Jump to content

Руй Патрисио

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Руй Патрисио

Патрисио Спортингид.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрРуй Педро дош Сантош Патрисио
Төрсөн огноо1988 оны 2 сарын 15 (1988-02-15) (36 настай)
Төрсөн газарМарразеш
Өндөр1.90 метр
БайрлалХаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн багСпортинг
Дугаар1
Өсвөрийн баг
1998–1999Лейриа Марразеш
1999–2006Спортинг
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–Спортинг195(0)
Шигшээ баг
2006–2007Португал (19-)10(0)
2007–2008Португал (20-)8(0)
2007–2010Португал (21-)14(0)
2009Португал (23-)1(0)
2010–Португал29(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 12.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 20

Руй Педро дош Сантош Патрисио (порт. Rui Pedro dos Santos Patrício, 1988 оны хоёрдугаар сарын 15-нд Марразеш хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Спортинг болон Португалын шигшээд тоглодог.

Патрисио довтлогч болохоор анх хичээллэсэн ч Спортингийн бүлгэм хаалгачаар 11 настайгаас нь бэлтгэжээ. Анхны гараа, 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд лигт Маритимог ялахад (1:0) Рикардог сэлгэн 15 минут тоглохдоо торгуулийн цохилтыг хааж байв.[1]

2007-2008 он, Рикардо Реал Бетист шилжихэд Патрисио гараанд, Тиаго, Владимир Стойкович нар сэлгээнд байхаар тогтов. 2007 оны арваннэгдүгээр сарын 27-нд Аваргуудын лигт анх гараалахдаа Манчестер Юнайтедад ялагдав (1:2).

Патрисиод италийн Интер Милан санал тавихад[2] Спортинг татгалзаж байлаа.[3]

2009 оны наймдугаар сарын 4, Аваргуудын лигийн сонгоны гурвын даваанд Спортинг Твентег (1:1) мултлав. Дэлгэрүүлбэл, айлын талбайд хаалгач Патрисио 94 дэх минутанд булангийн цохилтоор ирсэн бөмбөгийг мөргөн тэнцэтгэж (1:1) аврагдсан түүхтэй.[4]

2012 оны арванхоёрдугаар сарын 20-нд Спортингийн шилдэг тоглогчоор хоёр дахиа нэрлэгдэв.[5][6]

Патрисио 2008 оны нэгдүгээр сарын 29-нд Португал, Италийн нөхөрсөг тоглолтод (1:3) бүрэлдэхүүнд анх багтжээ.[7] Улмаар тавдугаар сарын 12-нд 2008 оны ЕАШТ-д оролцох бүрэлдэхүүнд сонгогдсон боловч талбайд гаралгүй байсаар тэмцээнийг дуусгав.

2010 оны ДАШТ-д урьдчилсан 30 нэрсийн жагсаалтад[8][9] багтавч 24-т багтаагүй юм.[10] 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд Испанийг нөхөрсөг тоглолтод хожиход (4:0) Патрисио анхны гараагаа хийжээ.[11]

Евро-2012 тэмцээний сонгон болон шигшээ тоглолтуудад Эдуардо Карвальютой ээлжлэн гараалж байв.

  1. "Rui Patrício entra na história" (Portuguese хэлээр). Record. 20 November 2006. Татаж авсан: 15 February 2013. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. "Rui Patrício por Toldo" (Portuguese хэлээр). Record. 17 June 2008. Эх хувилбараас архивласан: 9 Наймдугаар сар 2008. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  3. Djaló double steers Sporting success; UEFA.com, 16 August 2008
  4. "Sporting late show shatters Twente". UEFA.com. 4 August 2009.
  5. Prémios Stromp 2011 – 49ª edição 16 de Dezembro (Stromp awards 2011 – 49ª edition 16 of December) (Memento 14. Долоодугаар сар 2015 цахим архивт); Forum SCP, 16 December 2011 (Португал)
  6. Vencedores dos prémios Stromp (Stromp awards winners); Record, 20 December 2012 (Португал)
  7. "Rui Patrício chamado por Scolari" (Portuguese хэлээр). Record. 29 January 2008. Татаж авсан: 15 February 2013. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  8. "Convocados revelados" (Portuguese хэлээр). Portuguese Football Federation. 10 May 2010. Эх хувилбараас архивласан: 15 Зургадугаар сар 2011. Татаж авсан: 11 May 2010. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  9. "Pepe in Portugal squad". FIFA.com. 10 May 2010. Татаж авсан: 11 May 2010.
  10. Release list of up to 30 players; FIFA.com
  11. "Portugal 4–0 Spain". ESPN Star. 18 November 2010. Эх хувилбараас архивласан: 31 Долдугаар сар 2012. Татаж авсан: 11 February 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)