 | 13 | ||
2006–07 | 36 | 19 | 2 | 1 | – | 2 | 1 | 0 | 0 | 40 | 21 | ||
Бүгд | 106 | 54 | 4 | 1 | – | 15 | 4 | 0 | 0 | 125 | 59 | ||
Атлетико Мадрид | 2007–08 | 36 | 16 | 6 | 1 | – | 11 | 6 | 0 | 0 | 53 | 23 | |
2008–09 | 33 | 32 | 3 | 1 | – | 9 | 2 | 0 | 0 | 45 | 35 | ||
2009–10 | 33 | 18 | 6 | 3 | – | 17 | 7 | 0 | 0 | 56 | 28 | ||
2010–11 | 2 | 3 | 0 | 0 | – | 0 | 0 | 1 | 0 | 3 | 3 | ||
Бүгд | 104 | 69 | 15 | 5 | – | 37 | 15 | 1 | 0 | 157 | 89 | ||
Нийт | 353 | 170 | 23 | 7 | 6 | 3 | 86 | 25 | 3 | 0 | 471 | 205 |
2010 оны есдүгээр сарын 12-ны байпдаар[4]
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Клуб
[засварлах | кодоор засварлах]- Манчестер Юнайтед
- Примиер лиг (1): 2002–03
- Английн Цом (1): 2003–04
- Английн Хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд (1): 2003
- Вильярреал
- УЕФА Интертото Цом (1): 2004
- Атлетико Мадрид
- УЕФА Европын Лиг (1): 2009–10
Хувиараа
[засварлах | кодоор засварлах]- Европын Алтан шаахай (2): 2004–05*, 2008–09
- Пичичи Трофи (2): 2004–05, 2008–09
- ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бөмбөгийн эзэн: 2010
(* Терри Анритай хамт авсан)
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Форлан Аргентиний загвар өмсөгч, жүжигчин Зайра Нара хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа ажээ.[5]
Холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ World Cup 2010: Diego Forlan Wins Golden Ball As Germany's Thomas Mueller Takes Young Player Award & Golden Boot at goal.com, 11 July 2010.
- ↑ Ben Lyttleton: In Suarez's absence Uruguay will lean even more heavily on Forlan (Memento 4. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт) at Sports Illustrated, 4 July 2010.
- ↑ АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА-гийн Супер цом, Тив хоорондын цом, ФИФА Клубүүдийн ДАШТ
- ↑ Endlar, Andrew. "Diego Forlan". StretfordEnd.co.uk.
- ↑ Sport (2010-05-31). "Die "Champions League" der Spielerfrauen". Sport.de.msn.com. Archived from the original on 2009-11-07. Татаж авсан: 2010-06-26.
- Уругвайн шигшээ багийн хөлбөмбөгчин
- Атлетико Мадрид багийн тоглогч
- Вильярреал багийн тоглогч
- Манчестер Юнайтед багийн тоглогч
- Интернационале багийн тоглогч
- Индепендьенте багийн тоглогч
- Интернасьонал багийн тоглогч
- Сересо Осака багийн тоглогч
- Пеньяроль багийн тоглогч
- Мумбай Сити багийн тоглогч
- Китчи багийн тоглогч
- УЕФА Европын Лигийн аварга
- Хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга
- Уругвайн хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Английн хөлбөмбөгийн улсын аварга
- Уругвайн хөлбөмбөгийн улсын аварга
- Уругвайчууд
- 1979 онд төрсөн