Василий Кандинский
Василий Васильевич Кандинский (1866 оны 12-р сарын 4-нд Москвад төрсөн—1944 оны 12-р сарын 13-нд Парис орчмын Нёйи-сюр-Сенд нас барсан) — оросын уран зурагчин, дүрслэх урлагийн онолч, абстракт урлагийг үндэслэгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Нерчинскийн цөллөгт байсан удмынхны худалдаачин гэр бүлээс гаралтай юм. Эцэг нь Монгол-оросын хил дээрх боомт болох эртний Хиагтын овгийн төлөөлөгч гэж өөрийгөө үздэг бизнесмен Василий Сильвестрович Кандинскийн (1832-1926) юм. Түүний элэнц эмээ нь Гантөмөр хэмээх Тунгус угсааны гүнж байсан бөгөд эцэг нь оросын алдарт сэтгэцийн эмч В.Х.Кандинскийн үеэл байжээ.
Тэрээр бага байхдаа эцэг эхийн хамт Европ болон Орос орон даяар аялж байжээ. 1871 онд тэдний гэр бүл нь Одесса хотод суурьшжээ. Энд Василий Кандинский 3-р гимназийг төгсөж, театр, урлагийн сургуульд урлаг, хөгжмийн боловсрол эзэмшсэн байна. 1885-1893 онд (1889-1891 онд завсарлагатайгаар) Москвагийн Их сургуулийн хуулийн ангид суралцсан. Энэ үеэр түүний Улс төрийн эдийн засаг, статистикийн тэнхимийн эрхлэгч нь профессор Александр Чупров байжээ.
1892 оны 8-р сард тэрээр их сургуулийн курсийг нэгдүгээр зэргийн дипломтой төгсөж, А.И.Чупровын зөвлөмжийн дагуу "профессорын зэрэгт бэлтгэж, диссертаци бичих" болж хоёр жил сурлагаа үргэлжлүүлсэн байна. Үүнээс өмнөхөн тэрээр үеэл Анна Филипповна Чемякина-тай гэрлэжээ. 1895-1896 онд зохиолч Иван Кушнерёвын Хэвлэх үйлдвэрт уран сайхны захирлаар ажилласан юм.
Тэрээр зураачийн мэргэжлээ харьцангуй хожуу буюу 30 настайдаа эхлүүлсэн байна. Энэ нь 1896 онд Москвад болсон импрессионистуудын үзэсгэлэнгийн нөлөөн дор (ялангуяа Клод Монегийн "Бухал өвс" зурагны цуврал) болсон гэдэг. 1896 онд тэрээр санал болгосон Их сургуулийн багшлах ажлаа орхиж Мюнхен рүү уран зургийн чиглэлээр суралцахаар явжээ.
1900 онд тэрээр Мюнхений урлагийн академид элсэн орж, 1901 он хүртэл германы зураач, уран бармилч Франц фон Стук (герм. Franz von Stuck; 1863—1928) -ийн ангид суралцжээ. 1900 оноос хойш тэрээр маш их аялж, Хойд Африк, Итали, Францад очихын дундуур нь Одесса, Москва орж байжээ. Москвагийн зураачдын холбооны үзэсгэлэнд оролцсон. 1901 онд тэрээр "Фаланга" хэмээх урлагийн холбоог байгуулж, түүний дэргэд сургууль байгуулж өөрөө тэндээ багшилсан байна.
1921 оны 12-р сард тэрээр Оросын ШУА-ийн салбарыг байгуулах зорилготой Берлин явж Германд болсон Оросын урлагийн анхны үзэсгэлэнд оролцсон байна. Берлинд тэрээр уран зургийн багш хийж эхэлсэн бөгөөд 1922 оны зунаас Баухауст ажиллаж, сургуулийн нэрт онолч болжээ. Дайны хоорондох хугацаанд тэрээр хийсвэр абстракт урлагийн гол төлөөлөгчдийн нэг гэдгээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн.
1928 онд зураач Германы иргэншил авсан боловч 1933 онд нацистууд засгийн эрхэнд гарахад тэрээр Парис руу цагаачилж 1939 онд Францын иргэн болсон юм.
Тэрээр 1944 оны 12-р сарын 13-нд Парис хотын зах дахь Нейли-сюр-Сен хотод нас баржээ.