Jump to content

Асгат сум (Сүхбаатар)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Асгат сум
ᠠᠰᠠᠭᠲᠤᠰᠤᠮᠤ
Асгат сум, Монгол
Асгат сум
Асгат сум
Солбицол: 46°42′N 113°32′E / 46.700°N 113.533°E / 46.700; 113.533Солбицол: 46°42′N 113°32′E / 46.700°N 113.533°E / 46.700; 113.533
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Байгуулагдсан1931 он
Сумын төвУлаандэл
Газар нутаг
  Нийт7,198 км2 (2,779 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,952
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Асгат сумМонгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум. Хуучин Дарьганга хошууг хувааж байгуулсан 5 сумын нэг юм.

БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч Дартад гэдэг хүн Их уулын энгэрт нутгийн ардуудыг цуглуулж хурал хийлгэн сум байгуулж тахилгат уулын нэрээр Их уул гэж нэрлэсэн байна. 1931 онд Асгат уулын энгэрт төвлөрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэж 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд төвлөрч суурьшсан байна. Анхны нэгдэл "Соёмбо"нэгдэл юм.

582,3 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд багтдаг. Далайн түвшнээс дээш 1234-1334 метр өндөр Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Өвөр хүрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга зэрэг гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нүүрс, шохойн чулуу, боржин зэрэг ашигт малтмалын нөөцтэй.

Тус сум нь 1,8 мянган хүн амтай,гол нь даргангачууд 80,2 мянган толгой малтай, Монгол улсын гавьяат нэгдэлчин Г. Намжил, гавьяат жүжигчин Ж. Дарьсүрэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, доктор Т.Пунцаг, Г.Чадраабал, Г.Сүхбаатар, Ц.Няндаг, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа нарын алдар цуутнуудаараа бахархдаг. Тус сум нь шинжлэх ухааны академич, доктор, эрдэмтдээрээ аймагтаа тэргүүлдэг.

Нарийвтар ноост Тал нутгийн цагаан хонины өлгий нутаг 2001 оны 7-р сард 10 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар аймгийн төвтэйгээ холбогдож гэрэл цахилгааны байнгын эх үүсвэртэй болсон.