Банзарын Дамчаа: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
|||
Мөр 16: | Мөр 16: | ||
==Намтар== |
==Намтар== |
||
Банзарын Дамчаа 1932 онд [[Ховд]] аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн [[Баян-Өлгий]] аймгийн [[Буянт сум (Баян-Өлгий)|Буянт сум]])-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд [[Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль|Санхүүгийн техникум]], төмөр замын машинистийн курс төгссөн байна. |
|||
Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд [[Улаанбаатар Төмөр зам]]д машинист, 1959-1968 онд [[Төмөр замчдын соёлын ордон]]д жүжигчин, дууны багш, 1968-1990 онд [[Монгол Кино Үйлдвэр]]т жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн [[Бэрс дээд сургууль]], 1998-1999 онд [[Кино урлагийн дээд сургууль]]д багшаар тус тус ажиллаж байв. |
Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд [[Улаанбаатар Төмөр зам]]д машинист, 1959-1968 онд [[Төмөр замчдын соёлын ордон]]д жүжигчин, дууны багш, 1968-1990 онд [[Монгол Кино Үйлдвэр]]т жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн [[Бэрс дээд сургууль]], 1998-1999 онд [[Кино урлагийн дээд сургууль]]д багшаар тус тус ажиллаж байв. |
||
04:55, 14 Зургаадугаар сар 2013-ий байдлаарх засвар
Банзарын Дамчаа | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1932 он |
Төрсөн газар | Монгол улсын Ховд аймаг (өнөө Баян-Өлгий аймгийн Буянт сум) |
Нас барсан өдөр | 2009 оны 6 сарын 24 (77 наслав) |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1966 он — 2009 он |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын ардын жүжигчин (2007) |
Банзарын Дамчаа (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан юм.
Намтар
Банзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв.
Түүнийг 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Бүтээлүүд
Киноны дүрүүд
- Үер - Молом занги (1966)
- Өглөө - Луузан (1968)
- Хүргэн хүү - Хайдав (1970)
- Дайсны цэргүүд ээ сонсоцгоо - хурандаа Накаяма (1971)
- Ичээнд нь - Тянь Жань (1972)
- Хөдөөгийн баясгалан - Рагчаа (1974)
- Газрын жигүүр (1978)
- Хатанбаатар - Жав (1981)
- Сахиул уу, сахиус уу - үсчин (1983)
- Зарлаагүй дайны оршил - Ясуко (1984)
- Нарны унага - Чүлтэм (1984)
- Би чамд хайртай - Жигмэд (1985)
- Мандухай сэцэн хатан - Исмэл сайд (1988)
- Төөрсөөр төрөлдөө - хятад худалдаачин
- Ацаг шүдний зөрүү - Банзрагч
- Хааны сүүлчийн хатан - Найдансүрэн хутагт
- Би чамд хайртай-2 - Жигмэд (2009)
Найруулсан кинонууд
- Сэрүүн дуганы мөхөл (1989)
Дуу
- Цэнгэлтэй үдэш
- Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дуу
- Эх орон (Хурд хамтлагтай хамт)