Йозеф Шмидт
| ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
Йозеф Шмидт (пол. Józef Szmidt, 1935 оны 3 сарын 28-нд төрсөн) нь олимпын хошой аварга, Польшийн хөнгөн атлетикч юм. Герман угсаатай түүний нэрийг Герман маягаар Jozef Schmidt гэж бичсэн байх нь бий.
Механикч мэргэжилтэй Шмидт 1960-аад оны эхээр дэлхийд тэргүүлэх гурвын харайлтын тамирчин байсан бөгөөд түүхэнд 17 метрийн босгыг давсан анхны хүн болж тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэр 1960, 1964 онуудад олимпын наадамд түрүүлсэн бөгөөд тухайн жилдээ Польшийн шилдэг тамирчнаар шалгарч байсан. 1960 оны 8 сарын 5-нд 17.03 метр харайж дэлхийн дээд амжилт тогтоосон нь 1968 оны 10 сарын 16-ныг хүртэл хадгалагджээ.
Тэрээр 1975 онд Баруун Германд суурьшиж, Польшид ардчилал ялсны дараа 1992 онд нутагтаа буцаж очсон байна. Түүний ах Эдвард нь мөн 1956 оны олимпод оролцож байжээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]| Он | Тэмцээн | Зохиогдсон газар | Төрөл | Байр | Дүн |
|---|---|---|---|---|---|
| 1958 | Европын АШТ | Стокхольм (Швед) | Гурвын харайлт | 1 | 16.43м |
| 1960 | Зуны олимп | Ром (Итали) | Гурвын харайлт | 1 | 16.81м |
| 1962 | Европын АШТ | Белград (Югослав) | Гурвын харайлт | 1 | 16.55м |
| 1964 | Зуны олимп | Токио (Япон) | Гурвын харайлт | 1 | 16.85м |