Алэппогийн нарс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Алэппогийн нарс | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Алэппогийн нарс, Франц
|
||||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
|
200px
Ховордоогүй (IUCN2.3) |
||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||
| Pinus halepensis Филип Миллэр |
||||||||||||||||
Pinus halepensis-н гарлын бүс.
|
Алэппогийн нарс (Pinus halepensis) нь Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай нарс юм. Морокко, Испани, Франц, Итали, Хорват, Грек, Сири, Израйль, Йордан гэх мэт улсын нутгаар ургана. Ихэнхдээ далайн төвшнөс дээш 200 м орчим нам газар ургах ч, 1000-1700 м өндөрлөгт ургах нь бий. Энэхүү нарс нь жижиг, дунд хэмжээний мод ба 15-25 м өндөр, 60 см голчтой. Улаан шар, зузаан холтостой. Нарийхан шилмүүстэй бөгөөд 6-12 см урт, шар ногоон өнгөтэй байна. Боргоцой нь 5-12 см урт. Түүхий байхдаа ногоон ба 2 жилийн дараа боловсорж гүйцээд гялалзсан улаан бордуу өнгөтэй болдог.
Боргоцой нь үрээ цацахын тулд 5-8 см өргөнтэй болж онгойх ба үр нь 5-6 мм урт байна. Алэппогийн нарс нь Туркийн нарс, Канарын арлын нарс, Далайн эргийн нарстай ойр холбоотой.
Мөн үзэх[засварлах]
| Commons: Pinus halepensis - зураг, дуу, бусад юмс |