Коломбо
Коломбо
කොළඹ கொழும்பு | |
---|---|
Улс | Шри-Ланка |
Муж | Баруун муж |
Дүүрэг | Коломбо Дүүрэг |
Засаг захиргаа | |
• Хотын зөвлөл | Коломбо Хотын Зөвлөл |
• Захиргааны байр | Хотын Захиргаа |
• Хотын дарга | Рози Сенанаяке (НҮН) |
Газар нутаг | |
• нийслэл (гүйцэтгэх ба шүүх) | 37.31 км2 (14.41 бээр2) |
• Газар | 699 км2 (270 бээр2) |
• Бөөгнөрөл | 3,684 км2 (1,422 бээр2) |
Өндөр | 1 м (3 фут) |
Хүн ам (2011[1]) | |
• нийслэл (гүйцэтгэх ба шүүх) | 752,993 |
• Нягтрал | 20,182/км2 (52,270/бээр2) |
• Хотын нутаг | 2,323,826 |
• Бөөгнөрөл | 5,648,000 |
Цагийн бүс | UTC+05:30 (ШЛСЦ) |
Шуудангийн код | 0xxxx |
Бүсийн дугаар | 011 |
Вэб сайт | colombo |
Коломбо (лат-га. Colombo; син. කොළඹ; там. கொழும்பு) — Шри Ланка улсын хуучин нийслэл, хамгийн том хот.
Хот арлын өрнөд төв эрэгт байдаг. 750 мянган хүнтэй. Хүй дүүргийн хамт хотын бөөгнөрөлд 5.6 сая хүн багтдаг.
Нэр
[засварлах | кодоор засварлах]«Коломбо» нэр нь португал латин үсгээр 1505 онд Colombo гэж бичсэнээс олон улсад тархсан. Португал нэрийг Шри Ланка нутгийн синхал хэлний කොලොන් තොට колон тхота (Келани голын боомт) гэсэн үгнээс гаралтай гэдэг.
Мөн синхал хэлний කොල-අඹ-තොට кола-амба-тхота (манго жимсний модтой эрэг) гэсэн утгаас үүссэн гэх таамаг бий. Португалын далайчин Христофер Колумбын нэртэй төстэй.
Ерөнхий
[засварлах | кодоор засварлах]2001 оны байдлаар хүн ам нь 642,163. (Дагуул хотуудтайгаа нийлээд 2,234,289). Цейлон арлын баруун өмнөд хэсэгт, хойд өргөргийн 6°54' (6.90), дорнод уртрагийн 79°50' (79.8333)-д оршино. Химийн үйлдвэр, Шилний үйлдвэр, Арьсан бүтээгдэхүүн, гэрийн тавилга, эрдэнийн чулуу зэрэг Шри Ланкын томоохон компаниудын ихэнх нь Коломбод төвлөрдөг.
Коломбо нь 2000 жилийн өмнөөс Ром болон араб, хятадтай худалдааны харилцаатай байв. Муслим худалдаачид 8-р зуунд олноор суурьшиж, Сингалын вант улсын гадаад худалдааны ихэнхийг атгаж байлаа. 16-р зуунд португалчууд ирж, халуун ногооны худалдаа эрхлэхийн тулд цайз босгосон боловч 17-р зуунд нидерландчуудад эзлэгдсэн. 1802 онд Английн колони Цейлоны нийслэл болжээ.
Коломбод Коломбогийн Их Сургууль зэрэг олон их сургууль, институтууд, уран зургийн галерей, олон тооны Христос, Ислам, Будда болон Хинду шашны сүм хийдүүд байдаг. Мөн Азидаа томоохонд орох усан боомттой, Өмнөд Азидаа дэд бүтэц өндөр хөгжсөн хотуудын нэг юм.
Хамтын ажиллагаа бүхий хотууд
[засварлах | кодоор засварлах]Хот | Улс | Хэзээнээс |
---|---|---|
Биратнагар | Балба | 1874 он |
Санкт-Петербург | Орос | 1997 он |
Шанхай | Хятад | 2003 он |
Лидс | Их Британи | 2008 он |
Улаанбаатар | Монгол Улс | 2012 он |
Мале | Мальдив | 2013 он |
Мароши | Мальдив | 2015 он |
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Коломбо | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Коломбо
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Коломбо – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "A6 : Population by ethnicity and district according to Divisional Secretary's Division, 2012". Census of Population & Housing, 2011. Department of Census & Statistics, Sri Lanka. Archived from the original on 1 November 2016. Татаж авсан: 2014-04-12.
- ↑ Department of Meteorology, Sri Lanka;
- ↑ wetterkontor.de;
- ↑ www.seatemperature.org