Даваажавын Баадайжав

Даваажавын Баадайжав
Тө. өдөр1945 оны 5 сарын 1 (1945-05-01) (78 настай)
Тө. газарМонгол улс, тодруулбал одооны Улаанбаатар хот Амгаланбаатар-т төржээ
ҮндэстэнМонгол үндэстэн
Иргэн Монгол
Тө. сург.Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Болгар Улсын консерватори
Ажилдуурийн дуучин
Танил1969 оноос хойш
ХүүхэдБаттөр (1966 хөвүүн)
Батсаран (1968 хөвүүн)
Онгонбат (1977 хөвүүн)

Даваажавын БаадайжавМонгол Улсын МУАЖ дуурийн дуучин. Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, УБДС-ийн дуулаачийн анги, Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуулийн хоёр жилийн дээд курсийг тус тус төгссөн. ДБЭТ-т 1969-1994 онд гоцлол дуучнаар, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч, даргаар 1994-1996 онд ажилласан байна. Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Пагма, Л.Мөрдоржийн “Жаргал”-ын Пил, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимас”-ын эх, Ж.Бизегийн “Кармен”-ий Кармен, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Сузуки, А.Бородины “Игорь ван”-ы Кончаковна, П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Ольга гэх мэт үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн дүрүүдэд дуулж жүжиглэсэн байна. Тэр бүгдээс “Отелло” дуурийн Эмилияд цайлган сэтгэлтэй, гэнэн бүсгүйн дүрийг илүү чадамгай сайн гаргасан ажээ. Олон улсын оюутан залуучуудын “Орос дууг хэн сайн дуулах вэ” /ЗХУ-д болсон/ уралдааны тэргүүн шагнал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучны 1970 оны тэмцээнээс хоёрдугаар шатанд шалгарч, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмын солонгос дуу дуулаачдын тэмцээнд түрүүлж байжээ. 2001 онос БНХАУ-ын Өвөр Монголд багшлаж байгаа.

Хүртсэн цол, шан[засварлах | кодоор засварлах]


Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]