Нидерландын төрийн далбаа
Нидерланд Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 2:3 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1796 оны 2-р сарын 14-нд анх энэ хэлбэрээр; 1937 оны 2-р сарын 19-нд баталгаажуулсан |
Нидерландын Хант Улс ба түүний улс Нидерландын төрийн далбаа нь өнөөдөр хэрэглэгдэж буй төрийн далбаануудаас хамгийн эртний гурван өнгийн төрийн далбаа юм. Энэхүү төрийн далбаа нь 16-р зуунаас эхтэй ажээ. Мөн түүнчлэн олон улс орны төрийн далбааны үлгэр жишээ болсон аж.
Өнгөнүүд
[засварлах | кодоор засварлах]Систем | Тод хүрэн улаан | Цагаан | Кобальт хөх |
---|---|---|---|
RGB | (174,28,40) | (255,255,255) | (33,70,139) |
HTML | #AE1C28 | #FFFFFF | #21468B |
RAL | 2002 | 9010 | 5013 |
Гурван өнгөний түүх
[засварлах | кодоор засварлах]Тусгаар тогтнолын дайны үед Испанийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн тэнгисийн гуйлгачид улбар шар, цагаан, хөх өнгөтэй тугийг хэрэглэсэн байдаг. Энэ дайнд цэргээ удирдсан хунтайж Орани-Нассаугийн Вилхелмийг хүндэтгэх үүднээс «хунтайжийн далбаа» хэмээн нэрлэдэг байв. Тугны өнгө нь түүний жанжны өмсгөлийн өнгөнөөс гаралтай байх үндэслэлтэй аж.[1] Тугийг анх 1572 онд Ден Брилле хотыг эзлэх үеийн баримтад дурдсан байдаг.[2]
1630 оны орчим анхны улаа-цагаан-хөх далбаа гарч ирсэн бол улбар шар хувилбарыг 1653 онд Холланд аймагт хэрэглэхийг хоригложээ.[3] Хориглосон шалтгаан нь тодорхой биш байдаг. Үүнийг тайлбарлах гэсэн нэг онолд улбар шараар будахад үйлдвэрлэлийн алдаа гарсан гэх бол өөр нэг онолоор язгууртан Орани овгийн нэр хүнд буурсантай холбоотой гэх.[2] Түүнээс гадна задгай тэнгист харагдах буюу өнгө ялгарахдаа муу байсантай ч холбоотой байх талтай.
1796 оны хоёрдугаар сарын 14-нд улаан өнгөтэй хувилбарыг төрийн далбаагаар хэрэглэхийг заасан анхны төрийн далбааны хууль батлагджээ. Батавийн Бүгд Найрамдах Улс энэхүү төрийн далбааг албан ёсоор хэрэглэх болсон нь нөгөө талаас Францын эзлэн түрэмгийлэгч улстай ойр дотно харилцаатай гэдгээ харуулжээ. Батави улсын дараа 1806 онд бий болсон Холландын хант Улс ч гурван өнгийн далбааг авч үлдсэн бол Францаас чөлөөлөгдсөнийхөө дараа 1816 оны гуравдугаар сарын 16-нд мөн цаашид хэрэглэнэ гэдгээ хуулиар батлав.[1]
-
? Холландын Хант Улсын далбаа (1806–1810 он) ба Нидерландын Нэгдсэн Хант Улсын далбаа (1815–1830/39 он)
Улсын дотоод далбаа
[засварлах | кодоор засварлах]Нидерландын бүрэлдэхүүн улсуудын далбаа
[засварлах | кодоор засварлах]Нидерландын Хант Улс нь дөрвөн өөртөө засах улсуудаас бүрддэг. Дээр өгүүлсэнчлэн Нидерландын төрийн далбаа нь нийт Нидерландын Хант Улстай ижил төрийн далбааг хэрэглэх бол үлдсэн гурван улс нь өөрийн гэсэн далбаатай:
Нидерландын аймгуудын далбаа
[засварлах | кодоор засварлах]Нидерланд нь арван хоёр аймаг ба гурван онцгой сууринтай, тэдгээрийн далбаа нь өөр хоорондоо харилцан хамаарал байхгүй, эрс тэс өөр далбаатай.
Төстэй далбаанууд
[засварлах | кодоор засварлах]Нидерландын төрийн далбаатай өнгөний дарааллын хувьд хамгийн төстэй нь Люксембургийн төрийн далбаа юм.[4] Хэдийгээр газар зүйн байршлын хувьд энэ хоёр улс нь хоорондоо ойрхон ч, төрийн далбаанууд төстэй байгаа нь цэвэр тохиолдлын чанартай аж. Люксембургчууд далбааныхаа улаан-цагаан-хөх өнгийг гүн V Хайнрихын сүлднээс авчээ. Мөн түүнчлэн Люксембургийн төрийн далбааны хөх өнгө нь хөх гэхээсээ илүү цайвар хөх буюу цэнхэр өнгөтэйгээс гадна далбааны талуудын хэмжээний харьцаа өөр өөр юм (Люксембург 1:2 эсвэл 3:5, Нидерланд 2:3).
Мөн ижилхэн өнгөний дараалал Хорват ба Парагвайн төрийн далбаанд байх ба эдгээрийн голд нь тухайн улсуудын төрийн сүлд байрлана. Хорватын төрийн далбаа нь тухайн бүс нутгийн түүхэн улсаас гаралтай бол, Парагвайнх нь Францын төрийн далбааг үлгэр болгон авчээ.
Нидерландын төрийн далбаанд үндэслэсэн далбаанууд
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Африк Улс ба Бурын Бүгд Найрамдах Улсууд нь нидерландын колони байсан учраас гурван өнгийн төрийн далбааг нь авч хэрэглэжээ.
Нью-Йорк хотын далбаа ч гарлын хувьд нидерландын эзэмшил байсан Шинэ Амстердамын далбаанаас эхтэй ажээ.
Оросын царь I Пётр 1699 онд Нидерланд руу усан онгоц бүтээхийг нарийвчлан судлахаар явсан бөгөөд энэ аяллын явцад тэрбээр тэнгисийн цэрэгт нь өөрийн гэсэн далбаа байх хэрэгтэйг ойлгожээ. Тэрбээр Оросын төрийн далбааны ерөнхий хийцийг нидерландаас авч, өнгийг нь харин Москвагийн Их Вант Улсын сүлднээс авчээ.
-
Нью-Йорк хотын далбаа
-
? Оросын төрийн далбаа
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Whitney Smith, Ottfried Neubecker: Wappen und Flaggen aller Nationen. Battenberg, München 1980, ISBN 3-87045-183-1.
- ↑ 2.0 2.1 Flags of the World – The Princevlag (The Netherlands)
- ↑ Johannes Cornelis de Jonge: Over den oorsprong der Nederlandsche vlag, Den Haag 1831, S. 62 Digitalisat der Bayerischen Staatsbibliothek
- ↑ Flags of the World – National flag of Luxembourg