Мосе
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хадмал толь | |
латин | Moyses — Мойсес |
---|---|
кирил | Моисей орос (латинаас гаралтай) |
англи | Moses — Мозис |
араб | موسى — Муса |
еврей | מֹשֶׁה — Моше |
Мосе | |
Филипп де-Шампанийн зурсан Моисей | |
Төрсөн он | НТӨ 15-р зуун |
---|---|
Төрсөн газар | эртний Египет, Гешен |
Өнгөрсөн он | НТӨ 13-р зуун |
Өнгөрсөн газар | Моав (өнөөгийн Иордан), Нево |
Ажил үйл | шашны зүтгэлтэн, зөнч |
Мосе (НТӨ 15-13-р зуунд амьдарсан) — Абрамын төрлийн шашны зөнч, эш үзүүлэгч байв.
Моисейг христ, лал, иудей, бахайн шашинд бурханы нэгэн элч, эш үзүүлэгч гэж дурдсан байна.
Тэр тусмаа еврейчүүдийн шүтдэг иудейн шашинд Мосе их зөнч, гол төлөөлөгч болон дүрслэгдсэн.
Мосе библийн эхний 5 номыг бичсэн бичээч мөн хэмээн Йудейн шашинтнууд болон Христитгэлтнүүд итгэдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эхлэл
[засварлах | кодоор засварлах]Христийн Библи, иудейн шашны Торанд өгүүлсэнээр Моисей Египетэд еврей боолын гэр бүлд төржээ.
200 жилийн хугацаанд еврейн тоо олширсонд болгоомжилсон Египетийн хаан (фараон) дөнгөж төрсөн еврей хүү бүрийг алах тушаал өгсөн байв. 3 сартай бяцхан Моисейг эх нь (Иохебед) нь нууж Нил мөрний эргийн зэгсэн дунд тавьж үлдээсэнд хааны гүнж (Битя) олж өрөвдөн өсгөснөөр Моисей амь гарч өсөн бойжив.
Моисей агь ордны сайн эрдэм мэдлэгийг олж авсан боловч, өөрийн уг гарлыг мэдэн, эзэндээ зодуулж буй еврей боолыг өмөөрөн эзнийг нь алснаар ял шийтгэлээс зугтаж Улаан тэнгисийг гатлан Мидиан руу оджээ. Тэнд малчин болж эзнийхээ охинтой гэрлэв. Нэгэн өдөр Хорев уулнаа малаа хариулж яваад дүрэлзэн ассан бутнаас бурхныг олз харж, Египетийн нутгаас еврейчүүдийг гаргах зарлиг сонсчээ.
Египетээс гарсан нь
[засварлах | кодоор засварлах]Моисей Египетэд эргэн ирж бурхны үгийг дамжуулж, еврейчүүдийг чөлөөхийг шаардсанд Египетийн хаан үл тоосон ба Бурханы хүчээр арван гамшгийг үзүүлж еврейчүүдийг дагуулан зугтжээ.
Еврейн цуваа Улаан тэнгисээр гатлахад тэнгисийн ус хоёр хуваагдаж хуурай зам гарсан бөгөөд нэхэн ирсэн хааны цэрэг тэнгисийн ус эргэн тавигдахад живэн сүйрчээ.
Моисей еврейчүүдийг дагуулан Мидиан нутаг Синай ууланд ирж Бурхны арван зарлигийг тосчээ. Анхны мөргөлийг түүний ах Аарон гүйцэтгэв.
Мидиан
[засварлах | кодоор засварлах]Моисей еврейчүүдийг 40 жилийн турш дагуулан Иордан голыг гаталсан ч бурханы амалсан Канаанд хүрч чадалгүй Нево уулнаа 120 насандаа өөд болжээ.
Библи
[засварлах | кодоор засварлах]Хуучин гэрээний эхний таван номыг Моисейг бичсэн гэх нь бий.
- Эхлэл
- Египетээс гарсан нь
- Левит
- Тооллого
- Дэд хууль номуудыг бичсэн болно.