Jump to content

Долгоржавын Болд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Долгоржавын Болд нь Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт хүн юм.

Д.Болд зураач нь 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1977 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Академийн уран зургийн ангийг Орос улсын гавьяат зураач, профессор А. Д. Зайцевын урланд суралцан төгссөн.

Зураач Д.Болд нь "Алтайн дуулал", "Одтой тэнгэрт орчиж" бүтээлээ туурвиж Төрийн шагнал хүртсэн.

Төрийн шагналт зураач Долгоржавын Болд нь "Алтайн дуулал" бүтээлээ агаарлаг хөх саарал өнгөөр илэрхийлжээ.

Урлаг судлаач Д.Дашбалдан:

До.Болдын "Өглөө", "Мартагдашгүй ачтан" зургууд шинэ сэргэг өнгө аяс, зохиомж илэрхийллийн уран чадвар сайтайгаас гадна өнөөгийн уран сайхны таашаал сонирхолд нийцэх орчин цагийн урлагийн өвөрмөц сэтгэлгээтэй юм

гэж тэмдэглэсэн байдаг.

  • 1968 -1971 онуудад Дүрслэх Урлагийн коллежийг Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт зураач Д.Амгалан, Ардын зураач, Төрийн хошой соёрхолт зураач О.Цэвэгжав, Ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Чогсом нарын урланд,
  • 1971-1977 онуудад Санкт Петербург хотын Репиний Академийн уран зургийн ангийг Орос улсын гавьяат зураач, профессор А.Д.Зайцевын урланд тус тус суралцан төгссөн.

Мэргэжлийн туршлага

[засварлах | кодоор засварлах]
  • 1977-1979 онд Дүрслэх Урлагийн дунд сургуульд уран зургийн багш
  • 1979-1980 онд МУЭХ-нд мэргэжлийн уран бүтээлч
  • 1980 онд МУЭХ-ны уран сайхны фондын ахлах зохион байгуулагч, МУЭХ-ны уран бүтээлийн хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга
  • 1992 оноос өдгөө хүртэл Чөлөөт уран бүтээлч

1977 оноос МУЭХ-ноос зохион байгуулсан гадаад болон дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн. Үүнд Чех, Австри, Алжир, Болгар, Финланд, Франц, Итали, Югослав, Хятад, Солонгос, Куба, Унгар, Норвеги, Герман, Польш, Румын, Орос, Англи зэргийн улсуудад бүтээлүүд нь дэлгэгдсэн.

  • 1979 онд “Залуу уран бүтээлчдийн II олон улсын үзэсгэлэн” Софи хот, Болгар улс
  • 1980, 1982, 1986, 1988 онд “Олон улсын хар зургийн үзэсгэлэн” Югослав улс
  • 1982, 1985, 1988 онд “Олон улсын урлагийн триеннал” Софи хот, Болгар улс
  • 1988 онд "Олон улсын урлагийн биенналь” Кошицэ хот, Чех улс
  • 1988 онд "5 дугаар олон улсын хөрөг ба график урлагийн биенналь” Тузла, Югослав улс
  • 1990 онд “Монголын үзэсгэлэн” Сэрэ хот, Франц улс
  • 1992 онд "Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн” Ансэни хот, Франц улс
  • 1993 онд “Монгол Франц зураачдын хамтарсан үзэсгэлэн” Эрмонт хот, Франц улс
  • 1994 онд "Монголын үзэсгэлэн” Итали улс
  • 1995 онд “Солонгос-Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн” Сөүл хот
  • 1997 онд “33 дугаар Азийн урлагийн үзэсгэлэн” Токио хот, Япон улс
  • 1997 онд “Олон улсын триеннал” Дели хот, Энэтхэг улс
  • 1999 онд “Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Макао
  • 2000 онд “Монголын өнгө үзэсгэлэн” Нью-Йорк, Сан Франциско хотууд, АНУ
  • 2000 онд “Америкийн урлагийн наадам” Виржиниа, АНУ
  • 2001 онд “Тачикава Олон улсын Урлагийн наадам” Япон улс
  • 2002 онд "Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Улаанбаатар хот
  • 2002 онд “Орчин цагийн Азийн урлаг Лас Вегаст үзэсгэлэн” АНУ
  • 2003 онд “Орчин цагийн Азийн урлаг Лас Вегаст үзэсгэлэн” АНУ
  • 2004 онд “Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Ю галерей, Япон улс
  • 2004 онд “Зүүдний Говь” гэр бүлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн, МУЭХ, Монголын Уран зургийн галерей, Инос галерей, Токио хот, Япон улс
  • 2004 онд "Mongolia and Tamna" эх газар ба арлын орны хамтарсан үзэсгэлэн, Жэжү арал, Солонгос улс
  • 2005 онд “Солонгос-Монголын солилцооны үзэсгэлэн“ Улаанбаатар хот
  • 2007 онд „Монголын урлаг" гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн Time gallery, Вена хот, Австри улс
  • 2007 онд "Вен-Венеци" хамтарсан үзэсгэлэн, Xanadu галерей, Улаанбаатар хот
  • 2008 онд “The Stars of Far East" Солонгос, Монгол, Орос зураач нарын хамтарсан үзэсгэлэн, Солонгос улс
  • 2009 онд “Монголын урлаг Вена хотод” гэр бүлийн үзэсгэлэн
  • 2009 онд “19th Anniversary Commemoration Exhibition” Солонгос, Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн
  • 2013 онд "Бүсгүй чамд" хамтарсан үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей
  • 2014 онд "Азийн Урлаг 40 жил" Орчин үеийн дүр зураг, QCC Арт Галерей, Нью-Йорк хот, АНУ
  • 2014 онд "Фүжи уулын 14 төрх" хамтарсан үзэсгэлэн, Родины Урлагийн Музей, Шизүока, Япон улс
  • 2015 онд "Норд Арт" Бюделсдорф, ХБНГУ
  • 2015 онд "До.Болд ба Я.Оюунчимэг" хамтарсан үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей
  • 2016 онд "Сэтгэлийн Уянга" хамтарсан үзэсгэлэн, Сентрал Тауэр, Маршал Арт Галерей
  • 2017 онд "Наадам 2017" үзэсгэлэн МУЭХ
  • 2018 онд "Жагарын орны сэтгэгдлүүд" охин Б.Сарнайн хамт уран бүтээлийн үзэсгэлэн, МN17 Арт Галерей, Улаанбаатар хот
  • 2019 онд "Урлагийн Амьдрал" Ардын зураач, багш Б.Чогсомын хамт үзэсгэлэн, Монгол Арт Галерей, Улаанбаатар хот
  • 2019 онд "Оны шилдэг бүтээл 2019" үзэсгэлэн, МУЭХ, Улаанбаатар хот
  • 2020 онд "Abstract Art&Fashion" Articour Gallery, Zaisan Hill Complex, Улаанбаатар хот
  • 2020 “MN ART FAIR 2020”, MN Art Gallery, Улаанбаатар
  • 2020 Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, зураач, багш Ядамсүрэнгийн ОЮУНЧИМЭГИЙН мэндэлсний 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн “Дурсамж” үзэсгэлэн, Монгол Арт Галерей, Улаанбаатар
  • 2020 “Оны шилдэг бүтээл 2020” Монголын Уран Зургийн Галерей, Улаанбаатар
  • 1982 онд Софи хотод болсон Олон улсын триенналиас диплом
  • 1986 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
  • 1988 онд Софи хотод болсон Олон улсын триенналиас тусгай шагнал
  • 1992 онд Монгол Улсын төрийн одон Алтан гадас одон
  • 1994 онд Монгол улсын Төрийн шагнал
  • 1997 онд Токио хотод болсон 33 дугаар Азийн Орчин үеийн урлагийн үзэсгэлэнгийн шагнал
  • 2012 онд "Уран Зураг" чиглэлээр Англи улсын Кембриджийн олон улсын намтарын төвөөс Топ 100 Мэргэжилтэн
  • 2012 онд Монгол улсын Ардын Зураач цол