Баян-Өнжүүл сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Баян-Өнжүүл сум нь Төв аймгийн сум юм. Хуучин Баянбараат сумын төв Бараат тосгон сумын төвөөс зүүн урагш 30 км зайд оршино.
Улаанбаатар хотоос 155 км байрлах ба газар нутаг нь 479,000 мянган га талбайтай. Далайн түвшнээс дээш 1450 м өндөрт байрлана. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 197,228 мал тоолуулсан байна. Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газрууд бий. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг. Цээл, Бараат, Бүрд гэсэн багуудтай. Баян-Өнжүүл сумаас олон хурдан буянгууд улсын наадамд уралдан түрүү магнайг авч байсан.
[засварлах] Хүмүүс
- Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
- Монгол улсын заан Ц.Баярсайхан
- Монгол улсын арслан Л.Сосорбарам
- Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ажваа
| Төв | |
|---|---|
| Алтанбулаг сум | Аргалант сум | Архуст сум | Баян сум | Батсүмбэр сум | Баяндэлгэр сум | Баянжаргалан сум | Баян-Өнжүүл сум | Баянхангай сум | Баянцагаан сум | Баянцогт сум | Баянчандмань сум | Борнуур сум | Бүрэн сум | Дэлгэрхаан сум | Жаргалант сум | Заамар сум | Лүн сум | Мөнгөнморьт сум | Өндөрширээт сум | Сэргэлэн сум | Сүмбэр сум | Угтаалцайдам сум | Цээл сум | Эрдэнэ сум | Эрдэнэсант сум Аймгийн төв: Зуунмод |
|