Өмнөд Ци
Appearance
Өмнөд Ци улс (хялбаршуулсан ханз: 南齐; уламжлалт ханз: 南齊; пиньинь: Nán Qí) нь 479-502 оны хооронд оршин тогтнож байсан хань үндэстэний Сяо овогтон Сяо Дачэний байгуулсан төрт улс юм. Сяо Дачэн бол Баруун Хань улсын анхны тэргүүн сайд Сяо Хөгийн 24-р үеийн ач юм. Сяо Дачэн 479 онд төрийн эргэлтээр Лю Сунгийн сүүлчийн хаан Лю Жүнийг огцоруулж, хуандийн сууринд заларч, Ци улсыг байгуулсан. Сяо Дачэний Ци улсыг хятадын түүхэнд Өмнөд төрийн Ци (南朝齐), Сяо Ци (萧齐) гэж бичдэг нь сунжирсаар Өмнөд Ци хэмээх нь хэвшин тогтсон.
Хятадын түүх |
---|