Рикардо Кошта
![]() Кошта Португалын шигшээд, 2013 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Рикардо Мигел Морейра да Кошта | ||
Төрсөн огноо | 1981 оны 5 сарын 16 | ||
Төрсөн газар | Вила Нова ди Гая | ||
Өндөр | 1.83 метр | ||
Байрлал | хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Валенсиа | ||
Дугаар | 20 | ||
Өсвөрийн баг | |||
1996–1999 | Боавишта | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1999–2003 | Порто Б | 69 | (13) |
2002–2007 | Порто | 75 | (3) |
2007–2010 | Вольфсбург | 42 | (6) |
2010 | → Лилль (зээл) | 10 | (0) |
2010– | Валенсиа | 87 | (7) |
Шигшээ баг‡ | |||
1999 | Португал (18-) | 7 | (0) |
2001–2002 | Португал (20-) | 13 | (2) |
2001–2004 | Португал (21-) | 23 | (0) |
2005– | Португал | 16 | (1) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 19. † Гараа (Гоол). |
Рикардо Мигел Морейра да Кошта (порт. Ricardo Miguel Moreira da Costa, 1981 оны тавдугаар сарын 16-нд Вила Нова ди Гая хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Валенсиа болон Португалийн шигшээд тоглодог.
Замнал[засварлах | edit source]
Боавиштад бэлтгэгдсэн Кошта Портод элссэн дороо Европын цом (2003) болон Аваргуудын лигт (2004) түрүүлж үзжээ.
2007 оны зун Вольфсбург түүний төлөө 4 сая евро төлөн элсүүлжээ. 2007 оны наймдугаар сарын 5-нд 4-0 харьцаагаар Вюрцбургерийг хожсон нөхөрсөг тоглолтонд эхний гараагаа хийв.
2007 оны арваннэгдүгээр сарын 11-нд Бундеслигт анхны гараагаа Байер Леверкузенд 1-2 харьцаагаар ялагдсан тоглолтонд хийжээ.
2010 оны нэгдүгээр сарын 29-нд Кошта францын Лилльд зээлэгдэв.[1]
2010 оны тавдугаар сарын 17-нд өөрийн хүсэлтээр испанийн Валенсиад элссэн билээ.
Шигшээ[засварлах | edit source]
Кошта Португалын шигшээд 2004 оны олимпын наадамд оролцсоны дараахан элссэн. Тун хариуцлагатай буюу 2006 оны ДАШТ-ий гуравдугаар байрын Германтай тоглоход тэр анхны гараагаа хийсэн байдаг. Түүнээс хойш 2010 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ-д оролцсон.
Амжилт[засварлах | edit source]
- Вольфсбург
- Германы аварга: 2008/2009
- Порто
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: 2003/04
- Тив хоорондын цомын түрүү 2004
- УЕФА-гийн цомын түрүү: 2002/03
- Португалын аварга: 2002/03, 2003/04, 2005/06, 2006/07
- Португалын цомын түрүү: 2002/03, 2005/06
- Португалын супер цомын түрүү: 2002/03, 2003/04
Эшлэл[засварлах | edit source]
Холбоос[засварлах | edit source]
Валенсиа — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Диего Алвес (х) • 2 Кансело • 3 Везу • 5 Мустафи • 6 Орбан • 7 Жонас • 8 Фегули • 9 Алькасер • 10 Парехо • 11 Пьятти • 12 Жуан Перейра • 13 Йоэль (х) • 16 Сукулини • 17 Родриго • 18 Фуэго • 19 Барраган • 20 Де Пауль • 21 Гомиш • 22 Хиль • 31 Гайя • Дасгалжуулагч: Гари Невилл |
Загвар:2004 оны зуны олимпт Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны ДАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2012 оны ЕАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2014 оны ДАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ
- 1981 онд төрсөн
- Португалын хөлбөмбөгчин
- Португалын шигшээ багийн хөлбөмбөгчин
- Хөлбөмбөгийн хамгаалагч
- Валенсиа багийн тоглогч
- Лилль багийн тоглогч
- Вольфсбург багийн тоглогч
- Порто багийн тоглогч
- Германы Бундеслигийн тоглогч
- 2004 оны зуны олимпод оролцогч
- 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2012 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- Португалчууд