Яруу сум
Яруу сум
ᠢᠷᠠᠭᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Газар нутаг | |
• Нийт | 5,000 км2 (2,000 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 2,056 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | Dwc |
Яруу нь Завхан аймгийн сум юм. Энэ сум нь Завхан аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт, мөн аймгийн төв Улиастай хотоос чанх хойд зүгт 56 км-ийн зайд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ойролцоогоор 1050 км-ийн зайд, Монгол улсын баруун бүс нутагт оршдог, 20000орчим хүн амтай сум юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Яруу сумын нутаг эртнээс Богд Хаант Монгол Улсын үе хүртэл Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1924 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошуу, Ялгасан Хутагтын шавийн харьяанд байсан нутагт Бугат, Цогт-Уул, Чандмань-Өлзийт, Эрдэнэ-Уул сумуудыг байгуулсан байна. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмань-Өлзийт сумыг 13 багтайгаар Усан зүйл гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ. Тус сум 1300 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 140-өөд мянган толгой малтай, газар нутаг ихтэй, аймагтаа хамгийн том сумын нэг байв.
1952 онд Чандмань-Өлзийт сумаас өөрийн 6-12 дугаар багуудыг нутгийн байршлаар шилжүүлэн Цагаанхайрхан уулын баруун хэсэг Хайрхан худагт Эрдэнэхайрхан сумыг 7 баг, 88.6 мянган толгой малтайгаар төвхнүүлэн байгуулж Чандмань-Өлзийт сум 9 багтай болж, 100 гаруй мянган толгой малтай одоогийн Яруу сум болон зохион байгуулагдсан ажээ. 1958-1959 онуудад Чандмань-Өлзийт, Яруу сумууд нийлж одоогийн Улаан-Эрэгт суурьшиж Яруу сумыг байгуулжээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Яруу сум 495614 га нутаг дэвсгэртэй, Эрдэнэхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Идэр, Улиастай, Алдархаан зэрэг сумдтай хиллэдэг. Сумын төв Чандмань нь 48̊ 07' өргөрөг, 96 ̊ 46' уртрагт 2139 м өндөрт Яруугийн голын хөндийд Улиастайгаас 56 км, Улаанбаатараас 1055 км зайд оршино. Хан Жаргалант уул, Хагийн Эрээн, Хүйтэн нуруу, Зүйлийн Мандал, Дулаан, Байц, Ширхтий, Ямаат, Индэрт, Бунхант, Баян-Улаан, Бор үнэгт, Майхан, Цагдуултай зэрэг өндөр уулс, Гол мод, Байц, Дахт, Нарийн, Бумбат зэрэг сүрлэг өндөр даваанууд, уулсын хоорондох уужим хөндийнүүд, Яруугийн гол, Зүйлийн гол, Улаагчины гол, Биндэръяа нуур (Хаг), Бугат нууруудтай, хамгийн өндөр цэг нь Хан Жаргалантын нуруу 2884 м, нам цэг нь Их Майхан уулын өмнөх хөндийд 1700 м өргөгдсөн байдаг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Тус сум Чандмань, Хэц-Улаан, Зүйл, Өргөн, Жаргалант гэсэн 5 багтай, 2005 байдлаар 689 өрх, 1994[1] хүн амтай байна.
Хот | Хүн ам (2019-12-31) |
---|---|
Зүйл баг | 351 |
Жаргалант баг | 430 |
Өргөн баг | 400 |
Хэц-Улаан баг | 426 |
Чандмань баг | 387 |
Хөрш сумууд
[засварлах | кодоор засварлах]Түдэвтэй сум | Нөмрөг сум | Тэлмэн сум |
Эрдэнэхайрхан сум | Тосонцэнгэл | |
Дөрвөлжин/Алдархаан | Алдархаан/Улиастай хот | Отгон сум |
Ургамал, амьтны аймаг
[засварлах | кодоор засварлах]Нутгийн уулархаг хэсгээр уулын хар хүрэн, уулын хар шороон, өндөр уулын намагт, өндөр уулын ширэгт тайгын, тал хөндийн цайвар хүрэн хөрстэй. Вансэмбэрүү, манжингарав, хонхон цэцэг, цээнэ, алтангагнуур, таван салаа, лидэр, дэгд, мэхээр зэрэг эмийн ургамлууд, үхрийн нүд, улаалзгана, тошлой, мөөг, нохойн хошуу, зэрэг цэцэг, жимс элбэг ургадаг. Ой модны үндсэн хэсэг хар модон ой болно. Малын бэлчээрт агь, таана, хөмүүл, ерхөг, хялгана, дааган сүүл, харгана, тарваган шиир, бутуул, борог зэрэг амт чанартай өвс ургамлын баялаг бүтэцтэй билээ. Янгир, аргаль угалз, буга согоо, бор гөрөөс, нутгийн буюу нүүдлийн шувууд зэрэг ан амьтан элбэгтэй.
Түүх соёлын дурсгал
[засварлах | кодоор засварлах]Яруу сумын нутагт эртнээс нааш хүн суурьшин амьдарч байсныг илтгэх ул мөр болох хиргисүүр, буган хөшөө, хадны зураг, түүхийн олон үед хамаарах булш оршуулга, хүн чулуут тахилын онгон, хадны оршуулга гэх мэт олон дурсгалууд байдаг.
-
Нүүрэн талдаа 9 буга, хойд талдаа 7 бугыг загварчлан дүрсэлсэн нь хэлбэр төрхийн хувьд Монгол-Өвөрбайгалийн буган хөшөөний ангилалд хамаарна. Уг хөшөөний зүүн талаар 12 ширхэг цагираг хэлбэрийн дагуул байгууламжууд байна.
-
Бумбатын амны тахилын байгууламжийн хүн чулуун хөшөө ур хийцийн хувьд бусдаасаа нэлээд онцлог дээл өмсгөлийн нэгэн өвөрмөц төрөл бүхий дүрслэгдсэн цөөн хөшөөдийн нэг юм.
-
Зүрхэн хэлбэртэй мод -
Цамц хэлбэртэй мод
Эдийн засаг ба мал аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Тус суманд шохойн чулуу, зэс молибдены зэрэг ашигт малтмалын илэрц байдаг юм. Маш сайн чанарын шавартай. Босоо, Хэвтээ, Бонжоо, Холбоо, Гурван нарийн,Гуриг, Шагж, Бундан мод, Цамц мод, Гол мод, Дугуй мод, зэрэг нэр нь хүртэл шүлэг болмоор нэлэнхүйдээ байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн баян бүрд Яруу сумын нутагт олон бий. Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм. 2005 оны байдлаар 64 мянга гаруй толгой малтай байна. Яруу сумын нутгаар манай улсын дэд бүтцийн хэвтээ тэнхлэгийн засмал зам дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ. Шилэн кабелийн зурвас тавигдаж үүрэн телефоны бүх сүлжээ ашиглалтанд орж интернетед холбогдсон.
Сумаас мэндэлсэн алдар цуутнууд
[засварлах | кодоор засварлах]Тус сумын уугуул иргэдээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Багабанди, хөдөлмөрийн баатар Б.Жанчив, Н.Батдорж, И.Доктор, Б.Түмэн, гавьяат зүтгэлтэн Д.Балгансүрэн, Р.Гаябазар, Д.Волоож, П.Шар, Р.Содномдаржаа, төрийн шагналт И.Гүррагчаа, эрдэмтэн Ц.Цэндээхүү, Ж.Лосолмаа, Ц.Үдэрпил, Ж.Дашдорж, Ой аж ахуйч С.Дашдорж Г.Лханаасүрэн, Ё.Думаа тэргүүтэй олон алдар цуутнууд төрөн гарчээ. Энэ сумаас хамгийн олон хөдөлмөрийн баатар төржээ.