Jump to content

Олимпын бэйсболын тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын бэйсболын тэмцээн
Бэйсбол
Бэйсбол
Олимпын наадам
1912  1920  1924  1928  1932  1936  1948  1952  1956  1960  1964  1968  1972  1976  1980  1984  1988  1992  1996  2000  2004  2008
Үзүүлэх тоглолтын хувиар орсон жилийг налуу үсгээр бичив
Медальтнууд

Бэйсбол зуны олимпод албан бусаар 1904 оны зуны олимпын наадмаас эхлэн оролцож, 1992 оны зуны олимпоос албан ёсны хөтөлбөрт багтах болжээ. Урт удаан хугацаанд үзүүлэх спортын хувиар багтаж байсан. Олимпын бэйсболын тэмцээнийг удирдах дээд байгууллага нь Олон Улсын Бэйсболын Холбоо (ОУБХ) юм.

Гэвч 2005 оны 7 сарын 7-нд хуралдсан ОУОХ-ны чуулганаар бэйсбол, софтболын спортыг Английн Лондон хотод зохиогдох 2012 оны зуны олимпын хөтөлбөрт багтаахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь 1936 оны зуны олимпоос эхлэн пологийн спорт олимпын хөтөлбөрөөс хасагдсанаас хойшхи тохиолдол болжээ[1]. Ийнхүү хамгийн сүүлд Бээжин хотноо болсон 2008 оны олимпод Өмнөд Солонгосчууд алтан медаль хүртэж, бэйсболын спортын хамгийн сүүлчийн олимпын аваргаа болжээ. Уг хоёр спорт хасагдсанаар олимпод оролцогчид 16 баг, 300 гаруй тамирчнаар цөөрөх юм. Уг хоёр спортын орыг гольф, рагби авах юм. Бэйсбол, софтболыг олимпоос хасах шийдвэр 2006 оны 2 сарын 9-нд баталгаажсан[2].

Тэмдэглэгдэж үлдсэн зүйл бараг үгүй ч бэйсболын спорт анх 1904 оны Сент-Луйсын олимпод багтжээ. 8 жилийн дараа Стокхольм хотод АНУ-ын баг зохион байгуулагч Шведийн багтай тоглож, 13-3-аар хожсон. 1936 онд Берлинд АНУ-ын 2 баг Райхспортфелд цэнгэлдэх хүрээлэнд 90,000 үзэгчийн өмнө хоорондоо тогложээ. 1952 онд Хельсинкид Финландын хоёр баг, уг спортын бага зэрэг өөр хувилбар болох Фин бэйсболын дүрмээр тоглосон. 1956 онд Мельбурнд Австраличууд АНУ-ын эсрэг, 1964 онд Япончууд АНУ-тай тогложээ.

20 жил завсарласны дараа Лос-Анжелесын олимпод үзүүлэх тоглолт гэгдэн дахин олимпын тайзнаа гарч ирэхэд Япончууд шигшээ тоглолтод АНУ-ыг хожиж байжээ. 1988 онд харин АНУ-ын баг Японоос хариугаа авч чадсан аж.

1992 оны зуны олимпоос 8 баг оролцож, албан ёсоор аваргаа шалгаруулах болжээ. Анхандаа зөвхөн сонирхогчид оролцох боломжтой байсан. Эхний шатанд тойргоор тоглож, шалгарсан 4 баг нь медалийн төлөө өрсөлддөг зарчим огт өөрчлөгдөөгүй бөгөөд 2000 оноос мэргэжлийн тамирчид оролцох эрхтэй болсон юм.

Олимп Алт Мөнгө Хүрэл
1992 Барселона  Куба  Хятадын Тайбэй  Япон
1996 Атланта  Куба  Япон  Америкийн Нэгдсэн Улс
2000 Сидней  Америкийн Нэгдсэн Улс  Куба  Өмнөд Солонгос
2004 Афин  Куба  Австрали  Япон
2008 Бээжин  Өмнөд Солонгос  Куба  Америкийн Нэгдсэн Улс

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Куба3205
2  Америкийн Нэгдсэн Улс1023
3  Өмнөд Солонгос1012
4  Япон0123
5  Австрали0101
 Тайвань0101

Оролцсон улсууд

[засварлах | кодоор засварлах]

Дараах 16 улс бэйсболын төрлөөр олимпод багаа оролцуулж байв. Хүснэгт дэх тоонууд нь тухайн багийн тэр тэмцээнд эзэлсэн байрыг илэрхийлнэ.

Улс19921996200020042008Оролцсон тоо
 Австрали 762 3
 Канад   462
 Хятад    81
 Тайвань2  553
 Куба112125
 Бүгд Найрамдах Доминикан Улс6    1
 Грек   7 1
 Итали7678 4
 Япон324345
 Өмнөд Солонгос 83 13
 Нидерланд 55674
 Никарагуа 4   1
 Пуэрто Рико5    1
 Өмнөд Африк  8  1
 Испани8    1
 Америкийн Нэгдсэн Улс431 34
Нийт улс88888
  1. Associated Press (9 July 2005). "They'rrre out! Olympics drop baseball, softball". NBC Sports. Эх хувилбараас архивласан: 3 Тавдугаар сар 2010. Татаж авсан: 15 August 2008. Rogge has basically conspired against the sports to get them removed
  2. de Vries, Lloyd (9 February 2006). "Strike 3 for Olympic Baseball". CBS News. Татаж авсан: 15 August 2008.

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]