Луиш Нето
![]() Нето 2013 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Луиш Карлош Ново Нето | ||
Төрсөн огноо | 1988 оны 5 сарын 26 | ||
Төрсөн газар | Португал, Повуа ди Варзин | ||
Өндөр | 1.87 м | ||
Байрлал | Төвийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Зенит | ||
Дугаар | 13 | ||
Өсвөрийн баг | |||
1998–2006 | Варзим | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2006–2011 | Варзим | 53 | (2) |
2011–2012 | Насьонал | 25 | (0) |
2012–2013 | Сиена | 20 | (1) |
2013– | Зенит | 34 | (1) |
Шигшээ баг‡ | |||
2008 | Португал (20-) | 4 | (1) |
2009 | Португал (21-) | 4 | (0) |
2013– | Португал | 6 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 15. † Гараа (Гоол). |
Луиш Карлош Ново Нето (порт. Luís Carlos Novo Neto, 1988 оны тавдугаар сарын 26-нд Повуа ди Варзин хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Зенит болон Португалын шигшээд төвийн хамгаалагчаар тоглодог.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Нето уугуул хотын Варзим өсвөрийн багт 10 настайдаа элсчээ. Варзимд өнгөрүүлсэн таван улирлын дөрөв нь II дивизионд өрнөсөн. Варзим 2007 оны хоёрдугаар сарын 10-нд Португалын цомд Нето хүчирхэг Бенфикагийн эсрэг хоёр минут тоглов.
2011 оны долоодугаар сард Нетог дээд лигийн Насьонал руу үнэгүй шилжүүлэв. 2012 онд Нетог Порто болон Арсенал сонирхож[1][2] байсан ч италийн Сиена 1.7 сая еврогоор элсүүлсэн.[3][4]
Ромаг талбай дээрээ хүлээн авч 1–3 харьцаагаар талбай дээрээ ялагдсан Сери А-гийн тоглолтод Сиена дахь ганц гоолоо Нето хийсэн.[5]
2013 оны хоёрдугаар сарын 1-нд оросын Зенитэд нутаг нэгт Бруно Алвеш болон Данни нарын хамт элссэн.
Шигшээ[засварлах | кодоор засварлах]
Португалын өсвөрийн тоглогч Нетог үндсэн шигшээ 2012 оны аравдугаар сарын 2-нд дуудаж, 2014 оны ДАШТ-ий сонгонд оролцуулав.[6] Түүнийг ганц тоглолтод оролцуулсан хэдий боловч холбоо үнэлжээ.
Амжилт[засварлах | кодоор засварлах]
- Зенит
- Оросын АШТ-ий мөнгөн медаль (1): 2012/2013
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ CD Nacional rattled as Arsenal come in for Luis Neto; at Yahoo! Sports New Zealand, 6 April 2012
- ↑ Nacional rejeitou três milhões por alvo do FC Porto (Nacional rejected three million for FC Porto target); Diário de Notícias, 4 May 2012 (Португал)
- ↑ Neto è un giocatore del Siena, ha scelto la maglia numero 13 (Neto is a Siena player, has chosen shirt number 13); Siena's official website, 17 August 2012 (Итали)
- ↑ Luis Neto transferred from Nacional Funchal to Siena for the sum of 1 700 000 euros; Soccerfame
- ↑ Destro double haunts Siena; ESPN FC, 2 December 2012
- ↑ Bento calls up Luís Neto; PortuGOAL, 4 October 2012
Холбоос[засварлах | кодоор засварлах]
Зенит — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Лодыгин (х) • 2 Анюков (а) • 3 Ансальди • 4 Кришито • 5 Рязанцев • 6 Ломбертс • 7 Халк • 9 Рондон • 10 Данни • 11 Кержаков • 13 Нето • 14 Губочан • 16 Малафеев (х) • 17 Шатов • 18 Зырянов • 19 Смольников • 20 Файзулин • 22 Анюков (а) • 23 Аршавин • 24 Гарай • 28 Витсель • 35 Данни • 44 Тимощук • 48 Гасилин • 55 Лобов • 57 Хожаниязов • 65 Ящук • 68 Зинков • 71 Бабурин (х) • 88 Попов • 94 Евсеев • 99 Соловьёв • Дасгалжуулагч: Андре Виллаш-Боаш |
Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ
| ||
---|---|---|
![]() |
1 Эдуардо • 2 Б.Алвеш • 3 Пепе • 4 Велозо • 5 Коэнтрао • 6 Вильям • 7 К.Роналдо (а) • 8 Мотинью • 9 У.Алмейда • 10 Виейринья • 11 Эдер • 12 Патрисио • 13 Кошта • 14 Нето • 15 Рафа • 16 Мейрелиш • 17 Нани • 18 Варела • 19 А.Алмейда • 20 Аморим • 21 Перейра • 22 Бето • 23 Э.Поштига • дасгалжуулагч: Пауло Бенто |