Хорлоогийн Уртнасан
Хорлоогийн Уртнасан | |
---|---|
Төрсөн | 1945.03.03 |
Нас барсан | 2019.02.01 |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Дуурийн дуучин |
Хорлоогийн Уртнасан (1945 оны 3-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн-2019 оны 2-р сарын 1-нд нас барсан) - Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг Цэндийн Хорлоо нь Булган аймгийн Бугат сумын харъяат, эх нь Хөдөлмөрийн баатар саалчин Агваандоржийн Авирмэд нь Төв аймгийн Бүрэн сумын хүн байсан.
Х.Уртнасан Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсөж, 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангид сурсан.
1963-1964 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж, Ардын жүжигчин Гонгорын Хайдав багшийнхаа студид Д.Баадайжав, Т.Насанбуян нарын хамт анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуурийн дуучны нэг болсон.
1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр 1972-1995 онд УДБЭТ-ын гоцлол дуучнаар 23-хан жил ажиллахдаа Монголын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрийг бүтээсэн байна.
1995 оноос СУИС, ХБК, Монгол Улсын Консерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, зөвлөх багш, Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна.
1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны 10-р Их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын Дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон.
Бүтээсэн дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Ж.Пуччини “Чио чио сан”- Чио Чио Сан 1983 онд
- Б.Дамдинсүрэн “Амарсанаа” -Гэрэлгуа 1970 онд
- А.Бородин “Игорь ван” -Ярославна 1972 онд
- Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” -Нансалмаа 1976 онд
- Ж.Верди “Травиата” -Виолеттад 1977 онд
- П.И.Чайковский “Евгений Онегин” -Татьяна 1980 онд
- Ж.Пуччини “Тоска” -Тоска 1981 онд
- А.Даргомыжский “Лусын дагина” -Наташа 1982 онд
- П.И.Чайковский “Иоланта” -Иолантад 1984 онд
- Ж.Верди “Отелло” -Дездемона 1989 онд
- Ж.Пуччини “Турандот” -Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.
Найруулагчаар
[засварлах | кодоор засварлах]- 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,
- 1991 онд Ж.Пуччини “Чио Чио Сан”,
- 2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум" дууриудыг найруулан тавьсан.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1976 он: БНМАУ-ын МУГЖ
- 1981 он: БНМАУ-ын Ардын Жүжигчин цол хүртсэн.
- 1984 он: Ж.Верди “Травиата”, Ж.Пуччини “Чио чио Сан”, Ж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул төрийн шагнал хүртсэн.
- 1999 он: Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн.