Мавереннахр

Мавераннахр (Transoxiana)

Маверанна́хр (Араб: ما وراء النهر, галиглал: ма вара‘а-н-нахр) буюу Трансоксани (Латин: Transoxiana), Фараруд (Перс: فرارود Farārud) хэмээх нь — Төв Ази дахь түүхэн газар нутаг байжээ. Одоогийнхоор хэлвэл Узбекистаны ихэнх нутаг, Тажикистан, Киргизийн баруун хэсэг, Туркменистаны зүүн тал, Казахстаны өмнө үзүүрийг хамарч байв. Аль ч нэр нь «[Амударья] мөрөн хавийн газар» хэмээх утгатай.

Амударья, Сырдарьягийн хоорондох хуурай боловч үржил шимт газар. Бухар, Самарканд, Хива зэрэг хот сүндэрлэжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эртний үе[засварлах | кодоор засварлах]

НТӨ 4-р зуунд Македоны Александр хаан байлдан дагуулснаар «Трансоксиан» гэгдэж, грек соёлын зүүн зах болжээ. Дараа нь иран угсааны Парфян, Сасаны мэдэлд, түрэг угсаат Түрэг улсын мэдэлд орж байв.

Арабуудын ноёрхолд орсон үе[засварлах | кодоор засварлах]

706–715 онд арабууд байлдан дагуулж, ислам шашин дэлгэрч «Мавераннахр» гэжээ. Зарим тохиолдолд Согд, Туран зэрэг нэртэй давхцдаг.

Монголчуудын ноёрхолд орсон үе[засварлах | кодоор засварлах]

1219 онд Чингис хааны их цэрэг Сартуулыг мөхөөн тус газрыг эзэлж Цагаадайн улсад өвлүүлж байв. 1365 онд Төмөр хаан тус нутгийг эзэлсний дараа шинэ цэцэглэлтийн үе эхэлсэн байна. Төмөр Самаркандыг өөрийн улсын нийслэл болгосон ба энэ нь исламын ертөнцийн төв болжээ[1].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Marion Linska, Andrea Handl und Gabriele Rasuly-Paleczek, S. 66