Jump to content

Евгений Онегин (дуурь)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Евгений Онегин Дуурийн анхны хэвлэл

Евгений Онегин (дуурь) бол Алесандр Пушкины шүлгэлсэн романаас сэдэвлэсэн Константин Шиловскийн либретто бүхий Пётр Чайковскийн 3 бүлэг, 7 үзэгдэл бүхий уянгын дуурь юм.

Анх 1879 оны 3-р сарын 17 -нд Москвагийн Бага (Малый театр) театрт тавьсан байна.

1877 оны намар хөгжмийн зохиолч сэтгэцийн хүнд хямралд орж, бүр амиа хорлохыг оролдсон боловч дуурь маш хурдан бүтээгдэж, хөгжмийн зохиолч Москва, Сан-Ремо, түүнчлэн Каменка, Глебов зэрэг хотод ажиллажээ. Яруу найрагч К.Шиловский түүнд либретто бүтээхэд тусалсан байна.

"Би энэ дуурьт тайзны эффект, хөдөлгөөн үйлдэл бага байх болно гэдгийг би сайн мэдэж байна, гэхдээ ерөнхий яруу найраг, хүн чанар, үйл явдлын энгийн байдал нь гайхалтай зохиолтой хослуулсан нь бүх бусад дутагдлыг нөхөж байгаа юм" гэж Пётр Чайкрвский сүүмжлэлд хариу өгч байжээ.

Энэхүү дуурьт амжилт тэр даруй ирээгүй гэдэг. Дуурийн талаар хэвлэлд хоорондоо зөрчилдөөнтэй шүүмжүүд гарч байжээ. Ихэнхдээ дуурийг үнэлээгүй. Чайковскийг тайзнаа тавихдаа ноцтой бэрхшээлтэй тулгарсан. Түүний бүтээлийг шүүмжилсэн зарим хамтрагчид хөгжим нь нэг хэвийн, уйтгартай байсан гэж хэлж байжээ. Энэхүү хүнд байдлыг Оросын Эзэн хаан III Александр нэг тийш болгож чадсан байна. Чайковскийн 1885 оны 1-р сарын 18-нд бичсэн захидлаас: "Хуримын оройн зоогийн дараа би шууд Большой театрт очиж, Онегинийн арван тав дахь тоглолтыг хаан, хатан хаан болон хааны гэр бүлийн бусад гишүүдийн дэргэд үзсэн. Эзэн хаан надтай уулзахыг хүсч, надтай маш удаан ярилцаж, надад маш эелдэг байсан".

А.Пушкиний "шүлэгт роман"-ыг хамгийн илэрхийлэлтэй хөгжимтэй уянгын дуурь онцлог болж үзэгчдийн сонирхлыг ихэд татах болжээ.

Евгений Онегин дуурь Монголд

[засварлах | кодоор засварлах]

1963 оны 5-р сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг анх Монголын тайзан дээр эгшиглүүлжээ. Тухайн үед уг дуурийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун хөгжмийн удирдаачаар, найруулагчаар нь Соёлын гавьяат зүтгэлтэн Далхжавын Лхасүрэн нар ажиллаж байсан ба Онегины дүрд анх БНМАУ-ын Гавьяат жүжигчин Ж.Дамиран, Ленскийн дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав, Татъянад Ардын жүжигчин Аюушийн Загдсүрэн нар монгол хэл дээр дуусан байна.

2013 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойгоор “Евгений Онегин” дуурийг ДБЭТ-ын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Онегинд гоцлол дуучин Э.Анхбаяр, Татьяанад сопрано Б.Эрдэнэтуяа, Ленскийд гоцлол дуучин Г.Шижирболд, Ольгад мецо сопрано Ц.Ариунаа, генерал Греминд Сербийн дуурийн гоцлол дуучин дуулсан байна. Энэ дуурийг Монголын тайзнаа 50 жил дуулсан гэдгээрээ онцлог юм.

Мөн агуу соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Ж.Бадраа нь “Евгений Онегин” дуурийг орчуулсан. Түүнийг Монголын дуурийн цомнол орчуулгыг анх эхлүүлж, зарчмыг тогтоосон хэмээн үздэг.

Тус дуурийн гол дүрүүдэд:

[засварлах | кодоор засварлах]

Онегин-д

  • Ж.Дамиран,
  • О.Лувсандамдин,  
  • Ардын жүжигчин Авхийн Хавлааш,
  • Гавьяат жүжигчин Ж.Гантөмөр,
  • ОХУ-ын ардын жүжигчин В.Ефимов,
  • Гавьяат жүжигчин М.Болд,
  • Гавьяат жүжигчин Э.Анхбаяр,
  • Ардын жүжигчин Э.Амартүвшин,
  • Буриад Улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул,
  • Л.Болдцэрэн,
  • Б.Монголхүү

Ленский-д

  • Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдав,
  • Ардын жүжигчин А.Энхтайван,
  • А.Редин/ ОХУ/,
  • А.Федин /ОХУ/,  
  • Д.Баясгалан,
  • Гавьяат жүжигчин Д.Банди,
  • Н.Васиельев/ОХУ/,
  • Гавьяат жүжигчин Усны-Эхийн Далантай,
  • Ц.Доржсүрэн,
  • Г.Шижирболд,
  • Ө.Цэрэнчунт,
  • Б.Гомбо-очир

Татьяна-д

  • Ардын жүжигчин Аюушийн Загдсүрэн,
  • Гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн,
  • Ардын жүжигчин Алтангэрэлийн Бүтэд,
  • Л.Казарновская,
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан,
  • Малина Павловарашева /ОХУ/,
  • Л.Шарнина,
  • Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа,
  • Гавьяат жүжигчин Ө.Уянга,  
  • Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг,
  • Б.Энхнаран

Ольга-д

Ларина-д

  • Ё.Батсүх,
  • Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа,
  • Гавьяат багш Ц.Ерөө,
  • Ардын жүжигчин А.Долгор,
  • М.Дариймаа,
  • Ж.Энхмаа

Асрагч эхэд

  • Л.Чулуунхүү,
  • Ардын жүжигчин Даваажавын Баадайжав,
  • Гавьяат багш Ц..Ерөө,
  • Гавьяат жүжигчин Д.Долгормаа,
  • Гавьяат жүжигчин Р.Доржхорол,
  • Ж.Энхмаа

Трике

  • Г.Цэрэнсодном,
  • Гавьяат жүжигчин Д.Долгоржав,
  • Д.Баясгалан,
  • Гавьяат жүжигчин Д.Ганхуяг,
  • Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат,
  • Ц.Доржсүрэн,
  • Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир,
  • Г.Энхболд,
  • М.Даваадорж,
  • Г.Дашчанрав

Сумангийн дарга-д

Зарецский-д

  • Д.Баатар,
  • С.Баянбилэг,
  • Б.Батмэнд,  
  • Ардын жүжигчин Э.Амартүвшин,
  • Б.Алтанхуяг,
  • С.Бат-Эрдэнэ,
  • Э.Мөнхтөр

Гремин-д

  • Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж,
  • Б.Минжилкиев/ОХУ/,
  • Н.Төмөр-Очир, Ким Базарсадаев /ОХУ-ын Буриад улс/,
  • С.Оюунчулуун,
  • Х.Үнэнхүү,
  • Р.Батболд,
  • Ж.Бямбажав,
  • Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар,
  • С.Бат-Эрдэнэ.