Хичээнгүй Амарлингуй Гүнж
Хичээнгүй Амарлингуй Улсын Гүнж Хичээнгүй Амарлингуй Гүнж | |
---|---|
Төрсөн | Айсин Гиоро овогт 1679 он Бээжин, Хориотой хот |
Нас барсан | 1735 он Ар Монгол, Түшээт хан аймаг |
Оршуулагдсан газар | Одоогийн Төв аймаг, Тэрэлж |
Хөшөө дурсгал | Гүнжийн сүмийн "Гүнжийн Гэрэлт Хөшөө" |
Яс үндэс | Айсингиоро |
Үндэстэн | Манж |
Хэргэм | Гүрний гүнж |
Эхнэр (нөхөр) | Дархан чин ван Дондовдорж |
Хүүхэд | Ринчендорж, Гэжэйдорж, Хаявдорж |
Эцэг эх | Энх Амгалан хаан |
Хичээнгүй Амарлингуй Гүнж буюу Гүрүн и Кө жин Гүнгжү (хятадаар: 固伦恪靖公主, пининь:Gù Lún Kè Jìng Gōngzhǔ) нь Энх Амгалангийн 18-р оны (1679) 5-р сарын 27-ний өдөр Манж Чин Гүрний Энх Амгалан хааны зургаадугаар охин болон мэндэлсэн байна. Эх нь Манж Гороло овгийн хатан байсан ажээ. Энх Амгалангийн 36-р онд (1697 он) Энх Амгалан хаан зарлиг буулган "Гинггүн Элхэ Гүнжү" буюу "Хошой Гүнж" хэмээх Гүнж цол олгож, Халх Монголын Дархан чин ван Дондовдоржид их хатан болгон соёрхжээ. 1723 онд "Төрийн Гүнж" хэмээх эрхэм хэргэмээр шагнасан.
Монголд ирэн, алтан ургийн угсаат ханы хатан болж, гурван хүү төрүүлж өсгөсөн бөгөөд Монгол нутаг, Монголчуудад ихэд элгэмсүү хандаж байсан түүнийг нас барсны дараа гэрээслэл ёсоор Монгол нутагт хөдөөлүүлсэн аж. Одоогийн Тэрэлжид орших "Гүнжийн сүм"-д Гүнж хатны шарлийг хадгалсан бөгөөд 1938 онд хүртэл хадгалагдан байв.