Деко
Деко Челсид (2008) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Андерсон Луис де Соуза | ||
Төрсөн огноо | 1977 оны 8 сарын 27 | ||
Төрсөн газар | Бразил, Сан Бернардо до Кампо | ||
Өндөр | 1.74 м[1] | ||
Байрлал | довтолгооны хагас хамгаалагч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–1997 | Коринтианс | 2 | (0) |
1997–1998 | Алверка | 32 | (13) |
1998–1999 | Салгейруш | 12 | (2) |
1999–2004 | Порто | 154 | (32) |
2004–2008 | Барселона | 113 | (12) |
2008–2010 | Челси | 43 | (5) |
2010–2013 | Флуминенсе | 56 | (2) |
Нийт | 412 | (66) | |
Шигшээ баг‡ | |||
2003–2010 | Португали | 75 | (5) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 8 сарын 26. † Гараа (Гоол). |
Андерсон Луис де Соуза (порт. Anderson Luiz de Sousa, 1977 оны наймдугаар сарын 27-нд Бразилын Сан Бернардо до Кампо хотод төрсөн) — Португалын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд довтолгооны хагас хамгаалагчаар 2000 оны дундуур гялалзаж байлаа. Тэр Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагчаар хоёронтоо (2004, 2006) тодорсон.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Деко Бразилын Коринтиансаас Португалын Алверка, Салгейрушт зээлэгдээд, улмаар 1999 онд Портод элссэн. Жозе Моуриньюгийн удирдлагад 2002-2004 онд португалийн лигт үнэнхүү гялалзаж Европт байрлалдаа №1 хэмээн УЕФА үнэлсэн. Деког Барселона 15 сая евро+Рикардо Куарежма нөхцөлөөр 2004 оны зургаадугаар сарын 26-нд элсүүлэхээр тохиролцов.[2] Каталоничуудтай долоодугаар сарын 6-нд дөрвөн жилээр гэрээллээ. Улмаар 2005 оны тавдугаар сарын 14-нд Левантетай тэнцсэнээр лигийн 17 дахь түрүүгээ авсан Барселона Деког шилдэг тоглогчоороо алдаршуулсан юм. 2006 онд Европын №1 хагас хамгаалагчаар хоёр дахиа тодров.
2008 оны зургаадугаар сарын 30-нд Челси 10 сая еврогоор элсүүлэв.[3][4] Түүнтэй Португалын шигшээгээс нэгнээ мэдэх Луиc Фелипе Сколари гэрээ байгуулалцсан.
2010 оны наймдугаар сарын 6-нд Бразилын Флуминенсед үнэгүй элсчээ.[5]
2013 оны наймдугаар сарын 26-нд төрсөн өдрийн урьдхан Деко 17 жилийн замналаа дуусгасан.[6]
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Бразилын шигшээд дуудагдаж байгаагүй Деко Португалын шигшээд өвөг садан төрлүүд португалчууд, өөрөө зургаан жил суурьшсан, 2003 онд иргэншилтэй болсон гэдэг шалтгаануудаар тоглох эрхийг ФИФА олгожээ. Анх 2003 оны гуравдугаар сарын 29-нд Бразилтай тоглоход гараалсан.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Порто
- Португалын аварга (3): 1998/99, 2002/03, 2003/04
- Португалын цомын эзэн (3): 2000, 2001, 2003
- Португалын супер цомын эзэн (3): 1999, 2001, 2003
- УЕФА Цомын эзэн (1): 2003
- УЕФА Аваргуудын лигийн түрүү (1): 2004
- Нийт: 11 цом
- Барселона
- Испанийн аварга (2): 2004/05, 2005/06
- Испанийн супер цомын эзэн (2): 2005, 2006
- УЕФА Аваргуудын лигийн түрүү (1): 2006
- Нийт: 5 цом
- Челси
- Премьер лигийн аварга (1): 2009/10
- Английн цомын эзэн (2): 2009, 2010
- Английн супер цомын эзэн (1): 2009
- Нийт: 4 цом
- Флуминенсе
- Бразилын аварга (2): 2010, 2012
- Нийт: 2 цом
- Португал
- Хувийн
- Португалын оны шилдэг хөлбөмбөгчин (1): 2003/04
- Клубүүдийн шилдэг тоглогч (УЕФА) (1): 2003/04
- Шилдэг хагас хамгаалагч (УЕФА) (2): 2003/04 , 2005/06
- Клубүүдийн ДАШТ-ий алтан бөмбөг шагналын эзэн (1): 2006
- Премьер лигийн сарын шилдэг (1): 2008 оны 8 сар
- Нийт: 6 шагнал
Үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Баг | Улирал | Лиг | Цом | Тив | Бусад[7] | Бүгд | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Коринтианс | 1996 | 2 | 0 | – | – | 2 | 0 | ||||
Бүгд | 2 | 0 | ? | ? | – | – | 2 | 0 | |||
Алверка | 1997–98 | 32 | 13 | – | – | 32 | 13 | ||||
Бүгд | 32 | 13 | ? | ? | – | – | 32 | 13 | |||
Салгейруш | 1998–99 | 12 | 2 | 0 | 0 | – | – | 12 | 2 | ||
Бүгд | 12 | 2 | 0 | 0 | – | – | 12 | 2 | |||
Порто | 1998–99 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 12 | 0 | |
1999–00 | 23 | 1 | 2 | 1 | 11 | 3 | – | 36 | 5 | ||
2000–01 | 31 | 6 | 0 | 0 | 9 | 0 | – | 40 | 6 | ||
2001–02 | 30 | 13 | 2 | 0 | 15 | 6 | 1 | 0 | 48 | 19 | |
2002–03 | 30 | 10 | 3 | 1 | 12 | 1 | – | 45 | 12 | ||
2003–04 | 28 | 2 | 3 | 0 | 13 | 2 | 1 | 0 | 45 | 4 | |
Бүгд | 154 | 32 | 10 | 2 | 60 | 12 | 2 | 0 | 226 | 46 | |
Барселона | 2004–05 | 35 | 8 | 0 | 0 | 7 | 2 | – | 42 | 10 | |
2005–06 | 29 | 3 | 1 | 0 | 11 | 2 | 2 | 0 | 43 | 5 | |
2006–07 | 31 | 1 | 3 | 0 | 11 | 3 | 2 | 2 | 47 | 6 | |
2007–08 | 18 | 1 | 5 | 0 | 6 | 0 | – | 29 | 1 | ||
Бүгд | 113 | 13 | 9 | 0 | 35 | 7 | 4 | 2 | 161 | 22 | |
Челси | 2008–09 | 24 | 3 | 2 | 0 | 4 | 0 | – | 30 | 3 | |
2009–10 | 18 | 2 | 4 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 27 | 3 | |
Бүгд | 42 | 5 | 6 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 57 | 6 | |
Флуминенсе | 2010 | 16 | 1 | 0 | 0 | – | – | 16 | 1 | ||
2011 | 18 | 0 | – | 2 | 1 | 5 | 0 | 25 | 1 | ||
2012 | 5 | 1 | – | 8 | 1 | 8 | 2 | 21 | 4 | ||
Бүгд | 39 | 2 | 0 | 0 | 10 | 2 | 13 | 2 | 62 | 6 | |
Замнал | 394 | 67 | 25 | 3 | 113 | 21 | 20 | 4 | 552 | 95 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Fluminense Football Club | Futebol | Deco". Fluminense.com.br. 27 August 1977. Архивласан огноо 22 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 2012-06-28.
- ↑ "FACTO RELEVANTE" (PDF). FC Porto. 6 July 2004. Архивласан (PDF) огноо 5 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 28 April 2014.
{{cite web}}
: Check date values in:|archivedate=
(help) - ↑ "Deco goes to Chelsea". FC Barcelona. 30 June 2008. Татаж авсан: 7 April 2011.
- ↑ "CHELSEA SIGN DECO". Chelsea FC. 30 June 2008. Татаж авсан: 28 April 2014.
- ↑ "OFFICIAL: Fluminense Sign Deco On Two-Year Contract". Goal.com. 7 August 2010. Татаж авсан: 2012-06-28.
- ↑ http://www.uefa.com/memberassociations/news/newsid=1985711.html
- ↑ Английн супер цом, УЕФА Супер цом, Тив хоорондын цом, ДАШТ (клуб), Кариока лиг
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Үзүүлэлт - FootballDabase.com (англ.)
- Профайл - Барселона (англ.)
- Үзүүлэлт - Испанийн лиг (исп.)
Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2004 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Рикардо (х) • 2 Пауло Феррейра • 3 Руй Жорже • 4 Андраде • 5 Коуто • 6 Коштинья • 7 Фиго • 8 Пети • 9 Паулета • 10 Руй Кошта • 11 Симао • 12 Ким (х) • 13 Мигел • 14 Нуно Валенте • 15 Бето • 16 Карвалью • 17 К.Роналдо • 18 Манише • 19 Тьяго • 20 Деко • 21 Нуно Гомеш • 22 Морейра (х) • 23 Поштига • дасгалжуулагч: Луис Фелипе Сколари |
Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2006 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Рикардо • 2 Пауло Феррейра • 3 Канейра • 4 Кошта • 5 Мейра • 6 Коштинья • 7 Фиго • 8 Пети • 9 Паулета • 10 Виана • 11 Симао • 12 Ким • 13 Мигел • 14 Н. Валенте • 15 Боа Морте • 16 Карвалью • 17 К.Роналдо • 18 Манише • 19 Тьяго • 20 Деко • 21 Нуно Гомеш • 22 Пауло Сантош • 23 Поштига • дасгалжуулагч: Луис Фелипе Сколари |
Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2008 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Рикардо (х) • 2 Пауло Феррейра • 3 Алвеш • 4 Бозингва • 5 Мейра • 6 Мейрелиш • 7 К.Роналдо • 8 Пети • 9 Алмейда • 10 Моутинью • 11 Симао • 12 Нуно (х) • 13 Мигел • 14 Рибейро • 15 Пепе • 16 Карвалью • 17 Куарежма • 18 Велозо • 19 Нани • 20 Деко • 21 Нуно Гомеш (а) • 22 Патрисио (х) • 23 Поштига • дасгалжуулагч: Луис Фелипе Сколари |
Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2010 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Эдуардо (х) • 2 Алвеш • 3 Пауло Феррейра • 4 Роландо • 5 Дуда • 6 Карвалью • 7 Криштиано Роналдо (а) • 8 Мендеш • 9 Лиедсон • 10 Данни • 11 Симао • 12 Бето (х) • 13 Мигел • 14 Велозо • 15 Пепе • 16 Мейрелиш • 17 Аморим • 18 Алмейда • 19 Тьяго • 20 Деко • 21 Кошта • 22 Д. Фернандеш (х) • 23 Коэнтрау • дасгалжуулагч: Карлуш Кейрош |
- Португалын шигшээ багийн хөлбөмбөгчин
- Хөлбөмбөгийн хагас хамгаалагч
- Флуминенсе багийн тоглогч
- Челси багийн тоглогч
- Барселона багийн тоглогч
- Порто багийн тоглогч
- Салгейруш багийн тоглогч
- Алверка багийн тоглогч
- Бенфика Лиссабон багийн тоглогч
- Коринтианс багийн тоглогч
- Премьер лигийн тоглогч
- 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2008 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Английн хөлбөмбөгийн улсын аварга
- Бразилын хөлбөмбөгийн улсын аварга
- Испанийн хөлбөмбөгийн улсын аварга
- Португалын хөлбөмбөгийн улсын аварга
- Бразил-Португалын харилцаа
- Сэргээшийн тохиолдол хөлбөмбөгт
- Сэргээш Бразилд
- Португалын хүн
- Бразилчууд
- 1977 онд төрсөн