Монголын Үндэсний бөхийн холбоо
Монголын Үндэсний бөхийн Холбоо (МҮБХ) нь 1990 оны 4-р сарын 14-ний өдөр улсын заан Рэгжийбуугийн Давааням, Дансрангийн Мягмар, Монгол Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч Рэгжийбуугийн Нямдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Довдонгийн Данзан, Соёлын яамны орлогч сайд Соёлын гавьяат зүтгэлтэн, гүн ухааны дэд эрдэмтэн Пүрэвийн Даваасамбуу нарын санаачилгаар анх байгуулагдан, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна.
МҮБХ нь 21 аймаг, 330 суманд салбар холбоо, нэгжтэй одоо барилдаж байгаа сумын начнаас дархан аварга цолтой 4600 бөх мөн залуу болон ахмад нийт 26,200 орчим бөхийг нэгтгэсэн Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Үндэсний Спортын Хорооны гишүүн холбоо юм.
МҮБХ нь суурийн голчоороо 54 метр, нийт 3 давхар 6892,9 мкв талбайтай Монгол Бөхийн Өргөөний хууль ёсны өмчлөгч байгууллага юм.
МҮБХ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол /13373/, Энхтайвны өргөн чөлөө 65, Монгол Бөхийн Өргөө албан ёсны хаягт үйл ажиллагаагаа явуулдаг.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны бүтэц зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]МҮБХ-ны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид нь тэргүүн болон аймаг бүрийн төлөөлөл мөн хотын статустай нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд, жаяг дэгийн багийн төлөөлөл оролцсон нийт 25 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн хурал олонхын ирцийг бүрдүүлэн хуралдаж, МҮБХ-ны дотоод үйл ажиллагаа болон салбар холбоо нэгжүүд, дэвжээд, бөхчүүд, дасгалжуулагчид, жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүйн асуудал, МҮБХ-ны төсөв санхүүг хэлэлцэн батлах эрх үүрэгтэй.
МҮБХ-ын удирдлага
[засварлах | кодоор засварлах]МҮБХ-ны тэргүүн, улсын заан Цэрэндашдоржийн Магалжав
Тэргүүлэгчид:
- Архангай. Улсын харцага Гэлэгжамцын Батбаяр
- Баян-Өлгий. Аймгийн арслан Хавсалемийн Асен
- Баянхонгор. Улсын харцага Даш-Очирын Батболд
- Булган. Улсын заан Дашзэвэгийн Баасандорж
- Говь-Алтай. Улсын заан Баттулгын Соронзонболд
- Дархан-Уул. Аймгийн харцага Баянжаргалын Төмөрбаатар /Аймгийн ҮБХ-ны тэргүүн/
- Дорноговь. Улсын начин Алтангэрэлийн Хатансайхан
- Дорнод. Улсын начин Дондогийн Цогзолдорж
- Дундговь. Улсын начин Алтнгэрэлийн Алтанхуяг
- Завхан. Улсын гарди Махгалын Баяржавхлан
- Өвөрхангай. Аймгийн арслан Цэрэндолгорын Жамсран
- Өмнөговь. Улсын начин Б.Сумьяа
- Сүхбаатар. Улсын начин Болдбаатарын Батжаргал
- Сэлэнгэ. Аймгийн начин Одсүрэнгийн Болд-Эрдэнэ
- Төв. Улсын харцага Лүндэгийн Бадарч
- Увс. Улсын гарди Баянмөнхийн Гантогтох
- Ховд. Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн
- Хөвсгөл. Улсын начин Алтангэрэлийн Давааням
- Хэнтий. Улсын начин Батжаргалын Одхүү
- Багануур. ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр.
- Налайх. Аймгийн начин З.Төртогтох
- Жаяг дэгийн баг: Улсын ахлах тайлбарлагч Санжаагийн Гантөр