Jump to content

Юань улсын төрлийн вангуудын жагсаалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хубилай хаан

Хубилай хаан Их Монгол улсын хаан ширээг 1264 онд албан ёсоор авсан. Тэрээр хааны ургийн ноёдыг өөртөө татахын тулд тэдгээрт элдэв цол хэргэм шагнах, газар нутаг, хот балгадыг соёрхох бодлого баримтлаж байжээ. Өмнө нь хааны ургийнханд ван цол олгож байсан хэдий ч тэр нь нэр төдий зүйл байсан. Харин Хубилайн үеэс эхлээд хятад цол чимэг бүхий цол хэргэм олгож эхэлсэн. Тухайн үед тэдгээрийг нийтэд нь Жу ван (諸王) гэж нэрлэж байсан (үүнийг монголоор Олон ван, Угсаа төрлийн ван, Төрлийн ван гэх мэтээр нэрлэж байсан).

1271 оноос Юань улсын төрийн үед тус улсад Алтан ургийн дөч гаруй төрлийн ван цолтон байсан. Тэдгээр нь дотроо зургаан зэрэг дэв бүхий нийт том ван бүгд 45 байсан.[1] Мөн цолны хятад нэрийг олгохдоо ихэвчлэн дараах гурван янзаар нэрлэж байсан. Үүнд:

  1. Нанхиадын эртний Хавар-Намарын улсуудын үеийн вангийн цол (Жишээ нь: Янь ван, Жинь ван, Лян ван гэх мэт)
  2. Тухайн эзэлсэн газар нутгийн Нанхиад нэр (Жэн Нань ван, Ань Си ван гэх мэт)
  3. Шинээр зохиосон нэр (Бэйнин ван, Бэйпин ван гэх мэт)

зэрэг болно. Тэдгээр төрлийн вангуудыг Юань ши гэх мэтийн сударт Жу ван буюу угсаа төрлийн ван хэмээн нэрлэж байсан. Харин Дандаа чинсан гуайн орчуулсан Юань улсын сударт тэднийг Олон ван хэмээн нэрлээд түүн дотор нь хааны хүргэдийг мөн хамруулан нэрлэсэн байдаг. Олон ван хэмээсний гол шалтгаан нь урдаа маш олон чимэг маягийн нэршил авснаас тийн нэрлэх болсон мэт. Харин сүүлийн жилүүдэд ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн бүтээлүүдэд Төрлийн ван гэж бичигдэж байна.
Төрлийн вангуудыг эзэмшдэг тамгаар нь 6 дэсээр хуваадаг.

Юань улсын түшмэлийн тамганы бариул
Юань улсын мянгатын ноёны тамга
  1. "Арслангийн бариулт алтан тамга
  2. Тоймог луу бариулт алтан тамга
  3. Тэмээн гөрөөсөн бариулт алтан тамга
  4. Тэмээн гөрөөсөн бариулт алтадмал мөнгөн тамга
  5. Яст мэлхийн бариулт алтадмал мөнгөн тамга
  6. Яст мэлхийн бариулт мөнгөн тамга" гэсэн зургаан төрлийн тамга олгож байсан.

Тэргүүн дэсийн арслангийн бариулт алтан тамгатай вангууд

[засварлах | кодоор засварлах]
Цол, чимэг Хятад ханз Хүртсэн язгууртан Хугацаа Эзэмшил нутаг
1 Янь ван 燕王 Чингим, Алтандара 1263-1274, 1331
2 Жинь ван 晉王 Гамала, Есөнтөмөр, Бадамрэгжийбуу 1292-1328 Гурван голын эх, Чингис хааны их ордос (Аураг орд)
3 Чинь ван 秦王 Мангала, Алтанбух, Ананд, Баян чинсан 1270?-1307, 1340 Тангудын нутаг
4 Лян ван 梁王 Гамала, Сүншан, Ванчан, Бор, Аруг, Басалаварми 1289-1381 Юньнань мужийн нутаг
5 Юэ ван 越王 Цагадайн угсааны Улаан, Раднашири 1307-?
6 Ин ван 營王 Эсэнтөмөр (Хубилай хааны хүү Хөхчүгийн хүү) 1308-?
7 Шу ван 鄃王 Онгудын Нэгүдэй хүргэн, Жухунан хүргэн ?-?
8 Нин ван 寧王 Хубилайн хүү Хөхчү 1307-? Дараа нь Нин Юань ван болсон, Юньнань муж
9 Чи ван 齊王 Хасарын удмын Бабуш, Өргөнтөмөр, Ёлтөмөр болон Хөхтөмөр жанжин 1260?; 1308-?; 1368-1375
10 Чу ван 楚王 Яхууд, Төртөмөр, Баатар, Яньтөмөр 1307-?
11 Вэй ван 豳王 Хачиуны удмийн Дорной 1307-1312
12 Бинь ван 魏王 Цагадайн хүү Байдарын хүү Чубу, Нанхул, Хутагтмэс, Буянтөмөр, Үйл, Ринчин 1307-1368? Шаньси муж
13 Жи ван 濟王 Чингимийн дунд хүү Дармабалагийн ахмад хөвүүн Амуга, түүний хүү Бортөмөр, Амугагийн хүү Нялхабухын хүү Баянтөмөр ?-?
14 Лу ван 魯王 Хонгирадын Анчин, Манждай, Авдай, Алчишири, Мамууш, Мухулайн удам Хантун ноён, Наймандай ?-? Чуаннин чөлгөөг захирч, Жинин чөлгөөг эзэмшдэг байсан. Хааны хүртээсэн өмч хот нь Жинин чөлгөө байсан тул Жинин ван хэмээн тэмдэглэсэн ч байдаг.
15 Дин ван 定王 Аригбөхийн хүү Ёмухур, Жалидай 1308-? Хубэй мужийн Динжоу-г захирч байсан.
16 Лун ван 隴王 Өгэдэйн 6-р хүү Хадааны хүү Хуланч; Хурудай, Синдуч ?-? Эзэмшил нь Шэньси мужийн дотор байсан
17 Жао ван 趙王 Онгудын Жуху хүргэн/1308-1314/, Аругтай/1314-1324/, Мажахан хүргэн, Буянхүү, Айбух, Жуньбух, Хүрхүс, Нангиадай, Чяоланч, Шуань хүргэн 1308-1368? Хэбэй муж
18 Жя ван 嘉王 Мөнх хааны хүү Ширхийн хүү Хонхтөмөр 1318-?
19 Жин ван 荊王 Өгэдэй хааны хөвүүн Годангийн удам Исубүга 1324 онд хүртсэн.1336 онд Төвтөмөр залгамжилж, дараа нь Тогооч, дараа нь Дармашири нар хүртэж байсан 1324-? Эзэмшил нь Хубэй мужид байсан.
20 Чан ван 昌王 Ихирэс аймгийн Буту (нэхэн хүртээсэн), Соёрха, Жахурчин, Хулан хүргэн, Ашиг хүргэн, Балашири хүргэн, Сарандар нар залгамжилж байсан. ?-?
21 Вэй ван 衛王 Мөнх хааны хүү Ёлондашын хүү Өлзий ?-1310 1310 онд Вэй Ань ван цол хүртсэн.
22 Янь ван 兗王 Майжүхан[2], Өлзийнүү, Удудай 1300-1366 Хэнань мужид эзэмшилтэй байсан
23 У ван 吳王 Хачиуны удмын Дорной, Буба, Мунанз, Шуосижян, Дорж 1312-1368 Жяньсу мужид эзэмшилтэй байсан.
24 Шоу ван 壽王 Тэмүгэ отчигины удмын Толичу, Наймандай ?-?
25 Жоу ван 周王 Хайсан хааны ахмад хүү Хүслэн 1315-1329
26 Ань ван 安王 Буянт хааны бага хүү Одосбух 1315-1320 1320 онд Шунь Янь ван цол хүртсэн.
27 Ляо ван 遼王 Тэмүгэ отчигины удмын Тогтох, Янашири ?-1328 Ляоян муж
28 Жи ван 冀王 Аригбөхийн удмын Бор, Мухулайн удмын Хусухур, Ринчин, Бэрхбух ?-? Хэбэй мужид эзэмшилтэй байсан.
29 Энь ван 恩王 Хасарын удмын Өргөнтөмөр, Ёлтөмөр нар хүртсэн. ?-?
30 Ци ван 岐王 Тогтөмөр хүргэн, Сунангомбо, Алагхив, Доржбал ?-? Шэньси мужид эзэмшилтэй байсан.
31 Хуай ван 懷王 Хайсан хааны хүү Тугтөмөрт хүртээсэн. 1324-1328 Жянкан хот
32 Ю ван 豫王 Адишнашири 1328-?
33 Су ван 肅王 Цагадайн удмын Нагули, Гуанчэ ?-? Эзэмшил нутаг нь Ганьсу мужид байсан.
34 Тань ван 郯王 Мөнх хааны хөвүүн Ёлондашын хөвүүн Өлзий вангийн хөвгүүн Цэцэгт 1331-133?
35 Бинь ван 邠王 Буянтбух ?-? Шэньси мужийн нутагт эзэмшилтэй байсан.
36 Лу ван 酈王 Хүслэн хааны хүү Ринчинбал 1330-1332
37 Рун ван Яньтөмөрийн дүү Садун; Ашбөх заргач; Тогтох чинсангийн дүү Хэлижи ?-?
38 И ван 益王 Даридай отчигины удмын Майну, Хүндтөмөр 1336 онд халж Сюань Жин ван болгосон.
39 Хуай ван 淮王 Хубилай хааны хөвүүн Тогооны хөвүүн Төмөрбуха 1368-1368 1368 оны намар хүртээж, Дайду хотыг сахиулж үлдээн Тогоонтөмөр хаан Шанду хот руу зугтсан.
40 Шэн ван 升王 Рунжун ван Чунхур /Яньтөмөрийн эцэг/-н эцэг Тутухад нэхэн хүртээсэн. 1297 Жяньсу мужид эзэмшилтэй.
42 Лян ван 涼王 Шуосижи дорж/Тангуд хүн/, Дангубал ?-?
43 Жэн ван Мэргид овгийн Баян чинсангийн эцэг Жинжир, Баян чинсангийн өргөмөл хүү Тогтох чинсан нарт нэхэн хүртээсэн. ?-?
44 И ван 義王 Гуанжэбухын хүү Хэшан ?-?
45 Ин ван 瀛王 Гуанжэбухын хөвүүн Есөнбуха ?-? Хэбэй муж
48 Юнь ван 鄆王 Мухулайн хойчис Байжу ноёнд нэхэн хүртээсэн. 1324
49 Жун ван 忠王 Мэргидийн Тогтох чинсаны эцэг Мажардайд хүртээсэн цол. ?-?
50 Дэ ван 德王 Мажардай, Яньтөмөр ван нарт соёрхжээ. ?-?

Тоймог луу бариулт алтан тамгатай 2-р дэсийн ван

[засварлах | кодоор засварлах]
Цол, чимэг хятад нэр Хүртсэн язгууртан Хэрэглэж байсан хугацаа Эзэмшил нутаг
1 Аньши ван 安西王 Мангала, Алтанбух, Ананд 1272-1307 Ганьсу, Шэньси муж
2 Бэй-ань ван 北安王 Номуган 1284-1292 Гурван голын сав газар, Хэнань мужийн Линжянь сянь
3 Жэньнань ван 鎮南王 Хубилай хааны хөвүүн Тогоонд 1284 онд шагнасан. 1301 онд хальсны дараа түүний хөвүүд болох Луужин,Тобуха, Тольбуха, Төмөрбуха, ач хөвүүн Борбуха нар залгамжилсан. 1284-1368
4 Бэйнин ван 北寧王 Жинь ван Гамалагийн бага хөвүүн Дэлгэрбуха 1307-1309
5 Эньпин ван 恩平王 Гуулин улсын язгууртан Ли Жа Чун, Ли Сон Ге 1312-?
6 Бэйпин ван 北平王 Номуган 1265-1284
7 Сюаньдэ ван 宣德王 Тогооны хүү Будашири, Динжу 1313-?
8 Вэньжи ван 文濟王 Тогооны хүү Манз, Бухатөмөр ?-1353
9 Баоэнь ван 保恩王 Өргөнтөмөр 1316-?
10 Унин ван 武寧王 Мөнх хааны хүү Ёлондашын ач Цэцэгт 1322-1331
11 Вэйшүнь ван 威順王 Тогооны хүү Гончигбуха 1326-1356
12 Гуаннин ван 廣寧王 Бэлгүтэй ноёны угсааныханд хүртээсэн цол. Онон-Хэрлэн голын сав газрыг багтаж байсан 1262-1368
13 Баонин ван 保寧王 Хачиуны удмын ноёд 1329-?
14 Сижин ван 西靖王 Вэй ван Амугагийн (Хайсан хүлэг хааны эх ондоо, эцэг нэгтэй дүү) хүү Аруг 1330-?
15 Шиань ван 西安王 Раднашири, нь анх хүртээд 1329 онд дэвшиж Ю ван болсон, хүү Дармад залгамжлуулсан. ?1329
16 Тайпин ван 太平王 Яньтөмөр тайш, Тэнгис 1328-1335
17 Зичуань ван 淄川王 Хавт Хасар, хүү Ехү нарт нэхэн хүртээсэн цол.
18 Жиян ван 濟陽王 Мунанз, Буби 1330-?
19 Юнчан ван 永昌王 Хасарын угсааны Жибгэтөмөрт шагнасан ?-?
20 Юнь ань ван 鄆安王 Сэнгэбула хүргэн /桑哥不剌/, Шанпуна гүнжийн /尚普納公主/ нөхөр
21 Яньди ван 陽翟王 Өгэдэй хааны отгон хөвүүн Мэлиг ноёны жич хөвүүн Түмэн ноён 1308 онд анх хүртсэн. Түмэнгийн дараа

Хүчүн залгамжилсан. Хүчүнгийн дараа Тайван (1324 онд залгамжилсан). Түүний дараа Төмөрчи, Ариунтөмөр (1361 он хүртэл), Худутөмөр ван (1361 онд залгамжилсан) нар тус тус үе залгамжилсан.

1308-1368 Эрчис мөрөн, Алтайн нуруу

Тэмээний бариулт алтан тамгатай 3-р дэсийн ван

[засварлах | кодоор засварлах]
Цол Хятад нэр Хүртсэн язгууртан Хэрэглэж байсан хугацаа Эзэмшил нутаг
1 Хэдун ван 河間王 Хүлгэний (Хулан хатаны ганц хүү) хөвгүүн Хуча, Хучагийн хүү Угудай, Угудайн хүү Эбүгэн ?-1287 Хэбэй мужид байсан.
2 Хэпин ван 河平王 Мөнх хааны хүү Ширх 1268-?
3 Юньнань ван 雲南王 Хубилай хааны хүү Хөхэчи (1267-1280), Хөгэчигийн хүү Эсэнтөмөр (1280-1308), Лаодэ (1309-1320), Ванчан (1320-1324), Аруг (Эсэнтөмөрийн хүү), Аругийн хүү Бор 1267-133? Юньнань муж
4 Жинань ван 濟南王 Хачиуны хүү Алчидай, Алчидайн ач хүү Холч, Холчын хүү Шинэхар ?-?
5 Вэй У Ши Нин ван 威武西寧王 Цагадайн хүү Байдарын хөвгүүн Чүбэй, Чүбэйгийн хүү Нагули, Нагулигийн хүү Ахабу, Ахабугийн хүү Эрхичи 1305-? Гансу муж
6 Жэньнинь ван 鎮寧王 Аригбөхийн угсааны Бор, Наху 1306-? Одоогийн Гуйжоу муж
7 Вэй Ан ван 衛安王 Мөнх хааны хүү Ёлондашын дэд хүү Өлзий хүртсан. Хожим Вэй ван болсон. 1305-1310 Хэнань муж
8 Вэйдин ван 威定王 Аригбөхийн хүү Ёмухур хүртсэн. Дараа нь Дин Юань ван цолоор шагнуулсан. 1305-1308
9 Нинсу ван 寧肅王 Жүчийн хүү Батын угсааны Тогтох 1308-? Гансу муж
10 Упин ван 武平王 Мөнхтөмөр, Түмэнтөмөр, Төмөрбуха, Бухатөмөр ?-1338
11 Нинхай ван 寧海王 Даритай отчигиний ач хүү Хөхчү, түүний хүү Исиман, түүний дүү Баатар, түүний хүү Ахай ?-?
12 Аньнань ван 安南王 Вьетнам улсын хаад
13 Аньдин ван 安定王 Хүлгэн ноёны угсааны Тогоон, түүний хүү Доржбал 1313-?
14 Юнфэнь ван 永豐王 Хонгирадын Чухан хүргэн, Тайхулду гүнжийн нөхөр. Сүүлд Ань Юань ван цолоор өргөмжилөгдсөн. 1312 Жяньши муж
15 Аньдэ ван 安德王 Тогооны хүү Будашири 1313
16 Юньнин ван 永寧王 Тулуйн хүү Мөгэгийн угсааны Баянтөмөр, Муужэ ?-?
17 Фэньян ван 汾陽王 Өгэдэй хааны Годан ноёны угсааны Байтөмөрт анх соёрхосон. 1317-?
18 Вэйюань ван 威遠王 Цагадайн угсааны Баттөмөр, Ажиги нар 1323-?
19 Жао У ван 昭武王 Хав хүргэн, Хуш 1306-?
20 Шүньян ван 順阳王 Буянт хааны хүү Одосбух. Сүүлд Ань ван болсон. Ах Шадбал хааны амийг хорооход оролцсон. 1320
21 Янь Ань ван 延安王 Эбүгэн, Тэгэ, Насир аддин ?-?
22 Жинин ван 延安王 Хонгирадын Манждай хүргэн, Анчин хүргэн 1295?
23 Гаотан ван 高唐王 Онгуд аймгийн хүргэн нарт олгох цол ?-? Шаньдун муж
24 Гаочан ван 高昌王 Уйгурын Илүгү нар ?-?
25 Байлянь ван 白蘭王 Пагвагийн дүү Чагнаадорж, Сономчанбу, Гунгалаванжуннайжянзан, Жабасяньзан ?-? Төвд орон
26 Жюньнин ван 浚寧王 Мэргид овгийн Баян чинсан. Сүүлд онд Чинь ван болсон. 1331-133?
27 Сяннин ван 襄寧王 Өгэдэй хааны хүү Хүчү ноёны ач Алухуй, түүний хүү Эсүбуган 1304-?

Тэмээний бариулт алтадмал мөнгөн тамгатай 4-р дэсийн ван

[засварлах | кодоор засварлах]
Цол Хятад нэр Хүртсэн язгууртан Хэрэглэсэн хугацаа Эзэмшил нутаг
1 Сипин ван 西平王 Хубилай хааны 7-р хүү Агругчи (Оручи) анх хүртэж, дараа нь Барам, Гомбобал нар залгамжилсан. 1269-? Төвдийн нутаг
2 Жэнь Ши У Жин ван 鎮西武靖王 Агругчигийн ахмад хүү Төмөрбухад 1297 онд анх хүртээжээ. Түүнийг Шуосибал?, Бонала? залгамжилсан. 1297 тодорхойгүй
3 Сюаньжин ван 宣靖王 Даритай отчигины угсааны Майну ноён 1326 онд шагнасан. Хожим И ванд өргөмжилөгдсөн. 1326-? тодорхойгүй
4 Суйнин ван 綏寧王 Адучи. 1326 онд Нин ванд өргөмжилөгдсөн. 1326-?
5 Жинань ван 靖安王 Хөбух (1327-1355), Манман (1356-?) 1327-1368? Жяньши мужид байсан.
6 Гуанпин ван 廣平王 Боорчи, Бурундай (Боорчийн хүү), Иштөмөр (Бурундайн хүү), Мулаху хүргэн (Иштөмөрийн том хүү), Тутух (Иштөмөрийн 3-р хүү), Хэбал (Боорчийн үр хойчис), Аруту (Мулаху хүргэний хүү), Яо Яо (Хэбалын хүү) нар [Боорчийн удмынхан] ?-? Хэбэй муж
7 Жингун ван 靖恭王 Толинхутулуг (脱邻忽都鲁) 1331-? тодорхойгүй
8 Идэ ван 懿德王 Сарандарь хүргэн (1330-1336) (Сүүлд Чан ван 昌王болсон). Бортөмөр хүргэн (1336-?) 1330-? тодорхойгүй
9 Наньпин ван 南平王 Төр (Гүюг хааны 3-р хүү Хөхөө ноёны 9-р хүү) 1273-1277 Фужянь муж

Яст мэлхийн бариулт алтадмал мөнгөн тамгатай 5-р дэсийн ван

[засварлах | кодоор засварлах]
Цол Хятад нэр Хүртсэн язгууртан Хэрэглсэн хугацаа Эзэмшил нутаг
1 Нинюань ван 寧远王 Хөхчү, Цэцэгт. 1307 онд Төмөр өлзийт хааны зарлигаар Нин ван болсон. 1290-1313
2 Жэньюань ван 鎮遠王 Яхууд, Төртөмөр (Яхууд 1307 онд Чу вангийн тамга хүртсэн) 1290-1307
3 Жинюань ван 靖遠王 Хадай (Өгэдэйн 3-р хүү Хүчү хөвүүн Боладчигийн хөвүүн) 1290-? Жяньши муж
4 Динюань ван 定遠王 Ёмухур (Аригбөхийн хүү, 1305 онд Вэй Дин вангийн тамга хүртсэн) 1299-1305 Юньнань муж
5 Сяоюань ван 肅遠王 Төмөрбух (Хубилай хааны 7-р хүү Агругчи вангийн ахмад хүү, хожим Жэнь Ши У Жин вангийн тамга хүртсэн) 1291-1297 тодорхойгүй
6 Жэндун ван 鎮東王 Эсэнтөмөр (Хубилай хааны 5-р хүү Хөгэчи вангийн хүү) 1291-?
7 Тайнин ван 泰寧王 Майну (1322-1324) , Ринчиндорж (Майнугийн хүү, 1324) 1322-?

Яст мэлхийн бариулт мөнгөн тамгатай 6-р дэсийн ван

[засварлах | кодоор засварлах]
Цол Ханз Хүртсэн язгууртан Хэрэглэсэн хугацаа Эзэмшил
1 Наньпин ван 南平王 Тулу, Гүюг хааны хөвүүн Хөхөөгийн хөвүүн. 1273 онд тэмээний бариулт алтадмал мөнгөн тамгат ван болгож дэвшүүлсэн. 1272-1273
2 Юнфэн жүн ван 永豐郡王 Болд ?-?
3 Нинчан жүн ван 寧昌郡王 Суодогэ хүргэн (Ихирэсийн Дархай хүргэний хөвүүн ), Булинжидай хүргэн (Суодогэ хүргэн, Лулухан гүнж хоёрын хүү) 1285-?
4 Сюаньнин жүн ван 宣寧郡王 Төмөрбуха (1311-1330) Алинтөмөр (1330-?) 1311-?
5 Хуайрэнь жүн ван 懷仁郡王 Исидан 1311-?
6 Баодө жүн ван 保德郡王 Төмөр 1329-?
7 Нинпү жүн ван 寧濮郡王 Чанжи хүргэн
8 Пуян ван 駙馬濮陽王 Тугтөмөр хүргэн, 1317 онд ци ван (岐王) цол хүртсэн. 1306-1317
9 Цол тодорхой бус 無國邑名者 Буха хүргэн (1311 онд хүртсэн), Бэхитөмөр (1280 онд хүртсэн), Хэрээдэй жүн ван (1274 онд хүртсэн), Ахунтөмөр, Өлзий өвгөн, Номхул их ван (那木忽里 大王), Хабич их ван, Баба их ван (1317 онд хүртсэн), Хутлугтөмөр ван, Юхунан ван (1298 онд ван болсон)
  1. Юань улсын судар. 89 дүгээр дэвтэр
  2. Есөнтөмөр хааны Бихан, Сүхдарь нэрт хоёр хатны эцэг.