Жоао Моутинью

Жоао Моутинью

Моутинью 2018 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖоао Филипе Ириа Сантош Моутинью
Төрсөн огноо1986 оны 9 сарын 8 (1986-09-08) (37 настай)
Төрсөн газарПортугал, Портиман
Өндөр1.71 m (5 ft 7 in)
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМонако
Дугаар8
Өсвөрийн баг
1994–1999Портимоненши
1999–2005Спортинг
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2010Спортинг163(21)
2010–2013Порту83(4)
2013–Монако16(1)
Шигшээ баг
2003Португал (17-)13(0)
2004Португал (19-)4(1)
2005–2007Португал (21-)15(2)
2005–Португал64(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 13.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

Жоао Филипе Ириа Сантош Моутинью (порт. João Filipe Iria Santos Moutinho, 1986 оны есдүгээр сарын 8-нд Портиман хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд францын Монако болон Португалын шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Моутинью 2013 оны тавдугаар сарын 24-нд Францын Монако багт 25 сая еврогоор зарагдан очих болсноо зарласан. Клубын төлөөх анхны тоглолтоо тэрээр Марсель клубын эсрэг Велодром цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Энэхүү тоглолтод Монако клуб 2-1 -ээр хожсон бөгөөд Моутинио хожлын гоолын дамжуулалтыг өгч байжээ. Тэрээр 2013 оны 9 сарын 28-нд Реймс багийн эсрэг тоглож байхдаа чөлөөт цохилтоос клубын төлөөх анхны гоолоо оруулж байсан.

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Жоао Моутинью 2005 оны наймдугаар сарын 17-нд Египетийг 2-0 -ээр хожсон тоглолтод анх удаа Португалын шигшээ багийн өмсгөлийг өмсөн талбайд гарч байжээ.2008 оны 5 сарын 31нд тэрээр Гүржийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтод шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулж байсан. Мөн Португалын шигшээ багийн хамтаар 2008 болон 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Спортинг
  • Португалын цом(2): 2006-2007, 2007-2008
  • Португалын супер цом(2):2007, 2008
Порту
  • Европа лиг : 2010-2011
  • Португалын аварга : 2010-2011, 2011-2012, 2012-2013
  • Португалын цом : 2010-2011
  • Португалын супер цом(3):2010, 2011, 2012
Португал
  • 17-оос доош насны ЕАШТ (1): 2003
Хувийн
  • Порту багийн оны шилдэг тоглогч  : 2012-2013\

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жоау Моутинью – Викимедиа зураг, бичлэг, дууны сан