Жаргалант сум (Төв)
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Газар нутаг | |
• Нийт | 2,100 км2 (800 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 6,728 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Жаргалант (монгол бичгээр жиргалангту) нь Төв аймгийн сум юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайтай оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2022 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 6728 хүн, 1969 өрх тоологдсон. Нийт хүн амын 70%ыг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Жаргалант сумын засаг Даргаар Нямаагийн Энхболд ИТХ-н даргаар Дашзэвэгийн Дашдаваа нар 2020 оноос хойш ажиллаж байна
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль, 2 бага сургууль, хүүхдийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
2022 оны жилийн эцсийн малын тооллогоор сумын хэмжээнд нийт 181,65 мянган толгой мал тоологдсоноос тэмээ-0,1 мянга, адуу-14,68 мянга, үхэр-18,82 мянга, хонь-93,21 мянга, ямаа-54,94 мянга тус тус тоологдсон байна. Сумын нийт өрхийн 22.3% буюу 440 малчин өрхтэй. Жилд дунджаар 35-40 мянган төл бойжуулан авч байна.
Одоогоор газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр 98 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд сумын хэмжээнд нийт 10025 га талбайд үр тариа, 1254 га-д төмс, 35 га-д хүнсний ногоо тариалаад байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай бүтээлч хөдөлмөрч ард түмний дундаас 14 хөдөлмөрийн баатар, 6 гавьяат төрөн гаржээ.