Лувсангийн Оюунчимэг
Лувсангийн Оюунчимэг (1952.08.16-1999.11.01) эстрадын нэрт дуучин, төрийн шагналт “Баянмонгол” чуулгын анхны (эмэгтэй) дуучин. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан (1989 он).
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]1952 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1969 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1969 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны “Цахилгаан хөгжмийн чуулга” буюу одоогийн “Баянмонгол” чуулгад гоцлол дуучнаар уригдан ирж ажилласан. Монголын эстрад урлагийн цахилгаан хөгжмийн үеийн түүхийг бичилцсэн гол төлөөлөгч, анхдагчдын нэг.
Хүүхэд байхаасаа гитардаж дуулж, Монголын Хүүхдийн Пионерийн Байгууллагын “Авьяаслаг сурагч” алтан медалиар шагнагдаж, ахлах ангиуддаа төрсөн ах нарын хамт “Гэр бүлийн хамтлаг”-тайгаа баруун аймгуудаас эхлэн Монгол орны нийт 13 аймгаар аялан тоглолт хийжээ.
1965 оны хавар МХЗЭ-ийн хорооны Хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн "орос" Оюун МХПБ-ын 40 жилийн ойн жил “Залгамжлагч чуулган”-даа зориулж Ш.Сүрэнжавт анх захиалж хийлгүүлсэн Ш.Эрдэнэбатын хөгжим “Арав дахь хавраа үдье” дуу Л.Оюунчимэгийн хүүхэд байхдаа гитардаж дуулснаар (сэтгүүлч-сурвалжлагч Д.Амбасэлмаагийн бичиж авснаар) Монголын Радиогийн Алтан Фондод хадгалагддаг.
1969 оны 7 сард 16 настай байхдаа Улсын баяраар шууд эфирт орж Л.Дагвадоржийн шүлэг, Г.Алтанхуягийн хөгжим “Нэгдэлч түмнээ дуулъя”, Б.Явуухулангийн шүлэг, мөн Г.Алтанхуягийн хөгжим “Эхийн тухай дуу” зэрэг дуу дуулсан нь Монгол орон даяар анх телевизээр цацагджээ.
Мөн түүний дуулсан Б.Даваагийн хөгжим "Навчин дээрх шүүдэр", Л.Батаагийн хөгжим "Үртэй хүн жаргалтай", Т.Уртнасангийн хөгжим "Намрын дуртгал", дуучин Х.Галхүүтэй хамтран дуулсан С.Баатарсүхийн хөгжим "Дөрвөн улирал хоёр амраг", Н.Гэрэлт-Одтой хамтран дуулсан Х.Баатарын хөгжим "Алтанхан сортой тариа" зэрэг олон сайхан дуу зуун дамжин сонсогчдын сонорыг мялаасаар байгаа билээ.
Тэрээр тус чуулгын орон тооны үндсэн дуучны хувьд чуулгынхаа урын сангийн эмэгтэй хоолойн бүхий л дууг гадаад дотоод, хот хөдөөгийн орон нутгийн тайзнаа дуулж ирсэн хүчирхэг атлаа цээл хоолойтой нэгэн байсан бөгөөд монгол түмний дунд "Ард түмний гавьяат" хэмээгддэг, манай эстрад урлагийн түүхэн дэх "Алтан гургалдай" байлаа.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Соло дуулсан:
- "Алтанхан сортой тариа" (шүлэг Г.Балдан, хөгжим Х.Баатар), (дуучин Н.Гэрэлт-Одын хамт)
- "Амрыг айлтгая" (хөгжим Б.Даваа)
- “Арав дахь хавраа үдье” (шүлэг Ш.Сүрэнжав, хөгжим Ш.Эрдэнэбат)
- "Арван найман насны хүслэн" / "Арван найман нас" (шүлэг Ц.Бүдханд, хөгжим Б.Наранбаатар)
- "Аяны шувууд" (шүлэг Д.Дашдондог, хөгжим З.Хангал)
- "Дөрвөн улирал хоёр амраг" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим С.Баатарсүх), (дуучин Х.Галхүүтэй хамтарч дуэт дуулсан)
- "Зөн билгийн дуу" (шүлэг н.Балчинсүрэн, хөгжим Т.Уртнасан), (дуучин Х.Галхүүгийн хамт)
- "Идэр хоёр" (шүлэг Д.Нацагдорж)
- "Мөнгөн шөнө" (шүлэг С.Оюун, хөгжим Л.Батаа), (дуучин М.Бямбадоржийн хамт)
- "Мөрөөдлийн дуу" (хөгжим Д.Жанчив), (дуучин Х.Галхүүгийн хамт)
- "Навчин дээрх шүүдэр" (шүлэг Ө.Балчиндорж, хөгжим Б.Даваа)
- "Намрын тухай дуртгал" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим Т.Уртнасан)
- "Нэгдэлч түмнээ дуулъя" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим Г.Алтанхуяг)
- "Өнөөгийн хөдөө" (шүлэг О.Жадамбаа, хөгжим Б.Даваа)
- "Өртөөн дээрх учрал" (шүлэг н.Даваахүү, хөгжим Б.Даваа)
- "Сайхан намар" (шүлэг н.Ням-Осор, хөгжим Т.Уртнасан), (дуучин О.Ичинхорлоо, Б.Нандинцэцэг нарын хамт)
- "Сансрын нисэгчийг хүлээх дуу" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим В.Боролдой), (дуучин Х.Галхүүгийн хамт)
- "Сэтгэлийн жигүүр" (шүлэг Д.Мангалжав, хөгжим Ц.Чимэддорж)
- "Тойрон бүжгийн дуу" (шүлэг Ш.Сүрэнжав, хөгжим С.Мааяа)
- "Тээвэрчин бүсгүй" (шүлэг н.Батхуяг, хөгжим Т.Уртнасан), (дуучин О.Ичинхорлоо, Б.Нандинцэцэг нарын хамт)
- "Уянгын гурван эгшиг" (хөгжим Б.Ганбат)
- "Үгүй дээ, харцуул аа" / "Үгүй гэдгээ харьцуулъя" (шүлэг Д.Пүрэвдорж)
- "Үртэй хүн жаргалтай" (шүлэг Ш.Цогт, хөгжим Л.Батаа)
- "Хаврын салхи" (хөгжим С.Мааяа)
- "Хорвоо амгалан байг" (шүлэг Д.Пүрэвдорж, хөгжим С.Мааяа)
- "Хөдөө дуудаж байна" (шүлэг н.Даваахүү, хөгжим Б.Даваа)
- "Цэнгэлийн манлайд хүрцгээе" (шүлэг н.Ням-Осор, хөгжим Б.Даваа)
- "Цэцэгт нугын эрвээхэй" (шүлэг Д.Содномдорж, хөгжим Н.Мэндбаяр)
- "Эсэн энхийн жаргал"
- "Эх орныхоо төлөө дуулъя" (шүлэг О.Жадамбаа, хөгжим Б.Даваа), (дуучин Х.Галхүүгийн хамт)
- "Эхийн тухай дуу" (шүлэг Б.Явуухулан, хөгжим Г.Алтанхуяг)
- "Баруун монгол ардын дуу"-ны попури